- Голомт Капитал ҮЦК
- Posts
- УЛААНБААТАР ХОТ АНХ УДАА БОНД ГАРГАНА
УЛААНБААТАР ХОТ АНХ УДАА БОНД ГАРГАНА
Amgen - Худалдан авалт | Apple - Тэлэлт | TOP-100-өгөөж 29.69% | Газрын тос-Оргил цэг

🔵Улаанбаатар хот анх удаа бонд гаргана.
🔵Газрын тосны ханш сүүлийн 10 сарын оргилдоо хүрлээ.
🔵АНУ-ын Холбооны Худалдааны Комисс Amgen компанид Horizon Therapeutics-ийг худалдан авахыг зөвшөөрчээ.
🔵Apple компани Шведийн сонгодог дуу хөгжмийн бичлэгийн компанийг худалдан авлаа.
🔵Golomt Capital Championship уралдааны TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 29.69 хувьтай байна.
🔵 МХБ-ийн 2023 оны 09 сарын 05-ны өдрийн арилжаа

💹УЛААНБААТАР ХОТ АНХ УДАА БОНД ГАРГАНА
Гэрээг үзэглэлээ
💱Улаанбаатар хот дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй бонд гаргах зөвшөөрлөө Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос аваад буй.
Ингэснээр холбогдох хууль, тогтоомж, журамд нийцүүлэн 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг бондыг нийтэд санал болгохоор төлөвлөөд байгаа юм.
Тав хүртэлх жилийн хугацаатай энэхүү бонд нь Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зорилготой аж.

Тус бондын үндсэн андеррайтераар БиДиСЕК ҮЦК ХК болон дэд андеррайтераар Голомт Капитал ҮЦК ХХК болон TиДиБи Секьюритис ҮЦК ХХК ажиллахаар шалгарсан бөгөөд 2023.09.05-ны өдөр хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Хэн юу хэлэв?
![]() БиДиСек ҮЦК ХК-ийн ерөнхийлөгч Д.Даянбилгүүн "Монголын хөрөнгийн зах зээл дээр түүхэн үйл явдал болж, орон нутгийн бонд гэсэн шинэ бүтээгдэхүүн нэмэгдэж буйд баяртай байна. Орон нутгийн бонд нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг бүтээгдэхүүн юм." ![]() ТиДиБи Секьюритис ҮЦК ХХК-ийн дэд захирал Г.Энхбат | "Улаанбаатар хот анх удаа бонд гаргаснаар нийслэлийн хөгжлийн шинэ түүхийг эхлүүлж байна. Улаанбаатар хотын бонд нь хөрөнгө оруулагч бүрийн сонирхлыг татсан, найдвартай үнэт цаас байна гэдэгт итгэлтэй байна" ![]() “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ "Засгийн газрын бонд 2015 оноос хойш завсарлаад байгаа энэ үед нийслэлээс орон нутгийн бонд гаргаж байгаа нь хөрөнгийн зах зээлд томоохон дэвшил авч ирж байна. Улаанбаатар хотын бонд нь зөвхөн хөрөнгө оруулагч нарт өгөөжөө өгөөд зогсохгүй Монгол Улсын иргэдийн тал шахуу хувь нь амьдардаг нийслэл хотын бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, нийслэлийн иргэн бүрд үр өгөөжөө өгнө" |
Бондоор санхүүжүүлэх ажлуудаас:
🟠 Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг дуусгахад 45.8 тэрбум төгрөг
🟠 Инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд 14.4 тэрбум төгрөг
🟠 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад 177.5 тэрбум төгрөг
🟠Сэлбэ, Дунд голын дагуу үерийн гамшгаас сэргийлж, далан байгуулах, Улаанбаатар хотын авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажилд 150 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

