- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ӨМНӨХ ДОЛОО ХОНОГТ ЮУ БОЛОВ?📍 ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЯАХ БОЛ?
ӨМНӨХ ДОЛОО ХОНОГТ ЮУ БОЛОВ?📍 ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЯАХ БОЛ?
БНХАУ - Эдийн засаг | Alibaba - Xpeng-ийн эзэмшил | Тун удахгүй - Шинэ ХБҮЦ| Бондын захиалга тогтмол авч байна

💠Өмнөх долоо хоногт юу болов? Энэ долоо хоногт яах бол?
💠2024 онд Хятадын эдийн засаг сайжрах уу?
💠Alibaba цахилгаан автомашин үйлдвэрлэгч Xpeng-ийн эзэмшлээ бууруулна
💠Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас /ХБҮЦ/ – Бондоос илүү хөрвөх чадвартай
💠МХБ-ийн 2023.12.15-ны өдрийн арилжаа

🔎ТОВЧ ТОЙМ
Өмнөх долоо хоногт юу болов? Энэ долоо хоногт яах бол?
📌АНУ-ын индексүүд 10 сарын ёроолоос 16%, оны эхнээс 26% өсөөд байна.
📌Christmas ойртож байгаа тул сангууд мөнгөө татна гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлж байна.
📌Индексүүд өмнөх 5 дахь өдөр rebaIance хийсэн буюу зарим хувьцаа дээрх жингүүдээ өөрчлөв. Энэ нь энэ долоо хоногт хувьцааны арилжааны идэвх өндөр байна гэсэн үг юм.

📌АНУ-ын зах зээлд 5.3 их наяд ам.долларын опционы хугацаа 5 дахид дуусаж байна. Энэ нь 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр дүн юм. Эдгээр опционы 80% нь S&P500-д суурилсан байна.
📌Open interest буюу опцион, фючирсын гэрээнүүдийн арилжаалагдаж буй тоо 86 саяд хүрч өссөнөөр түүхэн дээд хэмжээндээ ирэв.
📌Техник үзүүлэлтүүдээс харвал S&P индексийн RSI буюу харьцангүй хүч 80-д хүрсэн нь өсөлт түр хугацаанд ханасныг илэрхийлж байна.

📌 ЭЗЭМШИЛ
Alibaba цахилгаан автомашин үйлдвэрлэгч Xpeng-ийн эзэмшлээ бууруулна
Alibaba компанийн охин компани болох Taobao China Holding Limited компани Үнэт цаасны зохицуулагч байгууллагад өгсөн мэдэгдэлдээ Xpeng 🚗компанийн 391 сая ам.доллараар үнэлэгдэх 25 сая ширхэг хувьцааг зарах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Ингэснээр Alibaba компанийн Xpeng-ийн эзэмшил 10.2 хувиас 7.5 хувь болж буурах юм. Тус мэдээллээс шалтгаалан Монголын цагаар өглөөний 10:03 минутын арилжаагаар Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 🚗 Xpeng-W /9868.HK/ компанийн хувьцааны ханш 5.312 хувиар уналаа.

📊 ЭДИЙН ЗАСАГ
2024 онд Хятадын эдийн засаг сайжрах уу?
Хятадын эдийн засагт 2024 онд сорилт бэрхшээл тулгарахаас илүүтэйгээр таатай нөхцөл байдал, боломжууд нээгдэх төлөвтэй байна гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газрын танилцуулгаас иш татан мэдэгдэв.
Энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эдийн засгийн бага хурлын үеэр тус улсын дээд хэмжээний удирдагчид 2024 онд баримтлах эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон нь юм.
Синьхуа агентлагийн мэдээлснээр "Хятадын засгийн газрын өрийн хэмжээ өндөр биш байгаа нь төсвийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх үндэс болно" гэсэн байна.

Гэхдээ улсын хэмжээнд эрэлт, хэрэглээ, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт сул хэвээр байгаа нь дотоодын эдийн засгийн мөчлөгийн саад үргэлжилсээр байна гэсэн байна.
Энэ жил төрийн сангийн бонд гаргах, зээлийн хүү, татвар хураамжийг бууруулах болон бусад бодлогын үр нөлөө ирэх онд ч үргэлжилнэ гэж тайланд дурджээ.
Хятад улс мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ үргэлжлүүлэн хянаж, компаниудын санхүүжилтийн хэрэгцээг хангах болно.

"Бүх талуудын нэгдсэн хүчин чармайлтын үр дүнд үл хөдлөх хөрөнгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зах зээлийг тогтворжуулах бодлогын зорилтууд бүрэн хэрэгжих боломжтой" гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдэгдэв.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

📊 COMING SOON
Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас /ХБҮЦ/ – Бондоос илүү хөрвөх чадвартай
Тун удахгүй - Шинэ ХБҮЦ
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь бондтой харьцуулахад эргэн төлөгдөх мөнгөн урсгал нь үе шаттай тул хөрвөх чадвар илүү сайн байдаг.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь компанийн дампуурлаас ангид тул үйл ажиллагаанаас нь шалтгаалах эрсдэл багатай.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны ард буй хөрөнгийн багц нь ихэвчлэн тараан байршсан олон хөрөнгөнөөс бүрддэг. Тиймээс нэг төрлийн хөрөнгөөс хамаарах эрсдэлийг бууруулдаг давуу талтай юм.
ХБҮЦ ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |

Бондын зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал компани нь 2023 онд ОТС /Биржийн бус зах зээл/-д санал болгож буй нийт бондын 60 орчим хувийн борлуулалтыг дангаар гүйцэтгэсэн амжилтаар салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.
🚩Голомт Капитал ҮЦК барилга, худалдаа, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгыг тогтмол авч байна.

Та ч бас амжилттай хөрөнгө оруулалт хийгээрэй.🤗
Голомт Капитал ҮЦК нь өнгөрөгч 2 жилд нийт 1 их наяд гаруй төгрөгийн дотоод арилжаа, 2 тэрбум ам.долларын гадаад арилжаа хийсэн төдийгүй, 40 гаруй үнэт цаас гаргагчийн 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм.
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2023.12.15-ны өдрийн арилжаа
2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 153,300,436 төгрөгийн үнийн дүн бүхий 373,607 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,951 ширхэг нэгж эрх 4,312,007 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 416 ширхэг бонд 41,598,000 төгрөгөөр
Багцын арилжаанд 4,874,951 ширхэг үнэт цаас 981,372,655 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,048,000 юань буюу 8,648,962,560 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 287,100 ам.доллар 982,051,389 төгрөгөөр,
"Таван толгой" ХХК-ийн 98 багц 627,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 107,878,400 ам.доллар буюу 369,007,776,256 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 379,819,373,303 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.14% хувиар өсч, 38,950.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,474,943,316,671 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

0