📢 APPLE-ИЙН ХУВЬЦААГ 📍ОДОО АВАХ УУ?

📍Тесла-Анхааралд| 🔎АНУ -Ажил эрхлэлтийн тайлан | Huawei-Цэвэр ашиг | 💵 БОГИНО ХУГАЦААТ БОНДЫН 📊 ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

APPLE-ИЙН ХУВЬЦААГ ОДОО АВАХ УУ?

 

Apple компанийн хувьцааны ханш өнгөрсөн сард -5.1%-иар буурсан. Харин S&P500 индекс 3.7%-иар өсжээ.

Одоо хөрөнгө оруулагчдын дунд тавигдаж буй гол асуудал нь Аpple-ийн хувьцааны ханшийн ойрын хугацаан дахь чиглэлийг зөв тодорхойлох юм.

📍Apple-ийн хувьцаа 2015, 2020, 2022 онуудад оройн цэгээсээ тус тус 33.9%, 35.3%, 32.1%-иар унасан статистиктай байгаа бол одоогоор 15%-иар унаад байна.

Хэдийгээр сүүлийн үед гарч буй мэдээллүүд хувьцааны ханшийн трендийг өөрчилж байгаа ч суурь талаас нь харвал АВАХ-БАРИХ шийдвэрийг хөрөнгө оруулалтын банкнууд хэвээр үлдээгээд байна.

 

Apple Store Linkedin GIF by Vinnie Potestivo

Ашгийн үзүүлэлтүүд өсөхөөр хүлээгдэж байна

 

Компанийн ирээдүйд олох ашгийн өнөөгийн үнэ цэн нь хувьцааны бодит үнэ цэнийг бий болгодог. Хэрэв ашгийн тооцоолсон хүлээлт өсвөл хувьцааны ханш өсдөг. Ашиг нь хувьцааны ханшийн ойрын хугацааны өсөлттэй өндөр корреляцитай байна.

📍Тэгвэл өнгөрсөн жилд Apple компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 6.55 ам.долларт хүрсэн нь 2022 оныхоос 6.9%-иар өссөн дүн байсан бол энэ онд нэгж хувьцаанд ногдох ашиг 7.11 ам.долларт хүрэх хүлээлттэй байна. Энэ нь өнгөрсөн жилийн төсөөллөөс 8.6% өндөр дүн юм.

Компанийн орлогын хүлээлт эерэг байна

 

Хэдийгээр ашигт ажиллагаа нь компанийн санхүүгийн эрүүл мэндийг оношлох чухал үзүүлэлт болдог ч орлогын өсөлтгүйгээр эдгээр нь гарах боломжгүй.

  • Apple компанийн хувьд сүүлийн улиралд 90.38 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь өмнөх онтой харьцуулахад 4.7% буурсан байна.

  • Харин ирэх санхүүгийн жилд компани нь 404.96 тэрбум ам.долларын орлоготой ажиллах хүлээлттэй байгаа нь жилийн дүнгээр 5.0%-иар өссөн үзүүлэлт юм.

📍Энэ онд хүүгийн бууралт, AI системтэй хосолсон Iphone 16 загварын гар утасны борлуулалт, БНХАУ-тай харилцаа сайжирч байгаа зэрэг нь нөхцөл орлого өсөхөд нөлөөлөхөөр байна.

GIF by ragingbully

Үнэлгээний үзүүлэлт бага ч биш, өндөр ч биш

Хувьцааны үнэлгээний үзүүлэлтгүйгээр хөрөнгө оруулалтын шийдвэр үр дүнгүй.

📱Apple компанийн хувьд P/E харьцаа 26.66 байгаа нь салбарын дунджаас өндөр үзүүлэлт юм. Мөн 2018 оноос хойш компанийн үнэ ашгийн харьцааны дундаж 25.1 байсан нь одоогийн түвшинтэй ойролцоо байна.

Гэсэн ч нийт 41 хөрөнгө оруулалтын шинжээч Apple хувьцаанд дүгнэлт өгсөний 13 нь барих, 26 нь авах зөвлөмжийг өгсөн байна. Тэд зорилтот ханшийг 201.41 ам.долларт тооцоолжээ. 

Теслагийн статистик мэдээлэл цахилгаан автомашины салбарын өнгийг тодорхойлно

 

АНУ-ын цагаар 4-р сарын 2-нд Теслагийн 1-р улирлын автомашин үйлдвэрлэлийн статистик тоон мэдээ гарна.

Цахилгаан автомашины эрэлт бага байгаа энэ үед Теслагийн 1-р улирлын статистик үзүүлэлт нь ерөнхийдөө цахилгаан автомашины салбарын хувьцааны үнийн хандлагыг тодорхойлох хувьсагч байх төлөвтэй байна.

wiffle tesla GIF

Шинжээчдийн төсөөллөөр

Хамгийн  сүүлийн үеийн шинжээчдийн төсөөллөөр энэ статистик тоо нь 425.000 орчим гэж тооцогдож байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны эхний улиралд 423,000 ширхэг автомашин үйлдвэрлэсэнтэй харьцуулахад бага зэрэг өсөх хандлагатай юм.

Үүнийг шинжээчид Хятадад цахилгаан хөдөлгүүрт автомашины эрэлт сул байгаа болон Теслагийн Калифорниа мужийн Фремонт дахь үйлдвэрлэл тасалдсан зэрэгтэй холбон тайлбарлаж байна.

 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖУУД" УУЛЗАЛТЫН ҮНДСЭН ИЛТГЭГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Голомт Капитал ҮЦК нь Монголын Бизнесийн Зөвлөл /BCM/-тэй хамтран 2024 оны 4 сарын 9-нд "Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд" сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Тус уулзалтын үндсэн илтгэгч Capital Markets Mongolia компанийн гүйцэтгэх захирал Э.Золбаяр “Хөрөнгө оруулагчидтай үр дүнтэй харилцах нь” сэдвээр илтгэл тавина.

Үндсэн илтгэгч: Э.Золбаяр Capital Markets Mongolia компанийн гүйцэтгэх захирал

Энэхүү уулзалтад хүрэлцэн ирснээр бизнес эрхлэгч та:

  • Хөрөнгө оруулалт татах үр дүнтэй стратеги

  • Хөрөнгийн зах зээлийн олон талт боломжуудтай танилцах

  • Бизнесээ тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл авах

  • Монголын хөрөнгийн зах зээлийн талаар иж бүрэн ойлголттой болох зэрэг ач холбогдолтой юм.

Тус уулзалтад Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөгчид оролцоно.

We are pleased to announce our keynote speaker who will be joining us for our upcoming April Monthly Meeting, in collaboration with our esteemed member Golomt Capital, under the theme of "Opportunities in Mongolian Capital Markets". This monthly meeting will be held on 9 April 2024 at the Shangri-La Hotel Ulaanbaatar, Ballroom from 14:00 to 17:00.

Business Council of Mongolia / Монголын бизнесийн зөвлөл’s April Monthly Meeting keynote speaker E. Zolbayar, CEO of CMM - Capital Markets Mongolia, will present on the topic of “Communicating Effectively with Investors.”

 

АНУ-ын ажил эрхлэлтийн тайлан гарна.

 

Хөрөнгө оруулагчид инфляц буурч байгаагаас эдийн засаг хүнд уналтаас зайлсхийж зөөлөн газардах төлөвтэй байна гэсэн итгэлийн хамтаар баасан гарагт зарлагдах ажлын байрны тайланг хүлээж байна.

Өнгөрсөн 2 сард АНУ-д 275,000 ажлын байр нэмэгдсэн бол гуравдугаар сард өмнөх сараас арай бага буюу 205,000 ажлын байраар нэмэгдэнэ хэмээн таамаглаж байна.

 

Зөөлөн газардах магадлал

3 сард хуралдсан ХНС энэ онд гурван удаа хүүгээ бууруулж, эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвөө сайжруулна гэсэн байр сууриа илэрхийлсэн тул эдийн засаг "зөөлөн газардах" магадлал улам нэмэгдэв.

Хөрөнгө оруулагчид ажлын байрны мэдээлэл гарахаас өмнө буюу лхагва гарагт болох уулзалтаар ХНС-ийн дарга Жером Пауэлл болон Нью-Йоркийн ХНС-ийн ерөнхийлөгч Жон Уильямс, Сан Францискогийн ХНС-ийн дарга Мэри Дэйли, Ричмонд ХНС-ийн тэргүүн Томас Баркин зэрэг албан тушаалтнуудын байр суурийг сонсох боломжтой юм.  

”GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааны уралдааныг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулж цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн эзэн болж байсан юм.

 

Тэгвэл 2024 онд зарлаж буй  “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

 

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж тусална.

Blackrock сангийн гүйцэтгэх захирал ETHER ETF зах зээлд гарах боломжтой гэлээ

 

BlackRock-ийн Гүйцэтгэх захирал Ларри Финк “Хэрэв АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо криптовалютыг үнэт цаас гэж тодорхойлбол Ether ETF нь зах зээлд гарах боломжтой” гэлээ.

BlackRock-ийн Гүйцэтгэх захирал Ларри Финк

Харин SEC нь Ether-ийг үнэт цаас гэж авч үзэх эсэх асуудлыг судалж байна гэж мэдээлжээ. Энэ нь Ether-ийн ETF-ийг АНУ-д ашиглах боломжтой эсэхэд чухал нөлөөтэй юм.

Eth Ether GIF by eToro

Шийдвэр хэрхэн гарах бол?