💹 ХӨРӨНГӨ ОРУУЛАХ УУ?
Газрын тосны ханш сүүлийн 10 сарын оргилдоо хүрлээ.
💱 Саудын Араб, ОХУ оны эцэс хүртэл нийлүүлэлтээ танах болсноор мягмар гарагт нефтийн үнэ 1 ам.доллараар өсөж, өвлийн эрэлтийн оргил үед хомсдол үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
💱 Брент маркийн нефтийн фьючерс 1,04 ам.доллар буюу 1,2%-иар өсөж, баррель нь 90,04 ам.долларт хүрч, 2022 оны 11 сарын 16-наас хойш анх удаа 90 ам.доллар давлаа.
💱 Баруун Техасын нефтийн (WTI) биржийн үнэ 1,14 ам.доллар буюу 1,3%-иар өсөж баррель нь 86.69 ам.доллар болсон нь сүүлийн 10 сарын дээд үзүүлэлт юм.
💱 Хөрөнгө оруулагчид Саудын Араб, Орос хоёрыг нийлүүлэлтээ 10 сар хүртэл танана гэж таамаглаж байсан ч 3 сараар сунгасан нь гэнэтийн зүйл байлаа.

💱 Саудын Араб, Орос хоёр нийлүүлэлтийн бууралтыг сар бүр хянаж, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөх боломжтой гэж мэдэгдэв.
💱 Мягмар гарагт нефтийн үнийг дэмжиж, Goldman Sachs ойрын 12 сард АНУ-ын эдийн засгийн уналт эхлэх магадлалыг 20% гэж таамаглаж байснаас 15% -иар бууруулж байна гэж мэдэгдэв.
💱 Долдугаар сард эхэлсэн Саудын Арабын нийлүүлэлтийн бууралттай зэрэгцээд АНУ-ын эдийн засаг хүнд хямралаас зайлсхийх хандлага нь сүүлийн саруудад нефтийн эрэлт, үнэ өсөхөд нөлөөлсөн.
💱 6-р сарын сүүлчээс хойш Brent болон WTI маркийн фьючерс 20 гаруй хувиар өссөн байна.

💹ТЭЛЭЛТ
Apple компани Шведийн сонгодог дуу хөгжмийн бичлэгийн компанийг худалдан авлаа.
Apple компани Шведийн 50 жилийн түүхтэй дуу бичлэгийн BIS Records компанийг худалдан авсныг тус компанийг үүсгэн байгуулагч Роберт вон Бахр мэдэгджээ.
Цаашид BIS Records дуу бичлэгийн компани нь Apple компанийн Apple Music Classical болон Platoon хөгжмийн платформын нэгээхэн хэсэг болох юм.
Энэхүү худалдан авалтыг хийснээр Apple компани Spotify зэрэг өрсөлдөгчдөөсөө ялгарч, сонгодог хөгжимд анхаарлаа хандуулахын хэрээр санал болгож буй бүтээгдэхүүнийхээ цар хүрээг тэлж байна.

2021 онд Apple компани сонгодог хөгжмийн стримингийн үйлчилгээний Primephonic платформыг худалдан авсан түүхтэй.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP
WEEK- 25
“Week 25”-ын байдлаар TOP-10-ын жагсаалтыг оролцогч Goldie дахин тэргүүлж эхэлсэн бол Ermuun шинээр нэмэгдэж орж ирлээ. Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 29.69 хувьтай байна.
ТОВЧ ТОЙМ
🔹 “Week 25”-ын TOP-100 оролцогчийн багцын 84 орчим хувийг хувьцаа болон ETF эзэлж байгаа бол үлдсэн 15 орчим хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр байршиж байна. Оролцогчид ихэвчлэн АНУ, БНХАУ-ын зах зээлд хөрөнгө оруулжээ.
🔹 TOP-100 оролцогчийн багцын бүрдлийн 16.72 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүний салбарт, 3.84 хувь нь технологи, 3.40 хувь нь харилцаа холбооны салбарт, үлдсэн хувь нь үндсэн бараа материал, эрчим хүч болон аж үйлдвэрлэлийн зэрэг салбарт хөрөнгө оруулжээ.

