- Голомт Капитал ҮЦК
- Posts
- AMAZON ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ🖲️ШИНЭ ЧИПЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
AMAZON ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ🖲️ШИНЭ ЧИПЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
Тесла - Cybertruck | Чарли Мунгер - Таалал төгслөө | Week 37- Тэргүүлэгч “GOLDIE” | Монголын анхны 📣“А” үнэлгээтэй бондын захиалга

💠Чарли Мунгер 99 насандаа таалал төгслөө.
💠 Теслагийн “Cybertruck” энэ 7 хоногт эхний хэрэглэгчдээ хүрнэ.
💠Amazon хиймэл оюун ухааны шинэ чипээ танилцууллаа.
💠“Week 37”-ын TOP-10 оролцогчийн жагсаалтыг🥇“GOLDIE” тэргүүлж байна.
💠МХБ-ийн 2023.11.28-ны өдрийн арилжаа

ХҮНДЭТГЭЛ
Чарли Мунгер 99 насандаа таалал төгслөө.
Өчигдөр Berkshire Hathaway (NYSE:BRKa) хөрөнгө оруулалтын сангийн дэд дарга Чарли Мунгер 99 насандаа Калифорнийн эмнэлэгт амар тайван таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь зарлалаа.
Berkshire Hathaway-ийн гүйцэтгэх захирал Уоррен Баффет эртний анд, баруун гар, хамтрагчийнхаа тухай "Чарлигийн урам зориг, мэргэн ухаан, оролцоогүйгээр Berkshire Hathaway сан өдий зэрэгт хүрэх боломжгүй байсан" гэжээ.

Тэдний нөхөрлөл 40 гаруй жилийн турш үргэлжилсэн юм. Хэдийгээр тэдний амьдарлын хэв маяг, улс төрийн үзэл бодол ялгаатай байсан ч хамтын ажиллагаа нь цэцэглэн хөгжиж, Беркширийг олон тэрбум ам.доллараар үнэлэгддэг хүчирхэг компани болгосон билээ.
Тэд 1975 онд Беркширт хөрөнгө оруулалтын сангаа байгуулахдаа ирээдүйтэй компаниудыг боломжийн үнээр худалдан авах стратегийг баримталсан юм.
Мунгер нас барсан нь хөрөнгө оруулагчдад Уоррен Баффетыг 93 настай гэдгийг санууллаа.

🚗 ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН
Теслагийн “Cybertruck” энэ 7 хоногт эхний хэрэглэгчдээ хүрнэ.
Энэ долоо хоногт цахилгаан автомашин сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан Тесла компанийн “Cybertruck” загварын автомашин хэрэглэгчдэд хүргэгдэх нь ээ.
Тесла компани 2019 онд “Cybertruck” цахилгаан автомашиныг үйлдвэрлэж, 2021 онд борлуулна гэж танилцуулж байсан. Гэвч цар тахал дэгдсэний улмаас борлуулалт нь хойшлоод байсан юм.

“Cybertruck” нь эхний 3 секундэд цагт 96 км хүртэл хурдлах хүчин чадалтай бөгөөд 50,000 ам.доллараас 80,000 ам.долларын хооронд борлуулагдах хүлээлттэй байна.
🚗Тесла компани тус автомашиныг 2023 оны 4-р улиралд 2000-3000 ширхгийг, 2024 оны эхний хагас гэхэд 10,000 ширхгийг борлуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

🚗Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа өчигдөр Тесла компанийн хувьцааны ханш 4.51 хувиар өсжээ.

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP
ОНЦЛОХ- WEEK 37🙆🏼♂️
“Week 37”-ын TOP-10 оролцогчийн жагсаалтыг🥇“GOLDIE” тэргүүлсэн хэвээр байгаа бол оролцогч “TJ” удаах байранд жагсаж байна. Харин энэ 7 хоногийн шилдэг 3 оролцогчид “George” дахин орж ирлээ.

