OpenAI компани IPO хийхдээ бэлдэж байна

OpenAI компани | Онцлох бонд | Nvidia | SpaceX IPO | Viber сувагт нэгдээрэй |

⚙️OpenAI компани IPO хийхдээ бэлдэж байна.

OpenAI компани IPO-ийн prospectus буюу танилцуулгаа АНУ-ын зохицуулагч байгууллагад энэ баасан гарагт хүргүүлэхээр боллоо.

Одоогоор OpenAI-ийг хувийн хөрөнгө оруулагчид $850 тэрбумаар үнэлж байгаа бөгөөд IPO нь хэрэгжвэл түүхэн дэх хамгийн том технологийн IPO-уудын нэг болох төлөвтэй байна. OpenAI нь 2022 онд ChatGPT-ийг гаргаснаар дэлхий даяарх AI boom-ийг эхлүүлсэн гэж үздэг. Үүнээс хойш компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хувийн технологийн компаниудын нэг болж өссөн байна.

Гэхдээ OpenAI-ийн өмнө том сорилтууд бий. Тус компани өнөөг хүртэл хөрөнгө оруулагчдаас $180 тэрбум гаруй хөрөнгө татсан ч AI дата төв, чип, тооцооллын зардал асар өндөр хэвээр байгаа тул их хэмжээний мөнгө шатаасаар байна.

Нөгөө талд Anthropic хүчтэй өрсөлдөгч болж гарч иржээ. Enterprise AI болон AI coding зах зээлд Anthropic-ийн нөлөө өсөж байгаа бөгөөд тус компани одоо $900 тэрбумын үнэлгээгээр шинэ хөрөнгө босгохоор хэлэлцэж байгаа аж. Хэрэв энэ үнэлгээ батлагдвал Anthropic үнэлгээгээрээ OpenAI-ийг давж магадгүй байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

📈 Nvidia дахин өндөр өсөлт үзүүлсэн ч Хятадын сорилт хэвээр

Nvidia энэ улиралд дахин маш хүчтэй санхүүгийн үзүүлэлт тайлагнаж, орлого нь жилийн өмнөхөөс 85%-иар өсөж 81.6 тэрбум ам.долларт хүрлээ. Компани мөн 80 тэрбум ам.долларын хувьцаа буцаан худалдан авахаа зарлаж, ногдол ашгаа нэмэгдүүлсэн нь AI-ийн эрэлт асар өндөр хэвээр байгааг харуулж байна.

Гэсэн ч компанийн хамгийн том сорилтын нэг нь Хятад хэвээр байна. Тайлангийн дараах өгсөн ярилцлагадаа Jensen Huang АНУ-ын экспортын хатуу хязгаарлалтын улмаас Nvidia Хятадын AI чипийн зах зээлийг бараг бүхэлд нь Huawei-д “алдаад байна” гэж мэдэгдлээ.

Өмнө нь Хятад Nvidia-ийн дата төвийн орлогын дор хаяж 20%-ийг бүрдүүлдэг байсан ч Трампын засаг захиргаа дэвшилтэт AI чипийн экспортод тусгай зөвшөөрөл шаардсанаар Nvidia зах зээлээс гарсан байна. Huang “Бид хөрөнгө оруулагчдад Хятадтай холбоотой зөвшөөрөл дээр юу ч хүлээх хэрэггүй гэж хэлсэн” хэмээн мэдэгдсэн ч Nvidia Хятадын зах зээлд эргэн орох сонирхолтой хэвээр байгааг онцолжээ.

АНУ-ын экспортын хориг нь Хятадын технологийн бие даасан байдлыг улам хурдасгаж, Huawei-г AI чипийн зах зээлд Nvidia-ийн хамгийн том өрсөлдөгчдийн нэг болгож байна.

📡SpaceX IPO: Шинэ боломж уу, өндөр бооцоо юу?

SpaceX “SPCX” тикер нэртэйгээр Nasdaq-д IPO хийхээр бүртгүүлсэн нь компанийн сансар, хиймэл оюун ухаан, дата дэд бүтцийн чиглэлээ олон нийтэд ил болгосон томоохон алхам боллоо. IPO танилцуулгын roadshow-г зургаадугаар сарын 8-наас эхлүүлэхээр зорьж байгаа аж.

Elon Musk 2002 онд дахин ашиглах боломжтой пуужин хөгжүүлэх зорилгоор SpaceX-ийг байгуулсан бөгөөд өнөөдөр тус компани нь NASA 2011 онд space shuttle хөтөлбөрөө зогсоосны дараах хамгийн том пуужин хөөргөлтийн түнш болоод байна. Мөн SpaceX нь сансар, батлан хамгаалахын томоохон гэрээнүүдээс гадна Starlink хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг ажиллуулж, дэлхий даяар ойролцоогоор 10,000 хиймэл дагуулын сүлжээтэй болжээ.

2025 онд компанийн орлого 18.67 тэрбум ам.долларт хүрч 30%-иар өссөн ч AI болон дата төвийн өндөр хөрөнгө оруулалтаас шалтгаалан 4.94 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. 2026 оны эхний улиралд ч орлого өссөн хэвээр байсан ч ашигт ажиллагааны дарамт үргэлжилсэн байна.

Starlink одоогоор компанийн хамгийн ашигтай бизнес хэвээр байгаа бол AI чиглэл нь ирээдүйн өсөлтийн гол стратеги боловч хамгийн их зардал, алдагдал дагуулж байна. Энэ нь SpaceX-ийг зөвхөн пуужингийн компаниас илүү өргөн хүрээтэй технологийн экосистем болгон өөрчилж байгааг харуулж байна. Хэрэв IPO амжилттай хэрэгжвэл SpaceX-ийн үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрэх боломжтой юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд