- Голомт Капитал ҮЦК
- Posts
- APPLE-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСӨХ МАГАДЛАЛ 70 ХУВЬ, ДУНДАЖ ӨСӨЛТ 13% -ИАС ДЭЭШ БАЙНА
APPLE-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСӨХ МАГАДЛАЛ 70 ХУВЬ, ДУНДАЖ ӨСӨЛТ 13% -ИАС ДЭЭШ БАЙНА
ОХУ-ын хориг-Монгол Улс орохгүй | Лас Вегас-Тэсрэлт | БНХАУ-Хөрөнгийн зах зээл | Bird -Хасагдав

⛽ОХУ-ын Төрийн Думын дарга, газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэлээ.
📲 Apple-ийн хувьцааны ханш 10 сарын 3-аас 12 сарын 7-ны хооронд өсөх магадлал 70 хувь, дундаж өсөлт 13% -иас дээш байна.
🆒 Лас Вегаст дэлхийн хамгийн том бөмбөрцөг хэлбэртэй энтертайнмент стадион 2023.09.29-нд нээлтээ хийнэ.
🌐 БНХАУ гадны хөрөнгө оруулалтыг хөрөнгийн зах зээлдээ татаж байна.
🛴 Скутер түрээсийн Bird компани NYSE биржээс хасагдлаа.
🚍 Ховд аймгийн Булган боомтоор Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын авто замын сүлжээний АН-4 чиглэлийн туршилтын тээвэр эхэллээ.
🌏 Дэлхийн хотуудын бонд- НЬЮ ЙОРК хотын бонд
🏼“GCC Academy-2023” хичээлийн шинэ жилийн сургалт амжилттай зохион өндөрлөлөө.
💹 МХБ-ийн 2023.09.22-ны өдрийн арилжааны тойм

✅ӨСӨХ ТААМАГЛАЛ❗
Лас Вегаст дэлхийн хамгийн том бөмбөрцөг хэлбэртэй энтертайнмент стадион 2023.09.29-нд нээлтээ хийнэ.
🔜17,600 хүний суудалтай тус цэнгэлдэх хүрээлэнг тойроод 160,000 квадрат фут LED дэлгэц хүрээлэх тул хүрэлцэн ирсэн хүн бүрд шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд орж буй мэт мэдрэмж төрүүлэх гэнэ.
Тус цэнгэлдэх хүрээлэнг 2.3 тэрбум💲 ам.долларын өртгөөр барьсан бол толгой компани болох Sphere Entertainment Co /SPHR.NYSE/ хувьцааны зах зээлийн үнэлгээ ердөө 1.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм байна.

🆒Тус цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтэд алдарт U2 хамтлаг тоглолтоо хийх бөгөөд эхний тоглолтууд амжилттай болвол хувьцааны ханш нь өсөх хүлээлттэй байгааг шинжээчид онцолж байна.

💹 САЙН МЭДЭЭ
ОХУ-ын Төрийн Думын дарга, газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэлээ.
🔵Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин "ОХУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй" гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
⛽ОХУ түлш, шатахууны экспортыг түр хязгаарлахаар Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээртэй, мөн найрсаг харилцаатай орнуудад хамаарахгүй байхаар тусгасныг тэрбээр онцолж байна.

🤝🏼Мөн хоёр улсын харилцаанд ач холбогдол өгч хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газартаа дэмжлэг үзүүлж ажиллана гэж ОХУ-ын Төрийн Думын дарга байр сууриа илэрхийлсэн байна.

💹 ХӨРӨНГӨ ОРУУЛАХ УУ?
Apple-ийн хувьцааны ханш 10 сарын 3-аас 12 сарын 7-ны хооронд өсөх магадлал 70 хувь, дундаж өсөлт 13% -иас дээш байна.
💯Шинжээчдийн таамагласнаар 9 сард хөрөнгийн зах зээлд тогтворгүй байдал ноёлолоо. Гэсэн ч сонгуулийн жилийн болон хөрөнгийн зах зээлийн 10 жилийн мөчлөг зэрэг түүхэн зүй тогтол нь 4-р улиралд тогтвортой байхыг илтгэж байна.
Тухайлбал, Apple (NASDAQ:AAPL) намар улирлын чанартай хөдөлгөөн хийдэг. Сар бүрийн хүлээгдэж буй өгөөжийн гистограмаас харахад 9 сард Apple-ийн хувьцааны ханш хамгийн сул байх хандлагатай байдаг бол 10 сард өндөр гүйцэтгэлтэй байдаг.
⭕Илүү нарийвчилсан дүн шинжилгээгээр 10 сарын 3-аас 12 сарын 7-ны хооронд Apple-ийн хувьцааны ханш өсөх магадлал 70 хувь, дундаж өсөлт 13%-иас дээш байна.

