📢 APPLE ХУВЬЦААГАА ӨНДӨР 💵ДҮНГЭЭР ХУДАЛДАН АВЧЭЭ

📍Шунхлай бонд-15 тэрбум төлөгдлөө | 🔎Газрын тос-Ханш | 📅МХБ-Ногдол ашиг| 📢Хөгжлийн Банкны 💵бондын захиалга авч байна

Apple хувьцаагаа өндөр дүнгээр авчээ

 

Сүүлийн үед АНУ-ын S&P500 индекст багтдаг компаниуд өөрийн хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авах нь ихэсчээ.

2023 оны 4 улиралд л гэхэд компаниудын хувьцаагаа худалдан авсан нийт дүн 219.1 тэрбум ам.доллар буюу 2023 оны 3 улирлаас 18%-иар өссөн байна.

Тэгвэл Apple компани нэг улиралд 22.7 тэрбум ам.доллараар хувьцаагаа эргүүлэн авснаар өөрийн хувьцаа халаасалсан компаниудыг тэргүүлж байна.

apple inc GIF

2022 онд томоохон компаниуд 94.1 тэрбум ам.доллараар хувьцаагаа эргүүлэн авч байжээ.

Харин 2023 онд томоохон компаниудын үйл ажиллагаа сайн байж үр ашигтай ажилласан ч 89,5 ам.доллараар хувьцаагаа авсан байна.  

Компаниуд хувьцаагаа авснаар-------------------

 

Чипний компаниудын хувьцаа өсөлттэй байгаа үед Broadcom (NASDAQ:AVGO) компани өөрийн хувьцааг эргүүлж авахдаа 2023 оны 3-р улиралд 0.6 тэрбум ам.доллар зарцуулсан бол 4-р улиралд ойролцоогоор 8.3 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

S&P500 индексийн компаниуд хувьцаагаа буцаан авч байгаа нь ханш өсгөөд зогсохгүй гүйлгээнд байгаа хувьцааны тоо буурах, нэгж хувьцаанд ногдох ашгийг бага зэрэг өсөхөд нөлөөлж байна.

Гэхдээ хувьцаагаа худалдан авах санхүүжилтийн зардал нэмэгдсэнээр хувьцааны ханш өсөх хүлээлт удаан үргэлжлэх тул буцаан худалдан авалтын давалгаа удааширч магадгүй гэж S&P Dow Jones индексийн ахлах индексийн шинжээч Ховард Силверблатт даваа гарагт мэдэгдээд байна.

"ШУНХЛАЙ БОНД"-ЫН 15 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНДСЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ.

 

2023 оны Биржийн бус зах зээлийн хамгийн өндөр дүнтэй буюу 50 тэрбум төгрөгийн “Шунхлай” бондын үндсэн төлөлтөөс нийт 15 тэрбум төгрөг амжилттай хийгдлээ.

Бонд эзэмшигч та дансаа шалгаарай!

Шунхлай ХХК нь дотоодын газрын тосны зах зээлийн 20%-ийг дангаар бүрдүүлж, сард дунджаар 30 сая гаруй ам.долларын шатахууны импорт хийж буй нь нийт бондын дүнгээс 2 дахин өндөр дүн юм.

ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНД ЭЗЭМШИЖ БУЙ ХАРИЛЦАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!

Саудын Арабын нийлүүлэлт буурч газрын тосны ханш өслөө

 

Ирак, Саудын Арабын түүхий нефтийн экспорт буурч, Хятад, АНУ-д эрэлт нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийн шинж тэмдэг илэрч байгаа учраас өчигдөр нефтийн үнэ 2 хувиар өслөө. Энэ нь сүүлийн 4 сарын дээд хэмжээ болж байна.

Ханш-------------------

Брент маркийн фьючерс 1.55 ам.доллар буюу 1,8%-иар өсөж, баррель нь 86.89 ам.доллар болсон бол АНУ-ын Баруун Техасын (WTI) нефтийн үнэ 1.68 ам.доллар буюу 2,1%-иар өсч 82.72 ам.долларт хүрсэн байна.

Мөн Брент ойл 10 сарын 31-ээс хойших хамгийн дээд цэгт, WTI-ийн ханш 10 сарын 27-ноос хойших хамгийн дээд цэгтээ хүрлээ.

Бусад эрчим хүчний зах зээлд АНУ-ын бензиний фьючерс 8 сарын 31-ээс хойших хамгийн өндөр түвшинд хаагдсан байна.

Бууралт-------------------

ОПЕК-ийн хоёр дахь том үйлдвэрлэгч Ирак 1-р сараас хойш ОПЕК+ тогтоосон квотыг хэтрүүлсэн. Ирэх саруудад түүхий нефтийн экспортоо өдөрт 3.3 сая баррель болгон бууруулна гэж мэдэгдсэн.

Мөн ОПЕК-ийн хамгийн том үйлдвэрлэгч Саудын Арабын түүхий нефтийн экспорт 2 сар дараалан буурч, 12 сард өдөрт 6.308 сая баррель байсан бол 1 сард 6.297 сая баррель болж буурчээ.

Fossil Fuel Education GIF by DIIMSA Stock

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

БНХАУ-ын компаниудын хувьцааны анализийг танилцуулах LIVE урьж байна

 

Голомт Капитал ҮЦК нь БНХАУ-ын зах зээлд өрнөж буй дээрх үйл явдлыг онцолж дараах судалгааг харилцагчдадаа хүргэхээр бэлтгэлээ.

Сэдэв

🔴БНХАУ-ын төрийн дэмжлэгийн үр нөлөө

🔴Hang-Seng 50 индекс дэх 50 компанийн судалгаа

🔴БНХАУ-ын зах зээлд хямд үнэлэгдсэн компаниудын судалгаа

Хэзээ

📅2024.03.21

⏲️17:00

Монгол Улсын Хөгжлийн Банкны 💵бондын захиалга авч байна

 

Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.

Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

 

Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдөр өөрчлөгдлөө

Санхүүгийн зохицуулах хороо 2024.02.23-ны өдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэд олгож, хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхийг нээлттэй хувьцаат компани бүрт үүрэг болгосон юм.

Энэ дагуу Монголын хөрөнгийн бирж ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдөр өөрчлөгдөж, ТУЗ-ийн “Ногдол ашиг хуваарилах тухай” тогтоолын нэг дэх хэсэгт “ногдол ашгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн” гэснийг “ногдол ашгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны дотор” гэж өөрчилсөн байна.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орлоо

СЗХ-ны 2024.02.21-ний өдрийн 66 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2024.03.15-ны өдрийн тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн ХК-ийн 344,567,990 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 320,186 ширхэг хувьцаагаар нэмэгдүүллээ.

Ингэснээр компанийн нийт хувьцааны тоог 344,888,176 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулаад байна.

 

МХБ-ийн 2024.03.18-ны өдрийн арилжаа

 

2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 2,684,420,628 төгрөгийн үнийн дүн бүхий 8,936,538 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. 

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Бөөний худалдаа ХК (BHL +15.00%)

  • Монгол керамик ХК (KEK +14.98%)

  • Жуулчин дюти фрий ХК (SUL +14.94%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Мандал Даатгал ХК (MNDL -14.92%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -12.73%)

  • Баянгол зочид буудал ХК (BNG -10.60%)-

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 36,249 ширхэг нэгж эрх 15,888,761 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,000,000 юань буюу 11,256,720,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

 

Энэ өдөр нийт 13,957,229,389 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.14% хувиар өсч, 44,526.39 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,518,893,094,251 төгрөг боллоо. 

 

 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!