- Голомт Капитал ҮЦК
- Posts
- AMD💽 INTEL-ийн шинэ боломж
AMD💽 INTEL-ийн шинэ боломж
| Тэнгисийн цэрэг ⛵ Palantir-ийн хамтрал | Пентагон ⚙️Gemini-г сонгов | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

AMD БОЛОН INTEL-ИЙН 💽БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БНХАУ-Д ЭКСПОРТЛОХЫГ ЗӨВШӨӨРЧ БОЛЗОШГҮЙ

🗽АНУ-ын засгийн газраас Nvidia-гийн 💽H200 чипийг Хятадад руу нийлүүлэхийг зөвшөөрсөн. Wells Fargo энэхүү шийдвэр нь Nvidia-ийн өрсөлдөгч компаниуд AMD, Intel-д ч үйлчлэх боломжтой гэв.
AMD-ийн хувьд MI308X нь экспортын лиценз авсан ч хоригийн улмаас компанийн 2025 оны II улирлын орлогын төсөөлөл 700 сая ам.доллароор, нийт орлогын төсөөлөл 📉1.5 тэрбум ам.доллароор буурсан юм.
Тэгвэл одоо өндөр үзүүлэлттэй 💽MI300X, MI325X зэрэг илүү хүчирхэг чипүүдэд лиценз олгоно гэж Wells Fargo таамаглаж байна.
Nvidia-ийн хувьд:
💽Хятад улс нь Nvidia-ийн орлогын 20–25%-ийг бүрдүүлж ирсэн. Тиймээс экспортын хоригоос болж тус компани 2025 оны I улиралд 4.6 тэрбум, II улиралд 4.0 тэрбум ам.долларын орлогоо алдсан юм.

АНУ-ЫН ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ХҮЧИН PALANTIR TECHNOLOGIES-ТЭЙ 💵448 САЯЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

👆Тус гэрээний дагуу шумбагч онгоцны флотод зориулсан 💽ShipOS хэмээх тусгайлан хөгжүүлсэн хиймэл оюуны дэвшилтэт засвар үйлчилгээ, логистикийн платформыг нэвтрүүлэхээр болжээ.
Тодруулбал, уг систем нь эхний туршилтаар шумбагч онгоцны төлөвлөлтийн хугацааг 🕛160 цагийн гар ажиллагаанаас 10 минутаас доош, 🕛материалын хяналтын хоцрогдлыг хэдэн долоо хоногоор хэмждэг байсныг нэг цаг хүрэхгүй хугацаатай болгож бууруулжээ.


Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл:
💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%
💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%
👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


АНУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАР ⚙️ALPHABET INC-ИЙГ СОНГОВ.

🪖АНУ-ын Батлан хамгаалах яам нь Пентагоны гурван сая ажилтанд зориулсан хиймэл оюуны платформын анхны үндсэн загвараар Alphabet Inc (NASDAQ: GOOGL) компанийн ⚙️Gemini загварыг сонгосон гэж мэдэгдэв.
🌐Gemini нь шинэ GenAI.mil платформ дээр ашиглагдах бөгөөд судалгаа хийх, баримт бичиг боловсруулах, видео болон дүрсний шинжилгээ хийх зэрэг олон төрлийн хэрэглээнд ашиглах аж.
Alphabet-ийн Google Cloud энэ оны 7 сард Батлан хамгаалах яаманд AI үйлчилгээ үзүүлэх 💵200 сая ам.долларын гэрээ байгуулсан бол өнгөрсөн сард хиймэл оюуны хамгийн сүүлийн ⚙️Gemini 3 хувилбараа нэвтрүүлээд байгаа юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

