• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД 💵БОНД ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА. | 🪙APPLE 110 ТЭРБУМ 💵 АМ.ДОЛЛАРЫН ХУВЬЦАА

ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД 💵БОНД ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА. | 🪙APPLE 110 ТЭРБУМ 💵 АМ.ДОЛЛАРЫН ХУВЬЦАА

🔴Валютын нөөц - Буурав | 🚗 Tesla - Ажилчдаа халав | 💵 Ногдол ашиг - Гуравласан гэрээ

ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БОНД ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.

Голомт банк ХК нь олон улсын зах зээлд 300 сая 💵ам.долларын бондыг 3 жилийн хугацаатай гаргахаар ажиллаж байна.

Тус бондын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон нөхцөлийн талаарх мэдээллийг та доорх 👇 сувгуудаар холбогдож авна уу.

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Теслагийн Supercharger хэлтсийн ажилчид багаараа халагджээ.

 

Тесла компани цахилгаан автомашин цэнэглэгчийн судалгаа хөгжүүлэлтийн Supercharger хэлтсийн ажилтнуудаа бүхэлд нь ажлаас чөлөөлсөн тухай нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

Цэнэглэгчийн загварыг зохион бүтээж, дэлхий даяар байршуулах ажлыг хариуцаж байсан хэдэн зуун ажилтантай тус хэлтсийн олон ажилтан уг мэдээлэл үнэн болохыг баталгаажуулж байна.

Элон Маск “Тус компани Supercharger сүлжээг үргэлжлүүлэн хөгжүүлэх ч хэсэгтээ шинэ байршилд суурилуулахгүй” хэмээн X платформд жиргэжээ.

iphone tesla GIF by Product Hunt

Supercharger нь 50,000 гаруй цэнэглэх байршилтай дэлхийн цахилгаан автомашины хамгийн том цэнэглэгч сүлжээ юм.

Шалтгаан нь

 

Тесла компани БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй ширүүн өрсөлдөөнтэй тулгараад байгаа юм. Тиймээс Элон Маск, зардлаа танах үүднээс арван ажлын байр тутмын нэгийг цомхотгохоор болсон талаар мэдэгдэж байсан юм.

ГУРАВЛАСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ НОГДОЛ АШГИЙН МӨНГӨ АВАХ ЗААВАР

 

Гуравласан гэрээ байгуулах нь ямар ашигтай вэ?

Харилцагч, ҮЦТХТ, үнэт цаасны компанийн хооронд хийгддэг Гуравласан гэрээг байгуулснаар ногдол ашгийн мөнгөө аппликэйшн болон сайтаасаа зарлага гаргах хүсэлтээ илгээхэд л гүйлгээ нь 1-2 цагт банкны данс руу нь шууд хийгдэнэ.

Өмнө нь харилцагчид тус гэрээг байгуулахын тулд заавал компани дээр өөрийн биеэр ирдэг байсан.

Тэгвэл Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс харилцагчдын үнэт цаг хугацааг хэмнэж, зардал чирэгдлийг бууруулах зорилгоор trader.golomtcapital.com онлайн арилжааны брокер болон Golomt Capital аппликэйшнээр дамжуулан "Гуравласан гэрээ" байгуулах боломжийг бүрдүүлээд байгаа билээ.  

Ногдол ашгийн мөнгө авах сувгууд

Golomt Capital app

Гуравласан гэрээ байгуулах алхам

  • Мөнгө хүсэх өргөдөл цэс рүү орж ҮЦТХТ дахь Бэлэн мөнгө авах товчийг дарах

  • Анхааруулгыг уншиж танилцах

  • Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гуравласан гэрээ байгуулах хэсгээс Гэрээ байгуулах товч дээр дарах

  • Тайлбар хэсэгтэй уншиж танилцан, гэрээ байгуулж буй өөрийн мөнгө хүлээн авах банкны харилцах дансыг сайтар шалгаж, данс тань зөв бол гэрээ байгуулахыг зөвшөөрөх товч дээр дарах

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

  • 📊 Өсөлттэй салбар

  • 📱Хүүгийн харьцуулалт

  • 📅Хүү төлөх давтамж, хугацаа

  • 💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МОНГОЛЫН ТОП БАНКНУУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЦУВРАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

ГОЛОМТ БАНК ХК

2024 оны 1-р улирлын байдлаар Голомт банкны хүүгийн орлого 30.51%, цэвэр ашиг 156.0%, нийт хөрөнгө 13.92%-ийн өсөлттэй байна.

Монгол Улсын валютын нөөц 4.98 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 5% буурлаа

 

Монгол Улс 5 сарын 1-ний байдлаар 4,985 сая ам.долларын гадаад валютын албан нөөцтэй байгаа нь оны эхнээс 1.3% өссөн үзүүлэлт боллоо. 

Экспорт талаас

2024 он гарсаар нүүрсний экспорт хэмжээний хувьд өссөн ч нийт үнийн дүн нь өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар багассан байна. Харин төмрийн хүдэр, баяжмал, зэсийн баяжмалын экспорт өсөлтөө хадгалсаар байна. 

Үнэт метал худалдан авалт

Монголбанк 4 сард 850.7 кг үнэт метал худалдан авсан ба оны эхнээс хойш нийт 4.26 тонн үнэт метал худалдан авчээ.

Хэлцлүүд

Монголбанк арилжааны банкны дуудлага худалдаагаар банкнуудад нийт 601 сая ам.доллар нийлүүлсэн. Түүнчлэн БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп гэрээний хүрээнд 1.0 тэрбум юанийн төлбөрийг хийсэн ба 15.0 тэрбум юанийн үнийн дүн бүхий своп гэрээний хугацаа 2026 онд дуусахаар хүлээгдэж байна.  

Apple 110 тэрбум ам.долларын дүнтэй хувьцаагаа эргүүлэн авна

 

Өчигдөр Apple компани орлогын тайлангаа танилцуулахдаа хувьцаагаа эргүүлэн худалдан авах шийдвэрээ олон нийтэд зарласнаар хувьцааны ханш нь уртасгасан арилжааны цагаар 6 хувь өссөн байна.

Түүнчлэн, тус компани ногдол ашгаа 1 центээр өсгөж 25 цент болгосон байна.

 

Тайлан?

Apple компанийн санхүүгийн тайлангаас iPhone гар утас болон iPad таблетын борлуулалт өнгөрсөн жилийн мөн үеэс ойролцоогоор 10 болон 17 хувиар тус тус буурсныг харж болохоор байна.

Харин Mac компьютерын борлуулалт 4 хувь өсжээ.

Тус хугацаанд нийт бүтээгдэхүүний борлуулалт 10 хувиар буурсан байна. Мөн Америк болон Их газрын Хятад дахь борлуулалт 1.35 болон 0.74 хувиар тус тус буурчээ.

apple GIF by G1ft3d

Орлого буурсан ч хувьцааны ханш өссөн шалтгаан

Орлогын үзүүлэлтүүд буурсан ч компани өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 22 хувиар өссөн дүнгээр хувьцаагаа эргүүлэн худалдан авах төсвийг баталсан АНУ-ын түүхэн дэх хамгийн том дүн болж байна.

 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.


Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, мэдлэг олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2”  гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.

Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

МЕНТОР: Р.ДАРХАНБАЯР АХЛАХ ШИНЖЭЭЧ

  • Санхүүгийн удирдлагын бакалавр

  • (Chartered Market Technician) Мэргэшсэн Техник Шинжээч цолны 2-р шатны горилогч

  • Голомт Капитал ҮЦК-ийн Ахлах шинжээч

  • Голомт Капитал ҮЦК ХХК-ийн дэргэдэх “Golomt Capital Coach” академийн багш

  • Дэлхийн болон Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулах боломжтой компани, бүтээгдэхүүний талаарх судалгаа шинжилгээг харилцагчдад тогтмол хүргэж ирсэн.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20

 

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР

 

Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/

  • 2 САР -13%

  • 3 САР -14%

  • 4 САР -15%

  • 5 САР -16%

  • 6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

МХБ-ийн 2024.05.02-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 559,609,842 төгрөгийн үнийн дүн бүхий 1,908,333 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Хөсөг трейд ХК (HSG +14.97%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT +14.85%)

  • Сүү ХК (SUU +10.93%)

  • Монгол керамик ХК (KEK -14.98%)

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -5.23%)

  • Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -3.52%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 34,267 ширхэг нэгж эрх 27,102,123 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 54 ширхэг үнэт цаас 2,899,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,080,000 юань буюу 10,303,190,400  төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 594.000 ам.доллар буюу 2,007,066,600 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 4 багц 12,600 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 768.600  ам.доллар буюу 2,597,022,540 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,008,000  юань буюу 5,315,653,550 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.98% хувиар өсч, 43,155.19 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,080,941,505,891 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!