📲Apple-ийн хувьцааны сарын динамик мөчлөг 10 сард доод түвшинд хүрэх хандлагатай байна. Өнгөрсөн жил хоёр худалдан авалтын дохио бий болсон бөгөөд хоёулаа амжилттай хөрөнгө оруулалт хийсэн.
❗Гэсэн ч өнөөгийн зах зээлийн тогтворгүй байдал бүрэн гүйцэд арилжаагүй байж магадгүй гэдгийг ❗анхаарах нь зүйтэй. Тиймээс 10 сарын эхний 7 хоног хүртэл боломжит хөрөнгө оруулалтаа хойшлуулах нь ухаалаг үйлдэл юм.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү


Голомт Капитал компани хөрөнгө оруулагчдад
⛰Уул уурхай
🏙 Барилга
✅Худалдаа
🍀Хүнсний үйлдвэрлэлийн салбарын Монголын ТОП компаниудын өндөр өгөөж, барьцаа баталгаа бүхий бондуудыг тогтмол санал болгон ажиллаж байна.
💙Тэгвэл энэ удаад харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд тулгуурласан 🕐“САР БҮР ХҮҮГЭЭ ТӨЛДӨГ БОНД”-ыг санал болгож эхэллээ.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

✅ШИНЭ БОЛОМЖ
БНХАУ гадны хөрөнгө оруулалтыг хөрөнгийн зах зээлдээ татаж байна.
🌐БНХАУ-ын хөрөнгийн зах зээлээ сэргээх оролдлогуудыг хийсээр байна. Өнгөрсөн 5 дахь өдөр БНХАУ хөрөнгийн зах зээл интернэтийн болон цахилгаан автомашины компаниудын өсөлттэй холбоотойгоор 2.28%-ийн өслөө.
💹Хөрөнгө оруулагчдаар нь ангилбал, БНХАУ-ын өөрсдийн 3.9 тэрбум юанийн хувьцаагаа зарсан бол гадны хөрөнгө оруулагчид нийт дүнгээр эерэг буюу 7.5 тэрбум юанийн хувьцааг худалдан авчээ.
Өөрөөр хэлбэл, Хятадын зах зээлийн өсөлт гаднаас орж иржээ.
⭕Үүний шалтгаан нь БНХАУ нээлттэй ХК-ууд дээр гадны өмчлөлийн хувийг 30%, гадны нэг хөрөнгө оруулагчийн эзэмших хувийг 10% болгож өсгөсөнтэй холбоотой юм.

“GCC ACADEMY-2023” хичээлийн шинэ жилийн сургалт амжилттай өндөрлөлөө👏🏼
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн дэргэдэх “GCC ACADEMY”-ийн 2023 оны хичээлийн шинэ жилийн эхний сургалтад 600 ХҮН хамрагдаж, онлайн 📜“СЕРТИФИКАТ”-аа аваад байна.
☝️Тус сертификатыг эзэмшсэнээр цаашид Голомт Капитал ҮЦК-иас зохион байгуулах дунд болон ахисан түвшний сургалтад үнэ төлбөргүй хамрагдах, компаниас зохион байгуулах эвент арга хэмжээнд урилгаар оролцох зэрэг боломж нээгдэж байгаа юм.
☝️ Сургалтын сүүлийн өдөр буюу 2023.09.22-нд зохион байгуулсан “HAPPY HOUR” арга хэмжээний үеэр суралцагчид сурсан мэдсэнээ бататгаж, багш нараас мэдээлэл авах зэргээр халуун дотно уур амьсгал дор мартагдахааргүй үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн юм.💙💙💙💙
![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() |
Өөрийн мэдлэгээ тэлж, хөрөнгө оруулалтын анхны алхмаа хийсэн эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!🙆🏼♂️
УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ БЭЛТГЭХ “GCC” АКАДЕМИ

