- Голомт Капитал ҮЦК
- Posts
- AI-н эрчим хүчний хямрал Монгол улсад боломж авчрах уу?
AI-н эрчим хүчний хямрал Монгол улсад боломж авчрах уу?
AI-н эрчим хүч | АНУ, Канад | Nvidia-н хувьцаа | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |
🧠⚙️ Хиймэл оюун ухааны хөгжил хурдацтай нэмэгдэхийн хэрээр түүнийг ажиллуулахад шаардлагатай эрчим хүчний хэрэгцээ дэлхийн цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд томоохон сорилт болж байна.
AI чипүүдээс үүдэлтэй дэлхийн цахилгаан ⚡эрчим хүчний эрэлт 2033 он гэхэд 315 гигаватт хүрэх төлөвтэй байгаа нь 2025 оны түвшнээс 1,100 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.
Асуудал нь зөвхөн нийт хэрэглээ нэмэгдэж байгаагаар хязгаарлагдахгүй. Томоохон AI загварыг сургах үед хэдэн зуун мянган GPU зэрэг ажиллаж, ачаалал нь богино хугацаанд огцом нэмэгдэж, буурдаг. Үүний улмаас дата төвийн цахилгаан хэрэглээ зарим үед тооцоолсон хүчин чадлаас 50% хүртэл давж болзошгүй байна.
Тиймээс AI-ийн дараагийн шатны 📈өсөлт зөвхөн илүү хүчирхэг чип үйлдвэрлэхээс хамаарахгүй. Цахилгаан үйлдвэрлэл, дамжуулах сүлжээ, эрчим хүч хадгалах систем болон дата төвийн дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт AI салбарын өсөлтийг дэмжих гол хүчин зүйлсийн нэг болж байна.
Өөрөөр хэлбэл, AI-ийн эрин үе бол зөвхөн технологийн бус, ⚡эрчим хүчний дэд бүтцийн шинэ хөрөнгө оруулалтын давалгаа юм.

Монголд боломж бий юу?
Энэ өнцгөөс харвал Монголд ч сонирхолтой боломж бий. Нар, салхины асар их нөөц, газар нутгийн боломж, хүйтэн уур амьсгал зэрэг нь дата төвийн хувьд давуу тал болж болно. Гэхдээ Монголын гол сул тал нь цахилгаан үйлдвэрлэлийн найдвартай байдал, сүлжээний хүчин чадал, олон улсын өндөр хүчин чадлын дата холболт болон том хэмжээний хөрөнгө оруулалтын орчин юм.
🔵АНУ, Канадын худалдааны зөрчил хурцдаж, 50%-ийн тариф хэрэгжиж эхэллээ
АНУ, Канадын худалдааны хэлэлцээ тохиролцоонд хүрэлгүй зогссоноор хоёр улсын худалдааны харилцаа дахин хурцадлаа. АНУ Канадын 20 орчим тэрбум 💲ам.долларын импортын бараанд 50%-ийн тариф хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнд дарс, сүүн бүтээгдэхүүн, тавилга, цемент, хувцас болон бусад бүтээгдэхүүн багтаж байна.
Үүний хариуд Канадын Ерөнхий сайд Марк Карни 9-р сарын 8-наас АНУ-ын бараанд ижил дүнгээр хариу тариф ногдуулахаа мэдэгдэв. Канадын арга хэмжээ ган, сүүн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, цаасны үйлдвэрлэл зэрэг салбарыг хамрахаар байна.

Хоёр тал хэлэлцээр байгуулахад ойрхон байсан ч эцсийн мөчид нөхцөл дээр санал зөрөлджээ. Шинэ тариф болон Канадын хариу арга хэмжээ нь хоёр улсын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, компаниудын зардал болон хэрэглээний барааны үнийг өсгөх эрсдэлтэй байна. Одоогоор шинэ худалдааны хэлэлцээ товлогдоогүй байгаа нь АНУ, Канадын худалдааны зөрчил ойрын хугацаанд үргэлжлэх төлөвтэйг харуулж байна.
Nvidia-н хувьцаа тайлангийн дараа өсөх боломжтой
🏦Citi банк Nvidia-ийн улирлын тайлан зах зээлийн хүлээлтээс давж, хувьцааны ханш тайлангийн дараа өсөх боломжтой гэж үзэж байна. Тус банк Nvidia-ийн “Buy” үнэлгээ болон 300 ам.долларын зорилтот ханшаа хэвээр үлдээжээ. Тус компанийн тайлан 8-р сарын 26-ны өдөр зарлагдана.
Citi-ийн тооцоолсноор Nvidia 7-р сараар дууссан улиралд 93 тэрбум ам.долларын орлого тайлагнах төлөвтэй байгаа нь Wall Street-ийн хүлээлтээс ойролцоогоор 1 тэрбум 💲ам.доллараар өндөр байна. Харин дараагийн улирлын орлого 105 тэрбум ам.долларт хүрч, улирлын дүнгээр 13% өсөх төлөвтэй байна.
Өсөлтийн гол хөдөлгөгч нь шинэ Blackwell B300 AI системийн эрэлт болон дата төвийн бизнес байх юм. Дата төвийн орлого 7-р сарын улиралд өмнөх улирлаас 📈15% өснө гэж таамаглаж байгаа нь зах зээлийн 13%-ийн хүлээлтээс өндөр үзүүлэлт юм.

Мөн Nvidia 2026–2027 онд шаардлагатай өндөр хурдны санах ойн нийлүүлэлтээ хангалттай баталгаажуулсан гэж үзэж байна.
🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 18-21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