BlackRock зэрэг найман үнэт цаас гаргагч SEC-д Ether-ийн спот арилжааны биржээр арилжаалагддаг санг (ETF) зах зээлд гаргахаар мэдүүлгээ өгсөн байна.

Зохицуулагчид эцсийн шийдвэрийг хуулийн хүрээнд ирэх 5 сард гаргах юм. Гэхдээ салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар SEC нь Ether-ийн мөн чанарыг юу гэж үзсэнээс үл хамааран ETF өргөдлүүдийг хүлээж авахгүй байх магадлалтай байна.

Huawei компанийн 2023 оны цэвэр ашиг 50 тэрбум юаниар өсөв

 

2019 онд АНУ-ын Засгийн газраас Huawei компанийн үйлдвэрлэсэн харилцаа холбооны тоног төхөөрөмжийг ашиглах нь улсын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэн хориг тавьсан.

 

Эрсдэлийн эсрэг алхам

 

Тиймээс Huawei Technologies компани бизнесийн бусад сегментүүдээ хөгжүүлж, үйлдвэрийн дэд бүтцэдээ хөрөнгө оруулснаар сөрөг нөлөөг саармагжуулах бололцоо бүрэлдсэн байна.

Тэд 2023 онд судалгаа, хөгжүүлэлтэд 165 тэрбум юань буюу 23 тэрбум ам.доллар зарцуулжээ.

 

Өсөлт

Huawei Technologies компанийн цэвэр ашиг 2023 онд өмнөх жилтэй харьцуулбал 2 дахин өссөн байна.

Тус компанийн борлуулалтын орлого 2023 онд 704 тэрбум юань, цэвэр ашиг 87 тэрбум юань болтлоо өсөж цэвэр ашгийн маржин нь 12.35%-д хүржээ.

Өнгөрсөн жил Huawei компанийн орлогын 70 гаруй хувийг БНХАУ-ын зах зээл бүрдүүлсэн бол үлдсэн хэсгийг АНУ, Европ болон бусад хөгжиж буй улс орнууд бүрдүүлсэн байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

МҮЦАЭХ-ны сонгуульт албан тушаалтнууд шинэчлэн томилогдлоо.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны XXV “Их хурал” 2024 оны 3-р сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.

Холбооны дүрмийн 18.2-т заасны дагуу саналын эрхтэй 67 мэргэжлийн гишүүдээс 62 гишүүн байгууллага оролцсоноор 92,53 %-ийн ирцтэй хурал боллоо.

Их хурлаар Холбооны Удирдах зөвлөл, бусад хороод, зөвлөл 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2024 оны ерөнхий төлөвлөгөө, төсөв танилцуулж, Холбооны сонгуульт албан тушаалтныг шинэчлэн сонголоо.

Сонгуульт 22 албан тушаалд 40 хүн нэр дэвшиж, дараах нэр дэвшигчид олонхийн саналаар сонгогдлоо.

Удирдах зөвлөлийн гишүүд:

  • Д.Ачит-Эрдэнэ /Эм Ай Си Си ҮЦК ХХК

  • Л.Билгүүн /Инвескор капитал ҮЦК ХХК/

  • Т.Болд /Ди эйч капитал ҮЦК ХХК/

  • С.Ган-Эрдэнэ /Голомт капитал ҮЦК ХХК/

  • Б.Лхамдолгор /Апекс капитал ҮЦК ХХК/

  • М.Отгонбаатар / Монсек ҮЦК ХХК/

  • А.Өлзийдэлгэр /Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК/

  • Г.Энхбат /Ти Ди Би секьюритис ҮЦК ХХК/

Мөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, Ёс зүйн хорооны гишүүд, Сахилгын зөвлөлийн гишүүдийг томилсон байна.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

 

Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/

  • 2 САР -13%

  • 3 САР -14%

  • 4 САР -15%

  • 5 САР -16%

  • 6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

Монгол Улсын Хөгжлийн Банкны 💵бондын захиалга авч байна

 

Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.

Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

 

 

МХБ-ийн 2024.03.29-ний өдрийн арилжаа

 

 

2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 872,932,266 төгрөгийн үнийн дүн бүхий 2,349,714 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Крипто Үндэстэн ХК (CNF +15.00%)

  • Мерекс ХК (MRX +13.27%)

  • Бодь Даатгал ХК (BODI +10.98%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Адуун чулуун ХК (ADL -14.95%)

  • Хүрд XK (HRD -14.80%)

  • Монгол алт ХК (ERS -12.58%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 77,554 ширхэг нэгж эрх 28,193,409 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 20,000,000 ширхэг үнэт цаас 1,284,400,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 217,800  ам.доллар буюу 735,284,088 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 2,920,809,763 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохиойн байгуулав.

ТOП-20 индекс 0.24% хувиар өсч, 44,693.58 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,773,104,594,732 төгрөг боллоо. 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!