AI⚙️АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн 11.7%-ийг орлоно

Путин 📝Европ руу халдахгүй | Трампын санаачилга ⚙️“Genesis Mission” АI | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

MIT: Хиймэл оюун ухаан ⚙️АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн 11.7%-ийг орлох боломжтой

Массачусетсийн Технологийн Их Сургуулиас (MIT) хиймэл оюун ухаан нь АНУ-ын нийт ажиллах хүчний 🤔11.7%-ийг, санхүү, эрүүл мэнд, мэргэжлийн үйлчилгээний салбарын 💵1.2 их наяд ам.долларын цалингийн өртгийг орлох боломжтой гэсэн шинэ судалгааг танилцууллаа.

Тус судалгааг MIT болон Oak Ridge National Laboratory (ORNL)-ын хамтран бүтээсэн Iceberg Index нэртэй хөдөлмөрийн зах зээлийн симуляцийн загварт үндэслэн хийжээ.

Судалгаагаар:

  • AI нь ⚙️өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлийн 2.2% буюу 💵211 тэрбум ам.долларын өртгийг эзэлж байна. Энэ нь технологи, мэдээллийн технологи, компьютерийн салбар дахь ажлын байрны өөрчлөлт дээр түлхүү илэрч байна.

👆Судалгааны дэлгэрэнгүйг: report.pdf

ТРАМП “GENESIS MISSION” ХЭМЭЭХ⚙️AI-Д СУУРИЛСАН ШИНЖЛЭХ УХААНЫ ПЛАТФОРМЫГ САНААЧЛАВ.

Энэхүү хиймэл оюунд суурилсан ⚙️“Genesis Mission” хэмээх үндэсний шинжлэх ухааны платформ байгуулах төслийг Эрчим хүчний яам удирдана.

Тус төслийн гол зорилго нь төр, хувийн хэвшлийн байгууллага, эрдэм шинжилгээний төвүүдийн өгөгдөл болон тооцооллын нөөцийг нэг системд нэгтгэх зорилготой.

  • Ирэх хавраас салбар бүрээс өгөгдөл цуглуулж 9 сарын дотор ашиглалтад оруулах бөгөөд аюулгүй байдал, эдийн засаг, шинжлэх ухаанд бодит цагийн мэдээлэл өгөх системийг бүтээнэ.

👆Ингэснээр судалгааны процессыг автоматжуулж, шинжлэх ухааны шинжилгээг илүү хурдан, нарийвчлалтай болгосноор шинжлэх ухаан, батлан хамгаалах, нийгмийн хөгжлийн олон салбарт шинэ боломжууд нээхээр байна.

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

ПУТИН: ЕВРОП РУУ ХАЛДАХГҮЙ ГЭСЭН 📝БАТАЛГААГ ӨГӨХӨД БЭЛЭН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “АНУ ба Украины хэлэлцэж буй 28 заалттай 📜энхийн төслийн “зарим хэсгийг” ирээдүйн хэлэлцээрийн суурь болно” гэж мэдэгдэв.

Энэхүү энхийн төлөвлөгөөнд 🚨Украйныг НАТО-д орохыг хориглох, ОХУ-ын одоогоор Украйнд эзэлсэн газар нутгийг хүлээн зөвшөөрөх гэх мэт заалтууд бий.

👆Тиймээс Европын орнууд АНУ ба Украйны хэлэлцээрийн шинэчилсэн хувилбарыг боловсруулж байна.

Харин Путины зүгээс 🪖“Украины арми эзэлж буй байрлалаасаа буцах ёстой. Хэрвээ буцахгүй бол бид тэднийг цэргийн хүчээр буулгана” гэж хатуу мэдэгдэв.

Товчхондоо ОХУ, АНУ-тай энхийн яриа хэлэлцээр эхлүүлэхэд бэлэн ч Украин ухрахгүй бол дайн үргэлжилнэ. Мөн Европ руу халдахгүй гэж мэдэгдлээ.  

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд