АЛТНЫ ХАНШ ГААРАВ

Apple - Уналт 2.9% | Ажилгүйдлийн бууралт& ХНС-ийн мөнгөний бодлого| ОТС-15 их наядыг татан төвлөрүүлэв

🔵Хонгконгт тохиосон хар шуурганы улмаас арилжааг зогсоогоод байна.

🔵 Алтны ханш азийн зах зээл нээгдэхтэй зэрэгцэн өслөө.

🔵Ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурсан ч мөнгөний хатуу бодлого компаниудын хувьцааны ханшид дарамт учруулж магадгүй.

🔵Стив Коэн гольфийн стартап болох TGL лигт хөрөнгө орууллаа 

🔵Хятадын төрийн албан хаагчид Iphone-ий хэрэглээгээ хязгаарлуулснаар  Apple-ийн хувьцааны ханш уруудаж байна.

🔵 МХБ-ийн 2023 оны 09 сарын 07-ны өдрийн арилжаа

💹 BREAKING NEWS❗

Хонгконгт тохиосон хар шуурганы улмаас хөрөнгийн биржийн арилжааг зогсоогоод байна

Хонгконгийн бүс нутагт асар хүчтэй хур тунадас орж байгаагаас шалтгаалан Хонгконгийн засгийн газраас банкнууд болон биржүүдийн үйл ажиллагааг 12:00 цаг хүртэл түр зогсоогоод байгаа бөгөөд шуурга намдвал 13:00 цагаас арилжааг нээх төлөвтэй байна.

Тиймээс харилцагч та бүхэн тус нөхцөл байдлыг харгалзан арилжаанд оролцоно уу.

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

☝️ 8610-3636 

/АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 

/Хонгконг, Шанхай, Шинжен/

💹 УНАЛТ

Хятадын төрийн албан хаагчид Iphone-ий хэрэглээгээ хязгаарлуулснаар  Apple-ийн хувьцааны ханш уруудаж байна.

БНХАУ -ын зүгээс төрийн албан хаагчдыг  iPhone ашиглахыг хязгаарласан тухай мэдээлэл гарсны дараа Apple-ийн хувьцааны ханш хоёр дахь өдрөө 2.9 хувиар буурлаа.

Мөн төрийн байгууллагууд тэр дундаа яам, агентлагуудын зүгээс ажилтнуудаа ажил дээрээ гар утсаа ашиглахыг хориглож, iPhone хэрэглэхгүй байхыг шаардаж эхэлсэн бөгөөд энэ хоригийн хамрах хүрээг цаашид өргөтгөх магадлалтай байна.

Үүнээс болж Apple, түүний ханган нийлүүлэгчид болон Хятадын томоохон компаниудын уналт нь S&P 500 индексийн технологийн салбарыг 1.6%-иар унагаж, жишиг үзүүлэлтийн 11 гол салбар дундаас хамгийн том хувиар буурсан үзүүлэлт болжээ.

💹 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Стив Коэн гольфийн стартап болох TGL лигт хөрөнгө орууллаа 

Санхүүч болон New York Mets бейсболын багийг эзэмшигч Стив Коэн домогт Тайгер Вүүдс болон Рори МакИлрой нарын үүсгэсэн TGL гольфийн лигт хөрөнгө орууллаа.

TGL лиг нь PGA Tour-тэй хамтран ажиллах бөгөөд тоглогчид хоёр лигд тус тус тоглох боломжтой байх юм.

TGL лиг 2024 онд эхлэх бөгөөд тус тэмцээнд Вүүдс болон МакИлрой нараас гадна Жон Рам, Жастин Томас, Коллин Морикава зэрэг топ тоглогчид оролцоно.

Тус тэмцээн 6 багийн бүрээлдэхүүнтэйгээр Флорида мужийн Palm Beach State College-д зохион байгуулагдах юм. Коэноос гадна TGL-ийг Atlanta Falcons багийн эзэмшигч Артур Блэнк, Reddit платформын үүсгэн байгуулагч Алексис Оханян, теннисийн одууд болох Серена ба Венус Вилльямс нар болон Fenway Sports Group эзэмшдэг байна.

Matthew Lewis Good Job GIF by MASTERPIECE | PBS

Gif by masterpiecepbs on Giphy

💹 АМЖИЛТ

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛСНИЙ 2 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ НИЙТ ОРОЛЦОГЧ ТАЛУУД, ХАРИЛЦАГЧДАДАА ХҮРГЭЕ!