✅АНХААРАЛД⁉
Скутер түрээсийн Bird компани NYSE биржээс хасагдлаа
Bird компанийн зах зээлийн үнэлгээ 30 хоногийн турш 15 сая ам.доллараас догуур〽 түвшинд байсан тул тус компанийн хувьцаа NYSE биржээс хасагдахаар болжээ.
❗2023.09.25-аас эхлэн тус компанийн хувьцаа биржийн бус зах зээл дээр арилжаалагдаж эхлэх юм байна. Тус компанийг 2019 онд Sequioa Capital 2.5 тэрбум ам.доллараар үнэлж байсан бөгөөд тухайн үед Bird компани 500 сая ам.доллар босгож байжээ.
Bird компанийн хувьцааны сүүлийн ханш нь 90 цент байсан бөгөөд энэ нь жилийн эхтэй харьцуулж үзвэл 80%-ийн уналт юм.

🛴Өнгөрсөн 7 хоногт Bird компани скутер түрээсийн стартап болох Spin компанийг худалдан авсан бөгөөд Гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэж буй Майкл Вашинуши “NYSE биржээс хасагдсан үйл явдлаас үл хамааран хувьцаа эзэмшигчид, ажилчид, хамтрагч компаниудын эрх ашгийг баримталсаар байх болно” гэж мэдэгджээ.

✅ДЭЛХИЙН ХОТУУДЫН БОНДЫН ТҮҮХ
НЬЮ ЙОРК ХОТЫН БОНД
🚩XIX зууны сүүлч, арванхоёрдугаар зууны үед АНУ нь Ачалачиан 🏔уулсын саадыг давахын тулд Erie нуур болон бусад Их нууруудыг🌏 Атлантын далайтай холбохоор шийдвэрлэж, улмаар Нью-Йорк муж 1816 онд бонд гаргасан юм.
💰7 сая долларын өртөгтэй боссон тус сувгийн ажил 1825.10.25-нд дууссан бөгөөд тухайн үед тулгамдаж байсан ачаа тээвэрлэлтийн бэрхшээлийг бууруулж, зардлыг хэмнэн, тус улсын эдийн засагт үнэтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

Бонд гаргасан он: 1812
Бондын санхүүжилт: Нью Йорк хотын Erie сувгийн бүтээн байгуулалт
Оролцогч байгууллага: New York State Bank
❗Та Монголын анхны Улаанбаатар хотын бондын талаарх мэдээллийг авахыг хүсвэл: https://golomtcapital.com/forms/bond хаягаар холбогдоорой.

💹 ТУРШИЛТЫН ТЭЭВЭР
Ховд аймгийн Булган боомтоор Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын авто замын сүлжээний АН-4 чиглэлийн туршилтын тээвэр эхэллээ.
🚒Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам буюу БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотоос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэрлэлт 2023.09.23-нд Ховд аймгийн Булган боомтоор нэвтэрчээ.
Тус чиглэлд 3 улсын нийт 9 🚍тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн байна.

🚍Гурван улсын тээвэр нь БНХАУ-ын Шинжааны Өрөмч хотоос эхэлж, Монгол Улсын баруун бүс буюу Ховд аймгийн Булган боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин өнгөрч ОХУ-ын Новосибирск хот хүртэл хийгдэнэ.
Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК тээвэрлэлтийг гүйцэтгэж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.

МХБ-ийн 2023 оны 09 сарын 22-ний өдрийн арилжаа
2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 91,888,712 төгрөгийн үнийн дүн бүхий 733,359 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,531 ширхэг нэгж эрх 7,703,954 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 15,433 ширхэг үнэт цаас 1,527,670,700 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 531 ширхэг бонд 53,093,550 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,640,000 юань буюу 7,889,190,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 9,569,547,316 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.25% хувиар өсөж, 35,071.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,053,034,192,773 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
