ШАР АЙРАГНЫ ХУВЬЦААНУУДАД ДУРЛАХ ШАЛТГААН

АНУ - Хувьцааны уналт | Шар айргийн хувьцаа-Өсөлт | Бонд найдвартай хөрөнгө оруулалт мөн үү?

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ:

🔵АНУ-ын ЗГ-ын бондуудын өгөөж 2007 оноос хойшхи дээд түвшинд хүрэв.

🔵Бондын зөвлөхүүд зөвлөж байна. | Бонд найдвартай хөрөнгө оруулалт мөн үү?

🔵Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10,998,6 тэрбум төгрөг боллоо.

🔵Хятадын шар айраг үйлдвэрлэгч CR Beer (+4.3%) болон Budweiser (+2.5%) өсөлт үзүүлэв.

🔵 АНУ-ын хувьцаанууд 3 өдөр дараалж унав.

🔵Эрдэнэ Ресурс нь Баянхөндий алтны төслийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийн үр дүнг танилцуулав.

🔵МХБ-ийн 2023 оны 08 сарын 17-ны өдрийн арилжааны мэдээ

УНАЛТ

АНУ-ын хувьцаанууд 3 өдөр дараалж унав.

Фитч агентлагаас гаргасан АНУ-ын банкнууд болон зээлжих зэрэглэлийг бууруулахтай холбоотой мэдээлэл нь зах зээлд сүүлийн 2 долоо хоногт 4%-ийн уналтыг үүсгээд байна.

Тодруулбал, АНУ-ын хувьцаанууд 3 дахь өдрөө дараалж уналаа. Өчигдрийн байдлаар SP500 индекс 0.8%-иар, Nasdaq100 индекс 1.1%-иар унасан байна.

Гэхдээ SP500 индекс дотроос эрчим хүчний салбарын хувьцаанууд өсөлттэй байсан ба Exxon Mobil (XOM:xnys) ба ConocoPhillips (COP:xnys) хувьцаанууд ойролцоогоор 2% өсөлт үзүүлжээ. 

 Харин жижиглэн худалдааны хувьцаанууд, ялангуяа Walmart 2.3% уналт үзүүлжээ.

ӨСӨЛТ

Хятадын шар айраг үйлдвэрлэгч CR Beer (+4.3%) болон Budweiser (+2.5%) өсөлт үзүүлэв.

Шар айраг үйлдвэрлэгчид Hang Seng индексийн үзүүлэлтийг тэргүүлж, China Resources Beer 4.3%-иар өссөн бол Budweiser 2.5%-иар өссөн байна.

CCB International-ийн шинжээч Анита Чу, Анита Ду нар 3-р улиралд Хятадын хэрэглээ сэргэж, зуны таатай цаг агаар нь Хятад дахь шар айрагны борлуулалтын өсөлтийг дэмжих төлөвтэй байгааг дурдлаа.

Энэ нь Budweiser Brewing Co компанийн ирэх хагас жилийн орлогын төлөвт эерэг нөлөөлөхөөр харагдаж байна.  

Тус шар айраг үйлдвэрлэгч нь 2023 оны сүүлийн хагаст газарзүйн болон сувгийн тэлэлтээ үргэлжлүүлэх бөгөөд энэ нь зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх ёстой гэж шинжээчид үзэж байна. 

Шинжээчид тус хувьцааны ханшийн таамгийг 24,40 хонконг доллараас 23,90 хонконг долларт хүргэжээ. Одоо хувьцаа нь 17.70 хонконг доллараар арилжаалагдаж байна.  

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

☝️ 8610-3636 

/АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 

/Хонгконг, Шанхай, Шинжен/

“Бонд” найдвартай хөрөнгө оруулалт мөн үү?  

Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад хүлээгдэж байгаа өгөөжийн түвшинд эрсдэлийг хамгийн бага байлгах үндсэн шаардлага тавигддаг.

Энэ алтан дүрмийг баримталж, хөрөнгө оруулагчийн өмнөөс магадлан шинжилгээ хийн, бондын эрсдэлийг нарийн тооцох, бууруулах, барьцаа баталгаагаар хангуулах үйл явцад мэргэжлийн Андеррайтерийн компани голлох үүрэгтэй юм.

Үүнээс гадна үнэт цаас гаргаж байгаа компанид хууль, аудит, хөрөнгийн үнэлгээ, зээлжих зэрэглэлийн үнэлгээний мэргэжлийн компаниуд нэгнээсээ хараат бусаар дүгнэлт гаргадаг. Улмаар СЗХ хяналт тавьж, МХБ болон Биржийн бус зах зээлийн журмын шалгуурыг хангасан бондыг зах зээлд санал болгодог.

Иймд аливаа бондод хөрөнгө оруулахдаа санал болгож буй Андеррайтер компанийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг чухалчлан үзэж шийдвэр гаргах шаардлагатай юм.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ🖐️ 

🔵Хугацаа: 12-24 сар

🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд

🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10,998,6 тэрбум төгрөг боллоо.

Үнэт цаасны зах зээлд нийт 608 зохицуулалттай этгээд, хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна.

2023 оны 2 дугаар улиралд нийт 533.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжигдсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 дахин, 2019 оны мөн үеэс 5.9 дахин өссөн үзүүлэлт юм. Нийт арилжааны 80.5 хувийг хувьцааны, 4.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн, 7.0 хувийг компанийн бондын, 7.9 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа тус тус эзэлж байна.

