- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өглөөний мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чинадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :
Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл
Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа
"Эрдэнэс Сольюшинс" ХК нэмэлт хувьцаа гаргана
Хувьцааг хэзээ авах вэ?
Олон Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Индексүүд дахин 24 хувь унах магадлалтай
Netflix нэмж 300 ажилчид цомхотголоо
Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны мэдээллийг хүргэж байна


Индексүүд дахин 24 хувь унах магадлалтай
SP500 индекс оны эхнээс 20 хувиар унаж албан ёсоор баавгай зах зээлийг эхлүүлсэн. Тэгвэл 150 жилийн түүхтэй "Societe Generale" түүхэн дунджаар баавгай зах зээл ёроолоо авахын тулд дахин 24 хувь унах магадлалтай гэжээ. Таамаглалын дагуу уналт үргэлжилбэл 10 жилд нэг тохиох хувьцааг дансны үнээс доогуур авах боломж ирэх билээ.
"JPMorgan"-ий тооцоолсноор бэлэн мөнгөний төвлөрлийн түвшин 40 хувь дөхсөн нь сүүлийн 10 жилийн дээд үзүүлэлт болж байна. .

"Эрдэнэс Сольюшинс" ХК нэмэлт хувьцаа гаргана
"Эрдэнэс Сольюшинс" ХК компани бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор энэ 2022 оны 06-р сарын 20-нд олон нийтэд нэмж 9.5% буюу 16’572’469 ширхэг энгийн хувьцааг 1 ширхэг энгийн хувьцаа бүрийг 108 төгрөгөөр буюу 1.8 тэрбум төгрөгөөр худалдахаар андеррайтерын Гүүдсек ҮЦК ХХК-тай хамтран ажиллаж байна.
Татан төвлөрүүлсэн хөрөнгийг охин болох компани банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааг өргөтгөж онлайн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, онлайн худалдааны компанид хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
ТА ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГАА ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ

Netflix нэмж 300 ажилчид цомхотголоо
Netflix компани нь сарын өмнө 150 ажилчид ажлаас нь чөлөөлж байсан бол өчигдөр нэмж 300 ажилчид буюу нийт ажилчдын 3 хувийг цомхотгох шийдвэрийг гаргалаа. Тус компанийн борлуулалтын орлого унаж байгаа хэцүү нөхцөл байдалд өсөж буй зардлыг танах зорилготойгоор энэхүү шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн.
Өнгөрсөн дөрвөн сард Netflix ирэх 2 жилийн турш өөрсдийн зардал дээр анхааран ажиллахаа хөрөнгө оруулагчиддаа мэдэгдсэн. Харин Netflix бизнестээ үргэлжлүүлэн их хэмжээний хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, контент медиад 17 тэрбум орчим ам.доллароор хөрөнгө оруулна.
Эдүгээ Netflix компанийн хувьцааны ханш жилийн өмнөхөөс ойролцоогоор 70 хувиар унасан үзүүлэлттэй байгаа. Харин өчигдөр 1.58 хувиар өсөж 181.71 ам.доллар хүрлээ.

Хувьцааг хэзээ авах вэ?
Хөрөнгө оруулагчдын хамгийн чухал хэдий ч олон хүн алддаг асуулт бол хувьцааг хэзээ авах вэ? билээ. Шинэ хөрөнгө оруулагчид хувьцааг авахдаа өндөр өсөлттэй, бүх цаг үеийн хамгийн дээд ханш болох хөөсрөлт дээр авах хандлагатай байдаг бол унах үед нь сэтгэл хөтлөлд автан зардаг алдаа гаргадаг. Харин арай туршлагатай хөрөнгө оруулагчид хувьцаа нь унаж буй компанийн хувьцааг боломж хэмээн худалдан авдаг. Мөн түүнчлэн эдийн засгийн циклийг харж хямралын үед зарч гаран өсөлт эхлэхэд худалдан авахыг баримталдаг.
Харин алдарт хөрөнгө оруулагч Варрен Баффет эдгээр аргын алийг нь ч ашигладаггүй бөгөөд эдийн засгийн циклийг таамаглах боломжгүйг ч онцгойлдог. Тэрээр хэлэхдээ "Berkshire Hathawаy компанийг байгуулснаас хойш макро хүчин зүйл дээр үндэслэж нэг ч удаа хөрөнгө оруулалт хийж байгаагүй" гэжээ. 2000 оны Доткомын хямралыг 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 1000 гаруй мэргэжлийн шинжээчтэй байгууллагууд таамаглаж чадаагүй байна.
Тэгвэл баримтлах ёстой арга барил юу вэ? Хувьцаа хэзээ авах вэ? Хариулт нь макро эдийн засгийн хүчин зүйлээс илүүтэйгээр компани дээр төвлөрч хөрөнгө оруулалт хийх юм. Тухайн компанийн ирээдүйн ашиг орлого, мөнгөн урсгал, тэлэх боломж дээр үндэслэн бодит үнэ цэнээс 20-50 хувиар хямдаар үнэлэгдэж байвал хөрөнгө оруулахыг зөвлөдөг байна. Эдийн засгийн хямрал маргааш эхэлсэн ч 20-50 хувийн Margin of Safety-тэй хөрөнгө оруулалт хийснээр хямралын үед ч ашигтай гардаг.
Сануулахад хувьцааны ханш 70 хувь унасан хэдий ч тэр компани бодит үнэ цэнээс өндрөөр үнэлэгдсэн хэвээр байх боломжтой бөгөөд худалдан авах ашигтай боломж биш билээ.

