ДАЙНЫ ГАЛ 🪙АЛТНЫ ХАНШИЙГ ӨДӨӨЖ БАЙНА.

БНХАУ-Индекс| Alphabet-Уналт| Ам.долларын бонд-6.43%-19.30% өгөөж

📌БНХАУ-ын индексүүд өслөө.

📌Ам.долларын бондын өгөөж 6.43%-19.30%-тай байна.

📌Alphabet-ийн хувьцаа уналаа.

📌Дайны гал алтны ханшийг өдөөж байна.

📌TOP-10 оролцогчийн жагсаалтыг 🥇“Goldie” тэргүүлж байгаа бол оролцогч 🥈“TJ” болон “OG” нар хүчтэй өрсөлдөж байна.

📌МХБ-ийн 2023.10.24-ний өдрийн арилжаа

📊ӨСӨЛТ

БНХАУ-ын индексүүд өслөө.

📋Өчигдөр БНХАУ-ын төрийн зөвлөлөөс эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зорилгоор орон нутгийн засаг захиргаанд ирэх 4 жилийн хугацаанд хөнгөлөлттэй зээл авах, санхүүжилт босгох эрхийг өгч буйгаа мэдэгдлээ.

Мөн тэрээр “Одоогоор эдийн засгийг илтгэх голлох үзүүлэлтүүд хангалтгүй байна. Гэхдээ энэ онд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх нь тийм ч хэцүү зүйл биш бөгөөд харин 🕰️ирэх онд эдийн засгийн нөхцөл хүндэрч болзошгүй” гэж CNBC-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Flowing China GIF

Дээрх үйл явдлаас шалтгаалан өнөөдөр өглөөний 09:41 минутын байдлаар Хонгконгийн Hangseng индекс 2.21 хувиар өссөн бол Shenzhen Component индекс 1.23 хувиар өслөө.

📊УНАЛТ

Alphabet-ийн хувьцаа уналаа

📈Google-ийн толгой компани Alphabet Inc-ийн (NASDAQ:GOOGL) C ангиллын (NASDAQ:GOOG) хувьцааны ханш үүлэн тооцооллын шинэчлэл удааширснаас орлого нь багассан тул зах зээлийн дараах арилжаагаар 5% 📉уналаа.

Тус компани 3-р улиралд 76.7 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанаас 💰1.55 ам.долларын ашиг олсон байна. Ингэснээр нийт орлого нь 11%-иар өссөн байна.

Үүлэн технологийн орлого 22%-иар өсөж, 8.4 тэрбум ам.долларт хүрсэн ч 💰8.6 тэрбум ам.долларын хүлээлтэд хүрсэнгүй.

Харин хайлтын систем болон бусад бизнесээс олсон орлого нь 11%-иар өсөж 💰44 тэрбум ам.доллар, YouTube-ийн сурталчилгааны орлого 12%-иар өсөж 💰7.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

google GIF

Alphabet-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай хайлтын систем, YouTube, Cloud, Pixel төхөөрөмж болон бусад олон төрлийн хиймэл оюун ухаанд суурилсан инноваци нэвтрүүлсэндээ сэтгэл хангалуун байна гэсэн байна.

Сундар Пичай

Тэрээр “Бид хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарна. Энэ нь хүн бүрт сэтгэл хөдөлгөм ахиц дэвшил авчрахаас гадна цаашид ч олон шинэлэг зүйлсийг нэвтрүүлэх болно” хэмээжээ.

Тайлангийн хурлын үеэр Google-ийн удирдлагууд дэлхийн 1000 том компанийн 60 гаруй хувь, хиймэл оюун ухааны гарааны компаниудын талаас илүү хувь нь Google Cloud-ын үйлчлүүлэгчид гэж мэдэгдэв.

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP

ОНЦЛОХ- WEEK 32🙆🏼‍♂️

📢“Week 32”-ийн TOP-10 оролцогчийн жагсаалтыг 🥇“Goldie” дахин тэргүүлж эхэлсэн бол оролцогч 🥈“TJ” болон “OG” нар хүчтэй өрсөлдөж байна.

💰“Week 32”-ийн байдлаар TOP-100 оролцогчийн 75 гаруй хувь нь АНУ, 16 гаруй хувь нь Ази, 7 орчим хувь нь Австрали, Номхон далайн орнууд, үлдсэн хувь нь Европын орнуудад арилжаа хийжээ.

💵 TOP-100 оролцогчийн хөрөнгө оруулалтын багцыг бүрдлээр нь авч үзвэл 30.44 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 12.63 хувь нь үндсэн бараа материал, технологи, 9.23 хувь нь харилцаа холбоо, 8.00 хувь нь эрчим хүчний салбарт, үлдсэн нь аж үйлдвэр, эрүүл мэнд, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулжээ.

💸Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцаанд Under Armour Inc [NYSE: UA], Erdene Resource Development Corp [TSE: ERD], Amazon.com Inc [NASDAQ: AMZN] компаниудын хувьцаа болон PIMCO Dynamic Income Fund [NYSE: PDI] ба MicroSectors US Big Oil Index 3X Leveraged ETN [NYSEArca: NRGU] зэрэг бүтээгдэхүүнүүд оржээ.

📊 АЛТНЫ ХАНШ

Дайны гал алтны ханшийг өдөөж байна.

Палестины Хамас бүлэглэл Израил руу гэнэт халдан довтолсон нь Ойрх Дорнодын нөхцөл байдлыг хурцатгаад байна. Тиймээс зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох зорилготой дипломат хэлэлцээрүүд үргэлжилсээр байна.

Одоогоор Израил улс Газын зурваст хийхээр төлөвлөсөн хуурай замын дайралтаа түр хугацаанд зогсоосон ч Газын зурвасыг агаараас бөмбөгдөж, Ливан дахь Хезболла бүлэглэлд цохилт өгсөөр байна.

Блүүмберг агентлаг, Газын зурваст барьцаалагдсан 200 гаруй хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд Ливаны Хезболла бүлэглэл Израилийг хойд зүгээс нь довтлох магадлалтай байна гэж мэдээлж байна.

Дээрх үйл явдлын улмаас 🪙алтны ханш 1961 ам.долларт хүрч бага зэргийн завсрын хөдөлгөөнийг үзүүлсэн ч хөрөнгийн зах зээл өсөлттэй байна.

📌Цаашид дайн даамжрах эсэх нь хөрөнгийн зах зээлийн өсөлтийн загварыг өөрчилж, 🪙алтны ханш 2020 ам.долларт хүрэх суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.

gold GIF

☝️ 8610-3636 

/АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 

/Хонгконг, Шанхай, Шинжен/

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.43%-19.30%-ТАЙ БАЙНА.

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.43%-8.84% байна.

Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 13.22%-.19.30%-тай байна.
📢Иймд бид Танд 💵ам.долларын бондод найдвартай хөрөнгө оруулахад зөвлөн ажиллана.

💰Мөн бид өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай уул уурхай, барилга, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажилладаг.

 

МХБ-ийн 2023.10.24-ний өдрийн арилжаа

2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 448,511,257 төгрөгийн үнийн дүн бүхий 720,779 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Өндөрхаан ХК (ONH +14.98%)

  • Түшиг Уул ХК (TUS +10.00%)

  • Монгол шуудан ХК (MNP +9.70%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Адуун чулуун ХК (ADL -6.24%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF -4.55%)

  • Төрийн Банк ХК (SBM -2.88%)

✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,364 ширхэг нэгж эрх 3,943,015 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 200 ширхэг бонд 19,990,000 төгрөгөөр,

    Багцын арилжаанд 11,100 ширхэг үнэт цаас 303,030,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу 8,208,046,080 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,500 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 487,500 ам.доллар буюу 1,682,065,125 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 503,200 ам.доллар буюу 1,736,236,248 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 12,401,821,725 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.64% хувиар өсч, 35,297.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,221,919,631,525 төгрөг боллоо.

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!