Одоогоос 2 жилийн өмнө СЗХ-оос “Биржийн бус зах зээл /OTC/-ийн үйл ажиллагааны журам”-ыг батлан, анхны цанг цохисноос хойш ААН-үүд хөгжлийн дараагийн алхмаа хийхэд шаардагдаж буй санхүүжилтээ хөрөнгө оруулагчдаас татах эрх зүйн таатай орчин бүрдсэн юм

Тус хугацаанд ББЗЗ-д 83 компанийн, 2.2 их наядын үнийн дүн бүхий 120 өрийн хэрэгсэл бүртгэгдэж, 15 их наядыг амжилттай татан төвлөрүүлжээ.

Голомт Капитал ҮЦК-ийн хувьд анхны “Монкон” бондыг хэрэгжүүлсэн амжилтаа бататган Монголын  шилдэг компаниудын таатай нөхцөлтэй бүтээгдэхүүнийг харилцагчдадаа тогтмол санал болгож, өндөр өгөөж олгож ирсэн билээ.

Бид цаашид ч харилцагчдынхаа эрх ашгийг үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд эрхэмлэхийн зэрэгцээ Биржийн бус зах зээлийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллах болно гэдгээ илэрхийлэхэд таатай байна.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

💹 ӨСӨЛТ

Алтны ханш азийн зах зээл нээгдэхтэй зэрэгцэн өслөө

💱 БНХАУ алтны нөөцөө нэмэгдүүлэх болсонтой холбоотойгоор алтны ханш өслөө. ANZ-ийн шинжээчийн хэлж буйгаар БНХАУ-ын төв банк алтыг эрчимтэй худалдаж авснаар 10 дахь сардаа алтны нөөцийн хэмжээгээ нэмж байна.  

Тодруулбал, БНХАУ-ын валютын заавал байлгах нөөц 6%-иас 4%-д хүрч буурсан нь БНХАУ ам.доллараараа зарж алт арилжих идэвхийг нэмэгдүүлж байгаа юм.

Албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын алтны нөөц 8 сард 69.62 сая унцад хүрч өссөн байна. Алтны ханшийн өсөлтийн трендэд АНУ-ын ажил эрхлэлтийн мэдээ, бодлогын хүүгийн хүлээлт бас нөлөөлж байна.

💹ЭРГЭЛЗЭЭ

Ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурсан ч мөнгөний хатуу бодлого компаниудын хувьцааны ханшид дарамт учруулж магадгүй.

АНУ-ын Хөдөлмөрийн яамны тайланд дурдсанаар өнгөрсөн 7 хоногт ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан америкчуудын тоо 216,000 болж буусан нь 2-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм.

Гэхдээ хөрөнгө оруулагчид Холбооны нөөцийн сангаас хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого нь компаниудын хувьцааны ханшид дарамт учруулах магадлалтай гэж үзэж байна.

Дан ганц ажилгүйдлийн тэтгэмжийн үзүүлэлт гэлтгүй сүүлийн үеийн эдийн засгийн тоон үзүүлэлтүүд таамаглаж байснаас илүү чангарч, нефтийн үнэ өссөн зэрэг нь Холбооны нөөцийн санг бодлогын хүүг илүү удаан хугацаанд өндөр байлгах вий гэсэн болгоомжлолыг хөрөнгө оруулагчдын дунд үүсгээд байна.

Лхагва гарагт гаргасан мэдээллээс харахад Америкийн эдийн засгийн гуравны хоёроос илүү хувийг бүрдүүлдэг АНУ-ын үйлчилгээний салбар 8 сард гэнэт хурдацтай өсөж, сүүлийн 6 сарын дээд түвшинд хүрсэн байна. Үүний зэрэгцээ түүхий нефтийн үнэ энэ оны хамгийн дээд түвшиндээ хүрч, эрчим хүчний өртөг болон түүний инфляцид үзүүлэх дахин яригдаж байна.

Үүний үр дүнд бондын өгөөж нэмэгдэж, хөрөнгө оруулагчид оны эцэс гэхэд ХНС хүүгээ дахин өсгөнө хэмээн хүлээж байна.

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

☝️ 8610-3636 

/АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 

/Хонгконг, Шанхай, Шинжен/

 

МХБ-ийн 2023 оны 09 сарын 07-ны өдрийн арилжаа

2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 590,659,460 төгрөгийн үнийн дүн бүхий 2,137,838 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Мерекс ХК (MRX +15.00%)

  • Хөх ган ХК (HGN +15.00%)

  • Тахь-ко ХК (TAH +14.97%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Фронтиер Лэнд Групп ХК (MDR -12.50%)

  • Багануур ХК (BAN -11.11%)

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -7.97%)

ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 126,208 ширхэг нэгж эрх 13,565,703 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 298 ширхэг үнэт цаас 29,788,080 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 14,976,000 юань буюу 7,112,252,160 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,746,265,403 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.54% хувиар өсч, 34,826.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,309,472,533,204​​​​​​​ төгрөг боллоо.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!