AI-ийн аварга Anthropic түүхэн IPO-д бэлтгэж байна.

AI-ийн аварга Anthropic | Крипто зах зээл | Хиймэл оюун ухаан | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |

Claude AI загварыг хөгжүүлэгч Anthropic компани IPO-оороо дор хаяж💵$75 тэрбум босгож SpaceX-ийн тогтоосон IPO-ийн хөрөнгө таталтын рекордыг эвдэх зорилт тавьжээ.

SpaceX өмнө нь IPO-оор 💵$75 тэрбум босгож, нэмэлт хувьцааны борлуулалтыг оруулснаар нийт хөрөнгө таталт нь $86.2 тэрбумд хүрсэн. Харин Anthropic-ийн үнэлгээ тавдугаар сард$965 тэрбумд хүрч, OpenAI-ийг тухайн үеийн үнэлгээгээр давсан байна.

Компанийн өсөлт мөн хурдацтай үргэлжилж 2026 оны хоёрдугаар улирлын орлого 💵$11.5 тэрбумыг давж, жилийн орлогын хүлээлт $65 тэрбумд хүрчээ.

Хэрэв Anthropic IPO-оороо SpaceX-ийн рекордыг давбал 2026 он АНУ-ын IPO зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр хөрөнгө татсан жил болох юм. 

🔵Крипто зах зээлд өсөлт авчирсан АНУ-ын Төрийн сангийн шийдвэр

АНУ-ын Төрийн сан урт хугацаат бондын буцаан худалдан авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээ мэдэгдсэнээр криптовалюттай холбоотой хувьцаанууд өсөж, Bitcoin дахин 💵 $70,000-ын босгыг давлаа.

Энэхүү шийдвэр нь 30 жилийн хугацаатай АНУ-ын төрийн бондын өгөөж 2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн хүчтэй борлуулалтын дараа гарсан юм.

Бондын өгөөж өндөр байх нь хөрөнгө оруулагчдыг харьцангуй эрсдэл багатай хөрөнгөд чиглүүлж, криптовалют зэрэг эрсдэл өндөртэй хөрөнгийн эрэлтийг бууруулах хандлагатай.

Харин энэ удаагийн буцаан худалдан авалт нь бондын зах зээлийн дарамтыг бууруулах дохио болж, криптовалютын зах зээлд эерэгээр нөлөөлжээ.

Үүнтэй холбоотойгоор Bitcoin 3.48%-иар өсөж 💵$71,505 хүрсэн бол Ethereum 2.46%-иар өсөж 📈 $2,272 болсон байна.

Үүний зэрэгцээ Clarity Act батлагдвал криптовалютыг үнэт цаас эсвэл түүхий эдийн аль ангилалд хамаарахыг тодорхой болгож, Үнэт цаас, биржийн хороо болон Түүхий эдийн фьючерсийн арилжааны хорооны зохицуулалтын эрх мэдлийн заагийг тодорхой болгох юм.

🧠⚙️Хиймэл оюун ухаан эрчим хүчний үнэд дарамт болж байна. 

АНУ-д хиймэл оюун ухааны хөгжил эрчимжихийн хэрээр томоохон AI дата төвүүдийн ⚡цахилгаан, 💧усны өндөр хэрэглээ олон нийтийн анхаарлын төвд орж байна. Улмаар дата төвүүд өрхийн цахилгааны төлбөрийг нэмэгдүүлж, орон нутгийн дэд бүтцэд дарамт учруулж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, АНУ-ын дунд хугацааны сонгуулийн чухал сэдвүүдийн нэг болжээ.

Тухайлбал, Охайо мужид төлөвлөж буй 10 гигаваттын дата төвийн цогцолборын цахилгаан хэрэглээ 8 сая орчим америк өрхийн жилийн хэрэглээтэй тэнцэхээр байна. Ийм хэмжээний төслүүд нэмэгдэхийн хэрээр иргэд ⚡цахилгаан, 💧ус болон 🏘️дэд бүтцийн зардлыг өөрсдөө үүрэхээс болгоомжилж байна.

Үүний хариуд Пенсильвани, Техас зэрэг мужууд дата төвүүдэд шаардлагатай шинэ цахилгаан болон бусад дэд бүтцийн зардлыг хөгжүүлэгч компаниудаар өөрсдөөр нь төлүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Харин 🗽Нью-Йорк том хэмжээний шинэ дата төвүүдийн бүтээн байгуулалтыг нэг жилийн хугацаанд түр зогсоож, шинэ зохицуулалт боловсруулахаар болсон байна.

Нөгөө талд Microsoft, OpenAI зэрэг технологийн компаниуд дата төвүүд орон нутгийн эдийн засагт хөрөнгө оруулалт, ажлын байр, татварын орлого бий болгоно гэж онцолж, эрчим хүч болон усны хэрэглээнээс үүсэх дарамтыг бууруулахаа амлаж байна.

Ийнхүү AI салбарын хурдацтай өсөлт ба түүнийг дэмжих асар их эрчим хүчний хэрэгцээ АНУ-д технологийн төдийгүй эдийн засаг, улс төрийн томоохон асуудал болон хувирч байна. 

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд