- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Худалдаа хөгжлийн банкны хувьцааны эрэлт өндөр байна
Худалдаа хөгжлийн банкны хувьцааны эрэлт өндөр байна
Хаан Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал болно | Alibaba ба "40" IPO | АНУ-ын ажилгүйдлийн статистик | Уоррен Баффет "OXY"-д нэмж хөрөнгө оруулав

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ IPO ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА |Анхдагч зах зээлийн арилжаа нээгдсэн эхний өдөр олон нийтээс нийт 83.82 тэрбум төгрөгийн захиалга иржээ.
Хаан Банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа | Хаан Банкны ТУЗ-ийн 2023.05.14-ний 16 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.
Аlibaba-гийн хувьцаа унаж, дараагийн IPO төлөвлөгөөгөө танилцууллаа | Алибаба Group Holding Ltd-ийн улирлын орлого нэгдүгээр улиралд 208.2 тэрбум юань (30.12 тэрбум ам.доллар) хүрсэн байна. Шинжээчдийн зүгээс компанийн орлогыг 210.3 тэрбум юаньд хүрнэ хэмээн таамаглаж байсан юм.
АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурчээ | Өнгөрсөн долоо хоногт шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 242,000 болж буурсан нь эдийн засагчдын таамаглаж байсан 254,000-аас бага байлаа.
Berkshire Hathaway Occidental Petroleum Corp-ийн 24.4 хувийг эзэмшдэг боллоо | Тэрбумтан Уоррен Баффетийн удирддаг Berkshire Hathaway-ийн зохицуулагч байгууллагуудад өгсөн мэдүүлэгт дурдсанаар өнгөрсөн 16-18 өдрүүдэд Occidental-ын 3.46 сая хувьцааг 201 сая доллараар худалдан авсан байна.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.73% хувиар өсч, 36193.69 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,573,506,590,968 төгрөг боллоо.

IPO
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ IPO ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын ууган арилжааны банк Худалдаа Хөгжлийн Банк олон нийтэд нийт хувьцааныхаа 5 хувийг санал болгож нийт 83.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр болсон билээ.
Анхдагч зах зээлийн арилжаа нээгдсэн эхний өдөр буюу 2023.05.18-ны 17:00 цагийн байдлаар олон нийтээс нийт 83.82 тэрбум төгрөгийн захиалга иржээ. IPO-ийн үндсэн захиалга 05.23-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хувьцааны хуваарилалтыг хувь тэнцүүлж биелүүлнэ.
🔵Захиалгын хугацаа: 2023.05.18-05.23
🔵Олон нийтэд санал болгож буй хувь: 5%
🔵Татан төвлөрүүлэх дүн: 83.5 тэрбум төгрөг
🔵Санал болгож буй үнэ: 33,000 төгрөг
-----------------------------------
👆Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд Худалдаа Хөгжлийн Банкны хувьцааг захиалах боломжтой.


Захиалга өгөх бусад боломж: Golomt Capital app | Social Pay app | 7012-1530

ХУРЛЫН ЗАР
Хаан Банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа

Хаан Банкны ТУЗ-ийн 2023.05.14-ний 16 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.
Энэхүү хурлаар ХААН Банк ХХК компанийн дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ.
Хугацаа, байршил: 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагт Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг 15-р хороо, Улаанбаатар 17010, Монгол улс
Бүртгэлийн өдөр: 2023.06.05-ны өдөр
Танилцуулах асуудал:
Хаан Банкны 2023 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга
Хэлэлцэх асуудал:
Хаан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох
Хаан Банкны хувьцаат компанийн дүрмийн төслийг батлах
Хаан Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон, томилох.
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
Хурал зохион байгуулах коммисын утас: 75153333-3221, 99007781, 86588877, цахим шуудан [email protected]

НЭГ ЖИЛД 16.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨГӨӨЖ

Голомт Капитал ҮЦК-ийн гаргасан бондуудад хөрөнгө оруулсан харилцагчид маань сүүлийн 1 жилийн хугацаанд нийт 16.1 тэрбум төгрөгийн өгөөж хүртжээ.
Ухаалаг шийдвэр гаргаж, өндөр өгөөж хүртсэн нийт хөрөнгө оруулагчдадаа баяр хүргэе.
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