🔹 Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцааны дунд Rivian Automotive /NASDAQ:RIVN/, Meta Platforms /NASDAQ: META/, Xpeng Inc /NASDAQ: XPEV/, Tesla Inc /NASDAQ: TSLA/ болон Nio Inc /NYSE:NIO/ орж байна.

🔝ХУДАЛДАН АВАЛТ
АНУ-ын Холбооны Худалдааны Комисс Amgen компанид Horizon Therapeutics-ийг худалдан авахыг зөвшөөрчээ
Биотехнологийн Amgen компани АНУ-ын Холбооны Худалдааны Комиссын зөвшөөрөлтэйгөөр тус салбарт үйл ажиллагаа явуулдаг Horizon Therapeutics компанийг 27.8 тэрбум ам.доллараар худалдан авахаар боллоо.
Тус үйл явдал нь ижил төрлийн хэлцлүүд ихтэй биотехнологийн салбарын хувьд эерэг дохио болж байна.

Тодруулбал, өнгөрсөн 7 сард Холбооны Худалдааны Комисс Pfizer компанийн Seagen компаний 43 тэрбум ам.долларын худалдан авалтын талаар нэмэлт мэдээлэл хүссэн юм.
Холбооны Худалдааны Комиссын тэргүүн Лина Хан тус байгууллага биотехнологийн салбар дахь монополийн эсрэг зохицуулалтаа сулруулахгүй гэдгээ мэдэгдэлдээ тусгажээ.


ЖИЛИЙН 12.5 ХУВИЙН ХҮҮТЭЙ АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖ
🟠Mongolian Mining Corporation /975.HK/ компани 2024 оны 4 сард дуусах 350.2 сая ам.долларын үлдэгдэлтэй бондыг дахин санхүүжүүлэх шинэ бондын нөхцөлөө олон нийтэд танилцууллаа.
Шинэ бонд 3 жилийн хугацаатай гарч байгаа бөгөөд бондын жилийн хүү 12.5 хувь юм байна. Тус бондын үнэлгээ Moody’s болон Fitch агентлагуудын үнэлгээгээр B3, B зэрэглэлээр үнэлэгдэж байгаа бөгөөд нэгжийн үнэ 97 ам.доллароор гарах юм байна.
🟡Тус бондын нэрлэсэн үнэ болох 1,000 ам.доллар тутмын 300 ам.долларыг бэлэн мөнгөөр буцаан татах бол үлдсэн 700 ам.долларыг шинэ нөхцөлтэй бондоор дахин санхүүжүүлэх юм байна.

🟤Олон улсын үнэлгээний байгууллага Fitch Ratings-ийн хэлж байгаагаар энэхүү шинэ бонд нь бондын дефаултаас ангижрах арга биш харин дуусах хугацаагаа сунгаж байгаа үйл явдал юм хэмээжээ.
Учир нь тус компани нь 2023 оны хагас жилийн тайлангаар 200 сая ам.долларын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байгаа бөгөөд ирэх онуудад компанийн үйл ажиллагаа, борлуулалт, ашгийн үзүүлэлтүүд хэвийн байх хүлээлттэй байгаа юм байна.
❗Энэхүү бондын тендерийн санал нь 2023 оны 09 сарын 05 өдрөөр тасалбар болон дуусах бөгөөд 09 сарын 13 өдөр биржийн арилжаа нь эхлэх төлөвтэй байгаа юм байна.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.


МХБ-ийн 2023 оны 09 сарын 05-ны өдрийн арилжаа
Тус өдрийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 155,936,060 төгрөгийн үнийн дүн бүхий 852,852 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,631 ширхэг нэгж эрх 3,629,688 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 783 ширхэг үнэт цаас 76,637,060 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 5,120,000 юань буюу 2,445,209,600 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 2,681,412,408 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.03% хувиар буурч, 34,579.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,299,535,231,791 төгрөг боллоо.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
