- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :
Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл
Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа
Инвескор ББСБ ХК-ий цэвэр ашиг 2 дахин өслөө
“Говь” ХК хагас жилийн тайлан гарч борлуулалт 16 хувь өсжээ
Олон Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Бодлогын хүүгийн шийдвэр
Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны мэдээллийг хүргэж байна

ИНВЕСКОР ББСБ ХК-ИЙ ЦЭВЭР АШИГ 2 ДАХИН ӨСЛӨӨ
Инвескор ББСБ ХК-ийн хагас жилийн тайлан гарч цэвэр ашгийн хэмжээ 15 тэрбум хүрч өнгөрсөн оны хагасаас 103 хувийн өсөлт үзүүллээ. Өөрийн хөрөнгийн хэмжээ 51 хувиар өсөж 89 тэрбум төгрөгт хүрсэн бол олгосон зээлийн хэмжээ 107 хувийн өсөлт үзүүлж 253 тэрбум төгрөгт хүрлээ.
Компанийн 2022 оны 6 сар хүртэлх бүтэн жилийн хугацааны цэвэр ашиг 26.8 тэрбум төгрөг дээр суурилж гарсан зах зээлийн бодит үнэлгээ 403 тэрбум төгрөг байна. Харин МХБ дээр 326 тэрбум төгрөгөөр арилжаалагдаж байгаа нь худалдан авахад хямдаар үнэлэгдэж байна. Өөрөөр хэлбэл компани цаашид одоогийн санхүүгийн үзүүлэлтээ хадгалж чадвал хувьцааны ханш 23.6 хувиар өсөх боломжтой.

ГОВЬ ХК ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН ГАРЧ БОРЛУУЛАЛТ 16 ХУВЬ ӨСЖЭЭ
Говь ХК хагас жилд 19.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласнаар эзний өмчийн хэмжээ 9 тэрбум төгрөг хүрлээ. Өөрөөр хэлбэл эзний өмчөөр (P/BV) үнэлж үзвэл компанийн зах зээлийн үнэлгээ 9-27 тэрбум төгрөгтэй дүйцэж байна. Хувьцааны зах зээлийн үнэлгээ 200 тэрбум байгаа нь хэт өгдрөөр үнэлэгдсэнийг илтгэнэ. Компанийн нийт өр төблөрийн дүн 302 тэрбум төгрөг байгаа нь жилд 20-35 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрийн дарамт бий болгож байна. Компанийн удирдлагын зүгээс мэдээлж буйгаар 2023 оноо эхлэн ашигтай ажиллах боломжтой гэжээ. 2022 онд ногдол ашгийн нөхцлийг хангаагүй учир ногдол ашиг тараахгүй ажиллахаар болжээ.

БОДЛОГЫН ХҮҮГИЙН ШИЙДВЭР
Энэ долоо хоног ХНС бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна. Инфляц өндөр хэвээр байгаа бөгөөд бараг бүх шинжээчид Холбооны нөөцийн сан бодлогын хүүг дор хаяж 75 суурь нэгжээр өснө гэж найдаж байна. 100 суурь нэгжээр өсгөх хувилбар байгаа ч магадлал бага.
Энэ долоо хоногт тайлангаа зарлах компаниудын дэлгэрэнгүй жагсаалт
Мягмар гарагт зах зээл нээгдэхийн өмнө - Coca-Cola (NYSE:KO), McDonald's (NYSE:MCD), United Post Service (NYSE:UPS), Raytheon (NYSE:RTN), General Electric (NYSE:GE), General Motors (NYSE: GM) Виз (NYSE:V), Chipotle (NYSE:CMG), Stryker (NYSE:SYK), Монделез (NASDAQ:MDLZ), Texas Instruments (NASDAQ:TXN)
Лхагва гарагийн зах зээл нээгдэхийн өмнө – T-Mobile US (NASDAQ:TMUS), Bristol-Myers Squibb (NYSE:BMY), Boeing (NYSE:BA), ADP (NASDAQ:ADP), Humana (NYSE:HUM),Ford (NYSE:F), Qualcomm (NASDAQ:QCOM), ServiceNow (NYSE:NOW), Equinix (NASDAQ:EQIX), O’Reilly Automotive Inc (NASDAQ:ORLY)
Пүрэв гарагт зах зээл нээгдэхийн өмнө – Mastercard (NYSE:MA), Honeywell (NASDAQ:HON), Pfizer (NYSE:PFE), Merck & Co (NYSE:MRK), Comcast (NASDAQ:CMCSA), Altria (NYSE:MO), Intel (NASDAQ:INTC), Edwards Lifesciences (NYSE:EW), KLA-Tencor (NASDAQ:KLAC), DexCom Inc (NASDAQ:DXCM)
Баасан гарагт зах зээл нээгдэхийн өмнө – Exxon Mobil (NYSE:XOM), Procter & Gamble (NYSE:PG), Chevron (NYSE:CVX), AbbVie (NYSE:ABBV), AstraZeneca (NASDAQ:AZN), Charter Communications (NASDAQ:CHTR)
