- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 💲Доллар алтнаас илүү аюулгүй хөрөнгө болж байна
💲Доллар алтнаас илүү аюулгүй хөрөнгө болж байна
Доллар алтнаас илүү аюулгүй | АНЭУ-ын эрчим хүчний объектууд руу дахин халдав | Nvidia H200 чип Хятадад борлуулагдана | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

💵Доллар алтнаас илүү аюулгүй хөрөнгө болж байна
Сүүлийн долоо хоногуудад АНУ-ын доллар дэлхийн гол валютуудын эсрэг хүчирхэгжиж, зах зээлийн тодорхойгүй байдлын үед аюулгүй хөрөнгө гэсэн байр сууриа эргүүлэн олж авлаа.

Ираны дайн эхэлснээс хойш нефтийн үнэ огцом өссөн нь долларын эрэлтийг нэмэгдүүлжээ. Учир нь нефтийг олон улсын зах зээл дээр ам.доллараар үнэлдэг, үүний улмаас нефтийн үнэ өсөхөд долларын хэрэгцээ дагаад нэмэгддэг. Үүний үр дүнд долларын индекс сүүлийн 10 сарын дээд түвшинд ойртож, евро, фунт стерлинг, япон иен зэрэг валютуудын эсрэг чангарсан байна.
Мөн Европын орнууд эрчим хүчний импортоос ихээхэн хамааралтай тул нефтийн үнийн өсөлтөд илүү эмзэг байдлыг шинжээчид онцолж байна. Харин АНУ өөрөө нефть олборлогч орон болсон тул ийм төрлийн шокод харьцангуй бага өртдөг нь долларын давуу талыг нэмэгдүүлж байна.

3 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 3 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна.
🏭 Барилга - 20%

🔥АНЭУ-ын стратегийн эрчим хүчний объектуудад халдлага давтагдлаа
Ираны зүгээс Арабын Нэгдсэн Эмират Улсын эрчим хүч болон тээврийн дэд бүтцэд чиглэсэн шинэ давлагааны халдлага хийснээр дэлхийн эрчим хүчний зах зээлд үүсээд буй тодорхойгүй байдал улам гүнзгийрч байна. Сүүлийн халдлагуудын хүрээнд АНЭУ-ын стратегийн чухал объектууд болох Shah хийн орд болон Fujairah нефтийн аж үйлдвэрийн бүсэд дрон цохилт өгч, гал түймэр гарсан бөгөөд эдгээрийн улмаас зарим үйл ажиллагаа түр зогсоход хүрчээ.

Shah орд нь өдөрт 1.28 тэрбум куб фут хий боловсруулах хүчин чадалтай, бүс нутгийн хамгийн том хийн төслүүдийн нэг бөгөөд ийм хэмжээний объект доголдсон нь зөвхөн АНЭУ төдийгүй бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд шууд нөлөөлөхүйц үйл явдал юм. Нөгөө талаас Fujairah нь Хормузын хоолойг тойрон гарах АНЭУ-ын цорын ганц экспортын гарц бөгөөд дэлхийн томоохон нефть хадгалалт, нийлүүлэлтийн төвүүдийн нэг тул давтан халдлагад өртөж буй нь нийлүүлэлтийн өөр маршрутууд хүртэл аюулд орсныг харуулж байна.

🦾Nvidia-ийн H200 чип Хятадад борлуулагдах боломжтой боллоо
Nvidia компани Хятадын хиймэл оюун ухааны зах зээлд байр сууриа бэхжүүлэх чиглэлд хоёр чухал алхам хийж байна.
Нэгдүгээрт, Хятадын эрх баригчид Nvidia H200 AI чипийн импортод зөвшөөрөл олгосноор өмнө саатаад байсан нийлүүлэлт дахин сэргэлээ. Компани аль хэдийн захиалгууд авч, үйлдвэрлэлээ эрчимжүүлсэн байна.
Хоёрдугаарт, Nvidia Хятадын зах зээлд зориулсан шинэ AI шийдэл дээр ажиллаж байгаагаа зарлалаа. Тодруулбал, тус компани Grok стартапын технологид суурилсан AI чипийн Хятадын хувилбарыг боловсруулж байна. Энэхүү чип нь AI системийн хариу гаргах, код бичих, даалгавар гүйцэтгэх үе шатанд ашиглагдах зориулалттай бөгөөд ирэх 5-р сараас зах зээлд нэвтрэх магадлалтай байна.

Өмнө нь Nvidia H200 чипийн нийлүүлэлт АНУ болон Хятадын талын зөвшөөрөл шаарддаг байсан нь хүргэлтийг удаашруулж байв. Харин одоо хоёр талын зөвшөөрөл батлагдсанаар нийлүүлэлт хэвийн үргэлжлэх боломжтой болсон нь Хятадын зах зээлд Nvidia-ийн байр суурийг илүү бэхжүүлэх нөхцөл бүрдүүллээ.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

