- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Anhthropic-ийн орлого 14 дахин өсжээ
Anhthropic-ийн орлого 14 дахин өсжээ
Anthropic-ийн орлого | Nvidia OpenAI | Улсын төсөв | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |
⚙️Технологийн салбарт хиймэл оюун ухааны компани Anthropic анхаарлын төвд орлоо. Тус компанийн II улирлын орлого өмнөх оны мөн үеэс 14 дахин давж өссөн талаар мэдээлжээ. Claude чатботыг хөгжүүлэгч тус компани IPO хийхээр бэлтгэж буй энэ үед орлогын ийм өндөр өсөлт үзүүлсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Anthropic-ийн II улирлын орлого $11.5 тэрбумыг давсан байна. Энэ нь:
2025 оны II улирлын $787 саяас 14 дахин өндөр
2026 оны I улирлын $4.73 тэрбумаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.
Anthropic нь байгууллагын хэрэглэгчдийг татах чиглэлээр OpenAI-тай хүчтэй өрсөлдөж байна. Ялангуяа Claude-ийг программчлал, код бичих болон мэргэжлийн ажлын процессуудад ашиглах хэрэглээ хурдацтай нэмэгдсэн нь компанийн орлогын өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ.
Хэрэв IPO нь энэ намар хэрэгжвэл Anthropic олон нийтийн зах зээлд гарсан анхны томоохон хувийн AI компаниудын нэг болох боломжтой.

IPO хийснээр компани хэдэн тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө босгож, AI тооцооллын хүчин чадлаа нэмэгдүүлэх, өндөр хүчин чадлын чип худалдан авах, тусгай дата төвүүд байгуулах зэрэг асар өндөр зардалтай төслүүдээ санхүүжүүлэх боломжтой болно.
💲Nvidia OpenAI-ийн дата төвийн төсөлд $3 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ.
Nvidia нь SoftBank-ийн дэмжлэгтэй SB Energy компанид $3 тэрбум хүртэлх хөрөнгө оруулалт хийхээр хэлэлцэж байна. SB Energy нь OpenAI-д зориулсан томоохон дата төвийн төсөл хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү хөрөнгө оруулалт нь Nvidia, OpenAI болон SB Energy-ийн хэлэлцэж буй ойролцоогоор $100 тэрбумын зээлийн дэмжлэгтэй холбоотой. Nvidia $3 тэрбумынхаа талыг төслийн гэрээ байгуулагдах үед, үлдсэн хэсгийг SB Energy IPO хийх үед оруулах хувилбар яригдаж байна. SB Energy ирэх сараас IPO хийж, дор хаяж $5 тэрбум босгох боломжтой байна.

Энэ хэлэлцээр нь Nvidia зөвхөн AI чип нийлүүлэгч бус, дата төв, эрчим хүч зэрэг AI дэд бүтцийн санхүүжилтэд шууд оролцох чиглэлд тэлж байгааг харуулж байна. AI-ийн тооцооллын хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр дата төв болон эрчим хүчний дэд бүтэц технологийн компаниудын хөрөнгө оруулалтын дараагийн том чиглэл болж байна.
Улсын төсөв: 📈 Орлого өссөн ч алдагдал тэлэв
Улсын нэгдсэн төсвийн 2026 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэл гарлаа. Төсвийн орлого өссөн хэдий ч зарлага түүнээс хурдтай нэмэгдэж, алдагдал өмнөх оноос мэдэгдэхүйц тэлсэн байна.
Тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.0%-иар өсжээ. Үүнд нийгмийн даатгалын орлого 15.8%, НӨАТ-ын орлого 12.1%, орлогын албан татварын орлого 9.8%-иар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ нь цалин, хэрэглээ, бизнесийн эргэлт бодитоор нэмэгдсэний илрэл юм.
Харин төсвийн зарлага 19.5 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 15.5%-иар нэмэгджээ. Ялангуяа хөрөнгийн зардал буюу барилга байгууламж, тоног төхөөрөмжид зарцуулалт эрчимжиж 31.8%-иар өссөн нь төсвийн зарлагын өсөлтийн гол шалтгаан болсон байна.
Ингэснээр тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийн 1.3 их наяд төгрөгийн ❗алдагдлаас хүчтэй тэлэв.

Энд анхаарах гол зүйл нь алдагдлын бүтэц юм. Хөрөнгийн зардлын өсөлт давамгайлж байгаа нь төсвийн зарцуулалт дэд бүтэц, бүтээн байгуулалт зэрэг хөрөнгө оруулалтад чиглэж байгааг харуулна. Гэхдээ эдгээр хөрөнгө оруулалтын үр өгөөж, хэрэгжилтийн чанар нь алдагдал урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих эсэхийг тодорхойлох юм.
Товчхондоо, төсвийн орлого нэмэгдэж байгаа ч зарлага илүү хурдацтай өсөж байна. Тиймээс оны сүүлийн хагаст зарлагын өсөлт саарч, орлогын өсөлттэй хэр зэрэг ойртох нь төсвийн гол анхаарах үзүүлэлт болж байна.
🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 18-21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