Зах зээлийн үнэлгээ болон хөрвөх чадвар

Зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өсөж 10,998.6 тэрбум төгрөгт хүрсэн бол хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 1.0 хувь байна.

Биржийн бус зах зээл

Биржийн бус зах зээлд 29 үнэт цаас гаргагчийн 677.2 тэрбум төгрөгний үнийн дүн бүхий, 85 транч өрийн хэрэгслийг бүртгэж, 474.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн ба 200.3 тэрбум төгрөгний үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл гарахаар хүлээгдэж байна.

Үнэт цаасны зах зээлийн индекс /Өмнөх оны мөн үетэй харьцуулахад/

  • ТОП-20 Индекс 4,103.48 нэгжээр буюу 12.5 хувиар;

  •  MSE A индекс 3,831.58 нэгжээр буюу 30.9 хувиар;

  • MSE Б индекс 727.68 нэгжээр буюу 6.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хөдөө аж ахуйн бирж

ХААБ-ээр нийт 10 төрлийн, 494.9 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 227.2 тэрбум төгрөгөөр буюу 31.5 хувиар буурчээ.

Та Санхүүгийн салбарын 2023 оны 2-р улирлын тоймыг ЭНД ДАРЖ авна уу.

БОЛОМЖ

Эрдэнэ Ресурс нь Баянхөндий алтны төслийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийн үр дүнг танилцуулав.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) нь Монгол Улсын баруун ѳмнѳд хэсэгт ѳндѳр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн хараат бус Техник Эдийн Засгийн Үндэслэлийг шинэчлэн, үр дүнг танилцууллаа.

ТЭЗҮ-д Хар Морь ордын анхан шатны нөөцийг тодорхойлж, геологийн болон үйлдвэрлэлийн нөөцийг шинэчлэн тооцоолж, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал болон металлын үнийг шинэчилсэн байна.

Ингэснээр Баянхөндийн үйлдвэрлэлийн нөөцийг тэлж, Хар Морь ордын анхан шатны нөөцийг тодорхойлсноор олборлолтыг 25%-иар нэмэгдүүлж, өнөөгийн цэвэр үнэ цэн, дотоод өгөөжийн түвшингийн үзүүлэлтүүд сайжирчээ. Тѳслийн үргэлжлэх хугацаа нийт 8 жил бөгөөд төслийн талбайн зэргэлдээ өндөр агуулга бүхий нөөцтэй талбай, шинэ нээлтүүд нь ирээдүйд нөөц тэлэх магадлалыг нэмэгдүүлж байна гэсэн байна.

ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ-ХУРААНГУЙ

🖐️Суурь үзүүлэлтээр татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэн (5% хорогдуулалт бүхий) $170 сая ам.доллар, дотоод ѳгѳѳжийн түвшин (IRR) 35.3% тооцоологдсон нь ѳнѳѳгийн алтны ханш буюу US$1,900/унц-д тулгуурлан тооцвол тус бүр $196 сая ам.доллар болон 38.95% болж өснѳ.

🖐️Баянхѳндий ордын ашиглалтын хугацаанд хүү, татвар болон элэгдлийн ѳмнѳх орлого (EBITDA) нийт $451 сая ам.доллар бѳгѳѳд ѳнѳѳгийн алтны ханш (US$1,900/унц)-д тулгуурлавал $495 сая ам.доллар хэмээн тооцоологдсон.

🖐️Нийт 476,000 унц алт олборлох тооцоолол нь 2020 оны ТЭЗҮ-тэй харьцуулахад 20%-иар өссөн үзүүлэлт бөгөөд металл авалт 93%-тай байна.

🖐️2.6 г/т дундаж алтны агуулга бүхий 674,700 унц алт, 1.38 г/т дундаж мөнгөний агуулгатай 319,000 унц баттай болон бодитой геологийн нѳѳц (“M&I”) тодорхойлсон.

🖐️ 4 г/т дундаж алтны агуулга бүхий 513,700 унц алт болон 1.7 г/т дундаж мөнгөний агуулга бүхий 220,500 унц мөнгөний батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нѳѳц (“P&P”)-ийг тодорхойлсон.

🖐️Жилд олборлох алтны дундаж хэмжээ нь эхний 2-5 жилийн хугацаанд 86,900 унц алт, уурхайн ашиглалтын хугацаанд жилд дунджаар 74,200 унц алт олборлоно зэрэг мэдээллийг өгөөд байна.

Та дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.

ДОТООДЫН АРИЛЖАА

 

МХБ-ийн 2023 оны 08 сарын 17-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 149,659,552 төгрөгийн үнийн дүн бүхий 859,944 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

🔵ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +13.04%)

  • Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +5.94%)

  • Монгол Базальт ХК (MBW +3.06%)

🔵ӨНДӨР УНАЛТТАЙ

  • УБ-БҮК ХК (BUK -12.73%)

  • Худалдаа Хөгжлийн банк (TDB -6.19%)

  • Айтүүлс ХК (ITLS -5.58%)

Мөн тус өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,786 ширхэг нэгж эрх 7,441,062 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаас 1,152,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 3,018,400 ширхэг үнэт цаас 650,355,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 808,607,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.11% хувиар өсч, 35,866.26 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,493,790,324,591 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!