AI-ийн хамгийн чухал амин сүнс бол дата төвүүд

AI-ийн хамгийн чухал амин сүнс | Хятадын DeepSeek IPO-д бэлтгэж эхэллээ | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |

⚙️Хиймэл оюун ухааны хөгжлийн шинэ үе шатанд дата төвүүд стратегийн дэд бүтэц болон хувирч байна. AI загваруудын хэмжээ, тооцооллын хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр Nvidia зэрэг компанийн өндөр хүчин чадлын чипийн эрэлт өсөж, үүнийг дагаад дата төв, цахилгаан эрчим хүч, хөргөлт болон сүлжээний дэд бүтцэд чиглэх хөрөнгө оруулалт эрчимжиж байна.

Энэ өөрчлөлтийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дата төвүүдийг “ирэх 20–25 жилийн дараах газрын тос” хэмээн тодорхойлсноор илүү тодорхой илэрхийлэв. Түүний засаг захиргаа AI болон дата төвийн бүтээн байгуулалтыг хязгаарлах нь АНУ-ын БНХАУ-аас технологийн давуу байдлаа хадгалах боломжийг сулруулна гэж үзэж байна. Nvidia-ийн CEO Женсен Хуанг ч энэ чиглэлийг дэмжиж байгаа нь AI чип → дата төв → эрчим хүч гэсэн гинжин хэлхээ АНУ-ын стратегийн бодлогын нэг хэсэг болж байгааг харуулж байна.

Иймээс AI-ийн дараагийн өрсөлдөөн зөвхөн хамгийн сайн AI загвар эсвэл хамгийн хүчирхэг чипийг хэн бүтээх вэ гэдгээр хязгаарлагдахгүй. Харин тэдгээрийг ажиллуулах дата төв, цахилгаан эрчим хүч, сүлжээ болон хөргөлтийн дэд бүтцийг хэн хамгийн хурдан, найдвартай бүрдүүлэх вэ гэдэг нь технологийн салбарын өсөлтийн дараагийн гол хүчин зүйл болох төлөвтэй байна.

Тэгвэл бидний ажиглаж байгаа эдгээр төрлийн компаниудад: 
IREN Limited, Eaton Corporation, DTCR ETF, Oracle Corporation, IBM гэх мэт

🔵Хятадын DeepSeek IPO-д бэлтгэж эхэллээ

БНХАУ-ын хиймэл оюуны стартап DeepSeek IPO-д бэлтгэх хүрээнд анхны Санхүү хариуцсан захирал (CFO)-аа томилохоор болжээ. Тус компани IPO-оо Шанхайн технологийн компаниудад төвлөрсөн STAR Market дээр хийхээр төлөвлөж, CITIC Securities-ийг зөвлөхөөрөө авсан байна.

CFO томилох нь хөрөнгө оруулагчидтай харилцах, санхүүгийн хяналт болон IPO-д шаардлагатай мэдээллийн ил тод байдлыг сайжруулах замаар DeepSeek-ийг судалгаанд төвлөрсөн лабораториос илүү уламжлалт компанийн бүтэц рүү шилжих алхам гэж үзэж байна.

DeepSeek одоогоор хаалттай байдлаар хөрөнгө татаж байгаа бөгөөд тус компанийн үнэлгээ 500 тэрбум юань буюу ойролцоогоор $74 тэрбумд хүрсэн талаар мэдээлжээ. Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгөө тооцоолох дэд бүтэц, чип хөгжүүлэлт болон хүний нөөцөд нэмэгдүүлэн зарцуулж байгаа байна.

DeepSeek нь 2025 оны эхээр харьцангуй бага зардлаар хөгжүүлсэн AI загваруудаараа дэлхий даяар анхаарал татаж, дэвшилтэт AI хөгжүүлэхэд асар их хөрөнгө шаардлагатай гэсэн ойлголтод эргэлзээ төрүүлсэн юм. Энэ нь Хятадын AI салбарын өрсөлдөөн улам эрчимжиж, томоохон тоглогчид технологийн хөгжил төдийгүй хөрөнгө, дэд бүтэц болон зах зээлийн байр суурийн төлөө хүчтэй өрсөлдөж байгааг харуулж байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд