- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🍏 Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа
🍏 Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа
📊БНХАУ-ын инфляц | АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн | ARM компанийн хувьцаа
Өчигдөр Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа
Тэд хиймэл оюун ухаанд (AI) суурилсан iPhone 16 гар утас болон илүү нимгэн загвартай Apple Watch, AirPods 4-ийг танилцууллаа. Мөн ирэх сараас Apple-ийн бүх төхөөрөмжүүдэд шинэ AI функцууд нэмэгдэх болно гэдгийг мэдэгджээ.
Шинээр танилцуулсан iPhone 16 загварын үнэ 799 ам.доллараас эхэлж байгаа бөгөөд 6.1 инч болон 6.7 инчийн Plus гэсэн хоёр хэмжээтэй юм байна.
Эдгээр утас нь 16 цөмт нейрон хөдөлгүүртэй A18 чипээр тоноглогдсон ба энэ нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар нарийн бодож боловсруулах, дүгнэлт гаргах зэрэг даалгавруудыг илүү хурдан, үр дүнтэй гүйцэтгэх боломжийг олгож байна.
Мөн iPhone 16-ийн хамгийн гол онцлог нь Apple Intelligence гэх шинэ AI технологитой. Энэ нь хэрэглэгчийн дадал зуршил, ажил үйлсэд суралцаж, ухаалаг зөвлөмжүүдийг өгөх юм байна.
Жишээлбэл, танд хэрэгтэй програмыг шууд санал болгох, эсвэл таны бичиж буй текстийг автоматаар гүйцээх гэх мэтээр туслана.
Apple-ийг шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах бүрд богино хугацааны хувьцааны хэлбэлзэл ажиглагддаг бол борлуулалт амжилттай хийгдсэн үед урт хугацаанд хувьцааны ханш нь өсдөг. Тухайлбал Iphone 12 гар утасны танилцуулгын үед хувьцааны ханш нь 116 ам.доллар байсан бол 2021 оны эхэн гэхэд 130 ам.доллар орчимд хүрч өссөн юм.
ARM компанийн хувьцаа юунаас болж өсөв?
Apple компани Phone 16 гар утсаа танилцуулсан нь чип зохион бүтээгч Arm Holdings компанийн хувьцааг 5%-иар өсгөлөө.
Учир нь Apple-ийн шинээр санал болгож буй iPhone 16-д генератив хиймэл оюун ухааны технологийг ашиглахад чухал үүрэгтэй Armv9 CPU-д суурилсан чип ашиглаж байгаа юм.
Тус чипний эрэлт нь 2024 онд Arm компанийн хувьцааг 60%-иар өсөхөд голлон нөлөөлжээ. Тодруулбал, Armv9 технологид суурилсан чипүүдээс олсон орлого нь 2024 оны 2-р улиралд нийт орлогын 25%-ийг эзэлж байгаа нь өмнөх улирлын 20% байсан үзүүлэлтээс өссөн юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд хэн илүүрхэх вэ?
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Kamalla Harris болон Бүгд Найрамдах намын Donald Тrump нар энэ долоо хоногт буюу АНУ-ын цагаар мягмар гарагийн шөнө, Монголын цагаар лхагва гарагийн өглөөний 7 цагт мэтгэлцээнд оролцоно.
Хамгийн сүүлд хийсэн урьдчилсан санал асуулгаар хоёр нэр дэвшигч ойролцоо үнэлгээтэй буюу Trump 48%, Harris 47%-ийн ялах магадлалтай байна.
Өнгөрсөн 6 сард болсон мэтгэлцээнээр Ерөнхийлөгч Joe Biden сул үнэлгээ авч дахин сонгогдох боломж нь багассанаар нэрээ татаж, өнгөрсөн сард Harris Ардчилсан намын нэр дэвшихээр баталгаажсан юм.
Харин Trump сонгуулийн компанит ажлынхаа үеэр халдлагад өртсөн ч эсэн мэнд даван гарсан нь түүний нэр хүндийг улам өсгөөд байгаа билээ.
Harris компанийн орлогын албан татварыг 21%-аас 28% болгон нэмэгдүүлэх санал гаргасан бол Trump компанийн орлогын албан татварыг 21%-аас 15% болгон бууруулах амлалт өгөөд байгаа юм.
Шинжээчид Harris-ыг ялбал S&P 500 индексийн ашиг 8%-иар буурах бол Trump ялбал 7%-иар өсөх боломжтой гэж таамаглаж байна.
2030 онд гэр бүлийн хөрөнгө удирдах оффисууд хедж сангуудаас илүү хөрөнгө удирдана
2030 он гэхэд гэр бүлийн хөрөнгө удирдах оффисууд хедж сангуудаас илүү буюу одоогийн 3.1 их наяд ам.доллараас хоёр дахин ихээр хэмжигдэх 5.4 их наяд ам.долларын хөрөнгө удирдах төлөвтэй байна.
Дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлт авчрах энэ өсөлт нь баялгийн төвлөрөл, хөрөнгө удирдах шинэ арга барилтай шууд холбоотой.
Дэлхийн супер баян гэр бүлүүд өөрсдийн хөрөнгийг илүү үр ашигтайгаар өндөр нууцлал дор удирдах хөрөнгө оруулалтын нарийн шийдлүүдийг эрэлхийлж байгаа нь гэр бүлийн оффисууд байгуулагдаж, хөгжих үндэслэл болж байна.
Ингэснээр гэр бүлийн оффисууд 2030 он гэхэд 8,000-аас 10,720 болж нэмэгдэнэ гэж Deloitte Private-ийн тайланд дурджээ.
Хөрөнгийн удирдлагын энэ өөрчлөлт нь гэр бүлийн оффисуудын санхүүгийн зөвлөх, татварын мэргэжилтэн зэрэг холбогдох байгууллагуудын анхаарлыг татаж, баян гэр бүлүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн үйлчилгээгээ өргөжүүлэх хандлагатай байна.
Товчоор хэлбэл, 2030 он гэхэд гэр бүлийн оффисууд уламжлалт санхүүгийн байгууллагуудын орон зайг эзэлж, дэлхийн хөрөнгө оруулалтын салбарт томоохон нөлөө үзүүлэх шинэ хүчтэй тоглогчид болох төлөвтэй байна.
БНХАУ-ын инфляц 0.6%-тай байна.
БНХАУ-ын инфляц 2024 оны 3 сараас хойш тасралтгүй өссөөр байна. 2024 оны 8 сард Хятад улсын хэрэглээний үнийн индекс (CPI) 0.6%-иар өссөн нь таамаглаж байснаас доогуур үзүүлэлт байлаа.
Үүнд, тээвэр, гэр ахуйн бараа, түрээсийн үнийн бууралт нөлөөлсөн байна. Харин хүнсний үнэ 2.8%-иар өссөнөөс хамгийн ихээр гахайн мах 16.1%, ногоо 21.8%-иар өссөн байна.
Үйлдвэрлэлийн үнийн индекс (PPI) 1.8%-иар буурсан бол хүнс, эрчим хүчний үнийг хассан суурь CPI 0.3%-иар өссөн нь хоёр дахь сардаа өсөлт удааширсан үзүүлэлт байв.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
“GCC ACADEMY” 2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ХИЧЭЭЛ🔔
2024.09.21-ны бямба гарагт танхимаар хичээллэх тул бүтэн өдрийг өөртөө зориулж, хөрөнгийн зах зээлд хөл тавихыг чин сэтгэлээсээ хүсэж буй 50 хүн хамрагдах боломжтой.
ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН 50 ХҮН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ🤗
Бүртгэл: 2024.09.01-2023.09.19
Сургалт: 2024.09.21/ Бямба гараг
Хаана: ТАНХИМААР/ үнэ төлбөргүй
АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.
🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.
🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.
8688-9922 | 8888-0272 |
МХБ-ийн 2024.09.06-ны өдрийн арилжаа
2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 574,661,822 төгрөгийн үнийн дүн бүхий 2,435,597 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Увс чацаргана ХК (CHR +15.00%)
Сор ХК (SOR +15.00%)
Хархорин ХК (HHN +14.93%)
Хот девелопмент ХК (SDT -15.00%)
Монноос ХК (MNS -14.98%)
Инвескор ББСБ ХК (INV -11.51%)
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,023 ширхэг нэгж эрх 1,868,563 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 2,073 ширхэг үнэт цаас 203,650,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 468,600 ам.доллар буюу 1,584,378,774 төгрөгөөр
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,287,000 ам.доллар буюу 4,351,462,830 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 💵6,716,021,989 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.51 хувиар буурч, 48,227.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,030,959,375,530 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!