• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • САНХҮҮЖИЛТ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ -📌“НЭГ ЦЭГ”-ЭЭС | ГОЛОМТ БАНК - 💵 АМ.ДОЛЛАРЫН БОНД

САНХҮҮЖИЛТ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ -📌“НЭГ ЦЭГ”-ЭЭС | ГОЛОМТ БАНК - 💵 АМ.ДОЛЛАРЫН БОНД

🔴Цагаачлал - АНУ | 📊 Amgen - Өсөлт | 📱Sprout Social Inc - Уналт | 💵 Ногдол ашиг - Гуравласан гэрээ

КОМПАНИУДАД САНХҮҮЖИЛТ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР “НЭГ ЦЭГ”-ЭЭС МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөрөнгийн бирж болон үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй андеррайтерийн компаниудын төлөөлөл хамтран “ТОП-100” аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх “Нэг цэгийн үйлчилгээ”-г ажиллуулж байгаа билээ.

Голомт Капитал ҮЦК-ийн хувьд ирэх мягмар гарагт буюу📅2024.05.07-нд компаниудад хөрөнгийн зах зээлд нээлттэй болон хаалттай бонд гаргах, IPO хийх үйл явц, дараалал, компанийн засаглалын талаарх цогц мэдээллийг өгөх юм.

Тиймээс эрхэм та бүхнийг тус арга хэмжээнд хүрэлцэн ирж олон нийтийн компани болох, компанийн засаглалын тогтолцоогоо сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг татах талаарх мэдээллийг авахыг урья.

  • Хэзээ: 2024.05.07

  • Хаана: СЗХ-ны өргөтгөлийн 3-р байр

Жин хасах бэлдмэлийн үр дүн нь Amgen компанийн хувьцааг 12 хувь өсгөлөө 

АНУ-ын эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Amgen компанийн жин хасах MariTide тарианы туршилт эерэг үр дүнтэй гарсан талаар мэдээлсний дараа тус компанийн хувьцаа 📊12%-иар өссөн байна. 

Энэ нь жин хасах эмийн зах зээлийн өрсөлдөөн ширүүсэж буйн илрэл болж Novo Nordisk, Eli Lilly зэрэг томоохон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш унахад хүргэв.

MariTide тариаг сард нэг удаа тарих боломжтой нь 7 хоног бүрд хийгдэх заавартай бусад өрсөлдөгч бүтээгдэхүүнээс давуу талтай юм. Энэ нь Amgen компанийг цаашид MariTide-ийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд анхаарах шалтгаан болж байна.

Amgen компанийн гүйцэтгэх захирал Боб Брэдвэй хэлэхдээ “MariTide ирээдүйд итгэлтэй байна” гэжээ.

Heart Hearthealth GIF by Amgen

Салбарын бусад компаниудын хувьд Eli Lilly эмийн нийлүүлэлтэд үүссэн асуудлаа даван туулах арга хэмжээ авч байгаа талаар хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн бол Novo Nordisk өөрийн үйлдвэрийн Wegovy бэлдмэлийн эрэлтийг бүрэн хангах асуудалтай тулгараад байна.

 

Жо Байден, цагаачлал эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буйг онцлов.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цагаачдын эсрэг үзэл нь Япон, Хятад, Энэтхэг зэрэг улсын эдийн засгийн өсөлтийг сааруулж байна гэж мэдэгджээ. Харин АНУ-ын эдийн засгийн өсөлтөд цагаачлал эергээр нөлөөлж буйг дурдлаа.

 

Жо Байден юу ярив?

 

Вашингтонд зохион байгуулагдсан хандивын арга хэмжээний үеэр Жо Байден хэлэхдээ “АНУ-ын эдийн засаг өсөж буй нь манай нийгмийг бүрдүүлж буй бусад олон хүнтэй холбоотой. Учир нь бид цагаачдыг нээлттэй хүлээн авдаг” хэмээжээ.

📌Яагаад Хятадын эдийн засаг зогсонги байдалд оров? Яагаад Япон улс асуудалтай байна?

Энэ асуултад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хариулахдаа “Япон, Хятад, Энэтхэг зэрэг улсын гадаад хүмүүсээс айх, үзэн ядах үзэл, гадаад хүмүүст хаалттай, цагаачдыг хүлээж авдаггүй нь эдийн засгийн өсөлтийг сааруулж байна хэмээн мэдэгджээ.

Харин АНУ-ын цагаачлалыг дэмжих бодлого нь биднийг хүчирхэг болоход тусалдаг гэж онцолсон байна.

Independence Day Usa GIF by INTO ACTION

Олон улсын валютын сангаас 2024 онд дэлхийн ихэнх улсын эдийн засгийн өсөлт өмнөх жилээс саарна хэмээн таамагласан.

Харин шинжээчид АНУ-ын эдийн засаг хүлээгдэж байснаас сайн байгаа нь цагаачид тус улсын ажиллах хүчийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийг тэлж байгаатай холбоотой хэмээн үзэж байна. 

ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БОНД ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.

Голомт банк ХК нь олон улсын зах зээлд 300 сая 💵ам.долларын бондыг 3 жилийн хугацаатай гаргахаар ажиллаж байна.

Тус бондын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон нөхцөлийн талаарх мэдээллийг та доорх 👇 сувгуудаар холбогдож авна уу.

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Sprout Social Inc компанийн орлого нь өссөн ч хувьцаа нь уналаа.

 

Сошиал медиа удирдлагын программ хангамжийн Sprout Social Inc компанийн 2024 оны эхний улирлын санхүүгийн тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрээгүйн улмаас хувьцааны ханш нь 40% уналаа.

Орлого

Тус компани эхний улиралд 96.8 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь өнгөрсөн оныхоос 29%-иар өссөн үзүүлэлт ч шинжээчдийн хүлээлт болох 97.4 тэрбум ам.долларт хүрээгүй байна.

Шинжээчид 2024 оны компанийн бүтэн жилийн орлогыг 425 тэрбум ам.доллар байна гэсэн хүлээлттэй байсан бол 405 тэрбум ам.доллар болгож доошлуулжээ.

Алдагдал

Sprout компанийн эхний улирлын алдагдал 13.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үе болох 13.4 тэрбум ам.долларын алдагдлаас өссөн дүн байв.

Мөн 2023 оны эхний улиралд нэгж хувьцаанд ногдох алдагдал 19 цент байсан бол 24 цент болж өслөө. 

social media facebook GIF

Гэхдээ компанийн гүйцэтгэх захирал Ryan Barretto мэдэгдэлдээ, Sprout Social Inc компани зах зээлд өрсөлдөөний давуу талтай байгааг сануулсан байна. Тэрээр “Манай компани энэхүү өсөж буй зах зээл ялагч болоход хамгийн тохиромжтой байр сууринд байна” гэжээ. 

 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

  • 📊 Өсөлттэй салбар

  • 📱Хүүгийн харьцуулалт

  • 📅Хүү төлөх давтамж, хугацаа

  • 💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.


Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, мэдлэг олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2”  гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.

Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

МЕНТОР: Р.ДАРХАНБАЯР АХЛАХ ШИНЖЭЭЧ

  • Санхүүгийн удирдлагын бакалавр

  • (Chartered Market Technician) Мэргэшсэн Техник Шинжээч цолны 2-р шатны горилогч

  • Голомт Капитал ҮЦК-ийн Ахлах шинжээч

  • Голомт Капитал ҮЦК ХХК-ийн дэргэдэх “Golomt Capital Coach” академийн багш

  • Дэлхийн болон Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулах боломжтой компани, бүтээгдэхүүний талаарх судалгаа шинжилгээг харилцагчдад тогтмол хүргэж ирсэн.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20

 

ГУРАВЛАСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ НОГДОЛ АШГИЙН МӨНГӨ АВАХ ЗААВАР

 

Гуравласан гэрээ байгуулах нь ямар ашигтай вэ?

Харилцагч, ҮЦТХТ, үнэт цаасны компанийн хооронд хийгддэг Гуравласан гэрээг байгуулснаар ногдол ашгийн мөнгөө аппликэйшн болон сайтаасаа зарлага гаргах хүсэлтээ илгээхэд л гүйлгээ нь 1-2 цагт банкны данс руу нь шууд хийгдэнэ.

Өмнө нь харилцагчид тус гэрээг байгуулахын тулд заавал компани дээр өөрийн биеэр ирдэг байсан.

Тэгвэл Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс харилцагчдын үнэт цаг хугацааг хэмнэж, зардал чирэгдлийг бууруулах зорилгоор trader.golomtcapital.com онлайн арилжааны брокер болон Golomt Capital аппликэйшнээр дамжуулан "Гуравласан гэрээ" байгуулах боломжийг бүрдүүлээд байгаа билээ.  

Ногдол ашгийн мөнгө авах сувгууд

Golomt Capital app

Гуравласан гэрээ байгуулах алхам

  • Мөнгө хүсэх өргөдөл цэс рүү орж ҮЦТХТ дахь Бэлэн мөнгө авах товчийг дарах

  • Анхааруулгыг уншиж танилцах

  • Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гуравласан гэрээ байгуулах хэсгээс Гэрээ байгуулах товч дээр дарах

  • Тайлбар хэсэгтэй уншиж танилцан, гэрээ байгуулж буй өөрийн мөнгө хүлээн авах банкны харилцах дансыг сайтар шалгаж, данс тань зөв бол гэрээ байгуулахыг зөвшөөрөх товч дээр дарах

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР

 

Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/

  • 2 САР -13%

  • 3 САР -14%

  • 4 САР -15%

  • 5 САР -16%

  • 6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

МХБ-ийн 2024.05.03-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 474,707,436 төгрөгийн үнийн дүн бүхий 1,493,440 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Тээвэр-Ачлал ХК (ACL +14.92%)

  • Би ди сек ХК (BDS +6.46%)

  • Айтүүлс ХК (ITLS +4.19%)

  • Бодь Даатгал ХК (BODI -7.28%)

  • Монгео ХК (MOG -6.67%)

  • Баянтээг ХК (BTG -5.40%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 32,822 ширхэг нэгж эрх 24,925,685 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 12 ширхэг үнэт цаас 1,198,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,656,000 юань буюу 10,576,273,920 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 594.000 ам.доллар буюу  2,007,904,140 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу  38,075,811,840 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 15,820,800 ам.доллар буюу 53,479,208,448 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 104,640,030,269 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.3% хувиар буурч, 43,026.34 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,065,927,740,911 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!