БИЗНЕС
Аlibaba-гийн хувьцаа унаж, дараагийн IPO төлөвлөгөөгөө танилцууллаа
Alibaba Group Holding Ltd-ийн улирлын орлого нэгдүгээр улиралд 208.2 тэрбум юань (30.12 тэрбум ам.доллар) хүрсэн байна. Шинжээчдийн зүгээс компанийн орлогыг 210.3 тэрбум юаньд хүрнэ хэмээн таамаглаж байсан юм. Жилийн орлого 2 хувь өссөн нь 868.69 тэрбум юань хүрсэн нь 2014 онд олон нийтийн компани болсноос хойш хамгийн бага өсөлт болж байна.
Компанийн хувьцаа ам.доллараар 4.9 хувь унаж 86.2 ам.доллараар арилжаалагджээ.
Компанийн тайланг танилцуулах үеэр Санхүү эрхэлсэн захирал Toby Xu тус компанийн удирдах зөвлөлөөс Alibaba International Digital Commerce Business Group-т нэмэлт санхүүжилт босгох ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон гэлээ. Тус группийн хүнсний чиглэлийн компани Freshippo нь IPO хийх бэлтгэлээ хангаж эхэлсэн бол логистикийн чиглэлийн компани Cainiao нь ирэх 12-18 сард багтан IPO хийнэ гэжээ.


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН
БИД ГҮЙНЭ, ТА ГҮЙХ ҮҮ?
2023 оны 6-р сарын 3-нд зохион байгуулагдах “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг Голомт Капитал ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.
Голомт Капиталын нийт харилцагч, хөрөнгө оруулагчид болон “Golomt Capital Championship” гадаад арилжааны "марафон" уралдааны оролцогчид та бүхнийг хамтдаа гүйхийг урьж байна.
Марафон нь тамирчдаас зорилгодоо төвлөрөх тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэл, тогтвортой байдлыг шаарддаг. Хөрөнгө оруулагчид ч мөн эдгээр чадварт суралцсанаар хүртэх өгөөжөө хамгийн өндөр байлгаж, амжилтад хүрэх боломжоо нэмэгдүүлдэг билээ.

“Улаанбаатар Марафон 2023”-т бүртгүүлэх бол “ЭНД” дар

ЭДИЙН ЗАСАГ
АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурчээ
Өнгөрсөн долоо хоногт шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 242,000 болж буурсан нь эдийн засагчдын таамаглаж байсан 254,000-аас бага байлаа.
Түүнчлэн өмнөх долоо хоногт нь энэ тоо 264,000 хүрсэн нь сүүлийн жил хагасын хамгийн дээд үзүүлэлт байсан юм.
Үүний зэрэгцээ, долоо хоногийн статистик хэлбэлзлийг тооцох зорилготой дөрвөн долоо хоногийн дундаж хөдөлгөөн нь бага зэрэг буурч, 244,250 болжээ.


ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

БОНДУУДЫН НӨХЦӨЛ
🔵Хугацаа: 12-18 сар
🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲8688-9922
📲8083-6622
📲8610-5050
📲8888-0272
Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

АРИЛЖАА
Berkshire Hathaway Occidental Petroleum Corp-ийн 24.4 хувийг эзэмшдэг боллоо
Тэрбумтан Уоррен Баффетийн удирддаг Berkshire Hathaway-ийн зохицуулагч байгууллагуудад өгсөн мэдүүлэгт дурдсанаар өнгөрсөн 16-18 өдрүүдэд Occidental-ын 3.46 сая хувьцааг 201 сая доллараар худалдан авсан байна.
Ингэснээр тус хөрөнгө оруулалтын сан нь газрын тос олборлогчийн 24.4 хувийг эзэмшдэг болжээ. Энэ нь нийт 12.7 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 217.3 сая ширхэг хувьцаа юм.


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 18-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 274,596,109 төгрөгийн үнийн дүн бүхий 847,487 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Инвескор ББСБ ХК (INV +6.36%),
Багануур ХК (BAN +4.98%),
Үндэсний хувьчлалын сан (XOC +4.96%)
Хамгийн их бууралттай:
Женко тур бюро ХК (JTB -12.91%),
Баянгол зочид буудал ХК (BNG -8.57%),
Дархан нэхий ХК (NEH -6.72%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,074 ширхэг нэгж эрх 13,176,078 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 18 ширхэг бонд 1,733,000 төгрөгөөр,
Хангад Эксплорэйшн ХХК-ийн 2 багц /12,800 тонн/ баяжуулсан сул коксжих нүүрс 10,368,000 юань буюу 5,125,420,800 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOP-20 индекс 0.73% хувиар өсч, 36193.69 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,573,506,590,968 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