💰Week 37-ын байдлаар TOP-100 оролцогчийн 65 орчим хувь нь Хойд Америкийн зах зээл, 23 гаруй хувь нь Ази, багцын аравны нэг хэсэг нь Европын орнууд, үлдсэн хувь нь Австрали, Номхон далайн орнуудад арилжаа хийжээ.
💵 TOP-100 оролцогчийн хөрөнгө оруулалтын багцыг бүрдлээр нь авч үзвэл 31.85 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 12.82 хувь нь үндсэн бараа материал, 19.57 хувь нь технологи, 7.45 хувь нь аж үйлдвэр, 7.69 хувь нь эрчим хүч, үлдсэн нь харилцаа холбоо, банк санхүү, эрүүл мэнд болон мөчлөгийн бус чанартай хэрэглээний бүтээгдэхүүн болон үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулжээ.
💸Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцаанд Enphase Energy Inc [NASDAQ: ENPH], XPeng Inc [NYSE: XPEV, HKEX: 9868], Rio Tinto [ASX: RIO] болон Alibaba Group Holding Ltd [NYSE: BABA] зэрэг компаниудын хувьцаа орж байна.

📊 ТЕХНОЛОГИ
Amazon хиймэл оюун ухааны шинэ чипээ танилцууллаа
Өчигдөр Лас Вегаст болж буй Reinvent чуулганы үеэр Amazon компанийн үүлэн технологийн нэгж AWS-ээс хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд зориулсан Trainium2 чип болон Graviton4 процессорыг танилцуулсан байна.
Энэхүү чипийг Nvidia компанийн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэх боломжтой юм байна.

Өнгөрсөн жил ChapGPT танилцуулснаас хойш Nvidia компанийн бүтээгдэхүүнүүдийн эрэлт эрс өсөж, нийлүүлэлтийн хомсдол үүссэн нь хөгжүүлэгчдийн хувьд асуудал дагуулаад байсан юм.
Энэ сарын эхээр үүлэн технологийн гол хөгжүүлэгчдийн нэг Microsoft компани Maia 100 чипийг танилцуулсан ба Microsoft Azure үүлэн технологийг мөн адил Nvidia компанийн H200 GPU-д ашиглана.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

МОНГОЛЫН АНХНЫ “А” ҮНЭЛГЭЭТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Голомт Капитал ҮЦК нь “ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн Монголын анхны "А" үнэлгээтэй бондыг санал болгож байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй Монголын Хөрөнгө оруулалтын зэрэглэлийн Эжинси (МИРА) ХХК-ийн Зэрэглэлийн хорооны 2023.11.01-ний өдрийн хурлын шийдвэрээр “ИНВЕСКОР ББСБ” ХК-д Монголын анхны "А" ТОГТВОРТОЙ гэсэн үнэлгээг өгч баталгаажуулаад байгаа юм.
🔎 “А” ТОГТВОРТОЙ ҮНЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

БОНДЫН НӨХЦӨЛ

БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |

📊 ШИНЭ - IPO
МОНГОЛЫН УУГАН ФИНТЕК КОМПАНИ “MOST” IPO УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Монголын Финтек салбарт тэргүүлэгч МОСТнь банк, санхүү, финтек, төрийн үйлчилгээ, бизнесийн бүх салбарын байгууллагууд дунд гүйлгээ боловсруулан дамжуулах, төлбөр тооцооны цогц шийдлээр хангах, BIG DATA дээр суурилсан үнэлгээ гаргаж өгөх зэрэг дундын дэд бүтэц экосистемийн боломжоор хангаж буй үндэсний платформ үйлчилгээ үзүүлэгч юм.

ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ- УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Монгол Улсын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг амжилттай бүтээж банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay Mongolia үйлчилгээг амжилттай нэвтрүүлж буй Innovation Investment компани нь хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгоход бэлэн болж, урьдчилсан захиалга эхэллээ.

Нэгж хувьцааны үнэ: 225 төгрөг
Татан төвлөрүүлэх хөрөнгө: 8.3 тэрбум төгрөг
Санал болгох хувь: 20%
Хувьцааны захиалга: 2023.12.04-12.08

МХБ-ийн 2023.11.28-ны өдрийн арилжаа
2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 183,796,290 төгрөгийн үнийн дүн бүхий 763,062 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,560 ширхэг нэгж эрх 3,939,083 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 46 ширхэг үнэт цаас 4,600,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,140 ширхэг бонд 114,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,304,000 юань буюу 8,793,424,640 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 285,450 ам.доллар буюу 980,860,436 төгрөгөөр,
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 14,976,000 юань буюу 7,194,620,160 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 17,275,240,609 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.08% хувиар буурч, 36,456.02 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,191,203,819,024 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
