• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 🤝Apple болон Мета |🧑‍🏫 СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”

🤝Apple болон Мета |🧑‍🏫 СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”

🤝Apple болон Мета | 🔒 Микроны хувьцаа хэлбэлзэл | СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”

Apple болон Мета компанийн хиймэл оюун ухааны төсөлд хамтрахаа хэлэлцлээ

Facebook-ийн эцэг эх гэгддэг Meta платформ нь хиймэл оюун ухааны шинэ загварыг Apple-д суурилуулан хөгжүүлэхээр болжээ. Харин Apple компани нь AI системийг шинэхэн гарах iPhone загвартаа суурилуулахаар мэдэгдээд байсан юм.

Мөн iPhone үйлдвэрлэгчид ChatGPT-ийг хориглосон Хятад зэрэг өөр бүс нутгийн хиймэл оюун ухааны бусад компаниудтай түншлэлийн талаар ярилцах төлөвтэй байна.

Apple удаан хүлээгдэж буй хиймэл оюун ухааны стратегийг зарлаж, Siri зэрэг программууддаа AI-ийн шинэ технологийг нэгтгэж, ChatGPT-ийг төхөөрөмждөө авчрахаа мэдэгдээд байгаа ба өрсөлдөгч болох Microsoft-оос ялгарах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлж байгаа юм.

Үүний зэрэгцээ Google компанитай хүртэл хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж байгаа тухай мэдээлсэнтэй холбогдуулан бусад AI компаниудын анхаарлын төвд байна. 

ХОНОГООР БОНД АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО “10-21%”

Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Микроны хувьцаа хэлбэлзэл өндөртэй байгаа ч шинжээчид ахиад өсөлт ирж буйг хэлж байна

 

  • Микрон (MU) компанийн хувьцааны ханш 3.22%-иар унасан ч чипний эрэлт өндөр байгаатай холбоотой хувьцааны ханш ахин өсөх боломжтойг шинжээч Реймонд Жеймс тодотгосон байна.

  • Шинжээч Сини Пажжури Микрон (MU) компанийн зорилтот ханшийг 130.0 ам.доллараас 160.0 ам.доллар болгож нэмэгдүүлээд байна. Энэ мэтчилэн бусад шинжээчдийн үзэж буйгаар Микрон (MU) компанийн хувьцааны ханш одоогийн ханшаас 11%-иар өсөх таамаглалтай байна.

  • Stifel санхүүгийн компанийн шинжээч Бриан Чин зорилтот ханшийг 165.0 ам.доллар болгож өсгөлөө. Үүний шалтгаан нь санах ойн чипны үнэ өсөхтэй холбоотой байна.

  • Wells Fargo банкны шинжээчид зорилтот ханшийг 190.0 ам.доллар болгож өсгөлөө. Энэ нь Микрон компанийн DRAM, NAND зах зээлд өрсөлдөх чадвар өссөнтэй холбоотой байна.

  • Микрон компанийн хувьцааны ханш оны эхнээс 69%-иар, сүүлийн 12 сарын байдлаар 121%-иар өсөөд байна.

Улаанбаатар бонд

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 249 тоот тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/239 тоот тушаалаар баталсан Нийслэлийн засаг даргын хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү бонд нь дотоодоос нэг их наяд төгрөгийн хөрөнгө татаж, гадаад зах зээлд 500 сая ам.доллар хүртэлх дүнтэйгээр гаргахаар төлөвлөгдсөн байна.

Арилжааны системд нийт 500 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, 5 сая ширхэг өрийн хэрэгслийг худалдан авах 16 захиалга бүртгэгдсэн бөгөөд энэ нь дараах нөхцөлтэй байв:

  • Нэг жилийн хугацаатай, 12 хувийн хүүтэй, 100 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн 5 захиалга 4 хөрөнгө оруулагчаас;

  • Хоёр жилийн хугацаатай, 13 хувийн хүүтэй, 100 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн 5 захиалга 5 хөрөнгө оруулагчаас;

  • Гурван жилийн хугацаатай, 14 хувийн хүүтэй, 300 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн 6 захиалга 6 хөрөнгө оруулагчаас тус тус бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдсан байна.

Монголын анхны орон нутгийн бонд болох “Улаанбаатар бонд”-оор төвлөрсөн хөрөнгийг эрчим хүчний хуримтлуурын станцын төсөлд 296 тэрбум төгрөг, гэр хорооллын дахин төлөвлөлтөд 52.5 тэрбум төгрөг, авто замын бүтээн байгуулалтад 120.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Мөн Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор хороолол байгуулах ажлын төсөвт 1.6 их наяд төгрөгийг нэмэгдүүлэхээр тусгажээ.

Энэ бүх арга хэмжээ нь хотын дэд бүтэц болон эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах зорилготой. “Улаанбаатар бонд” нь дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах зорилготой юм.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА: “Глобал санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, валютын урсгал ба ханш”

Ментор: Эдийн засагч Д.Ган-Очир

Хэзээ: 2024.06.25

Хэдэн цагт: 19:00

Тус сургалтыг танхимаар орох тул Golomt Capital Championship-2 уралдаанд ородцогчид бүртгэлтэй и-мэйлээ шалган танхимын байршлын талаарх мэдээллийг авна уу. Мөн оролцох хүсэлтэй, гадаад арилжааг сонирхдог хүмүүс бүртгэлээ хийлгэнэ үү.

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА СУНГАГДЛАА

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.21-ны өдрийн арилжаа

 

2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 635,213,932 төгрөгийн үнийн дүн бүхий 3,118,661 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Мерекс ХК (MRX +15.00%)

  • Худалдаа Хөгжлийн банк (TDB +11.30%)

  • Айтүүлс ХК (ITLS + 9.34%)

  • Хай би ойл ХК (HBO  -12.82%)

  • Монложистикс Холдинг ХК (MLG -4.67%)

  • Инновэйшн инвестмент ХК (QPAY -3.91%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 18,094 ширхэг нэгж эрх 8,514,398 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 80 ширхэг бонд 8,000,000 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар 7,799,667 ширхэг үнэт цаас 1,550,573,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 245,850 ам.доллар буюу 831,189,348 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,800,000 юань буюу 5,960,576,000 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 7,257,600 ам.доллар буюу 24,537,074,688 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 33,531,142,166 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.37% хувиар өсч, 44,243.95 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,245,670,062,09 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!