📢ЗАХ ЗЭЭЛ ТОГТВОРГҮЙ ҮЕД ХӨРӨНГӨӨ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

📍ЛэндМН ББСБ ХК -Өсөлт | Хөрөнгө оруулагчид-Азийг сонирхохгүй | АНУ-Эдийн засгийн сул үзүүлэлт

 

Дэлхийн хедж сангууд даваа гарагийн хүчтэй уналтын үеэр их хэмжээний хувьцаа авчээ

 

Даваа гарагт 📉 АНУ-ын хөрөнгийн зах зээл хүчтэй унах үеэр хедж сангууд сүүлийн 5 сарын доторх хамгийн их хэмжээтэй худалдан авалтыг хийжээ.

Goldman Sachs-ийн дэд ерөнхийлөгч Винсент Лин харилцагчдадаа илгээсэн мэдэгдэлдээ “Банкны хедж сангуудын урт хугацааны позиц ихэвчлэн мэдээллийн технологийн салбарт нэмэгдсэн” гэжээ.

  • Даваа гарагт 📉Nasdaq индекс 3.78%-иар буурахад хедж сангууд мэдээллийн технологийн салбарын бараг бүх салбарын хувьцааг авсан бөгөөд хагас дамжуулагч, хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж, програм хангамжийн салбарууд тэргүүлжээ. 

Мөн 💉эрүүл мэнд, өргөн хэрэглээний бараа, хэрэглээний цахилгаан эрчим хүчний салбарын хувьцааг авсан бол үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн салбарын хувьцааг заржээ. 

Goldman Sachs-аас АНУ-д эдийн засгийн хямрал нүүрлэх магадлалыг 25% болголоо

Хөрөнгө оруулалтын 🏢Goldman Sachs компанийн шинжээжид тус магадлалыг 15%-иас 25% хувь болголоо.

Гэхдээ тэд эдийн засгийн хямралын эрсдэл том зургаараа 👆"магадлал багатай" хэвээр байгааг тэмдэглэж, Холбооны Нөөцийн Сан хүүгийн түвшнийг бууруулж эдийн засгийг дэмжих боломжтой гэж үзсэн байна. 

АНУ-ын өнгөрсөн сарын ажлын байрны тайланд ажилгүйдлийн түвшин 4.3% болж өссөн ч Goldman Sachs үүнийг шинэ чиг хандлага гэж үзэхгүй байна.

  • Goldman Sachs-аас Холбооны Нөөцийн Санг 9, 11, 12 сард бодлогын хүүг тус бүр 📊25 суурь нэгжээр бууруулна гэж хүлээж байгаа аж.

CME Group-ийн FedWatch-ийн мэдээлснээр, хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Сан 9 сарын бодлогын хурлаараа хүүг 0.5 хувиар бууруулах магадлалыг 86% гэж үзэж байна. Энэ нь 7 хоногийн өмнөх 11%-тай харьцуулахад огцом өссөн үзүүлэлт юм. 

Зах зээл тогтворгүй үед хэрхэн хөрөнгөө хамгаалах вэ? 

Зах зээл болон эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй үед түүнд таарсан тохиромжтой стратегийг баримтлах нь хөрөнгө оруулагчдын хувьд чухал юм. 

 

🔈УНАЛТЫГ БОЛОМЖ ГЭЖ ХАРАХ 

  • Варрен Баффет: "Муу мэдээ хөрөнгө оруулагчийн хамгийн сайн найз юм. Энэ нь та Америкийн ирээдүйн нэг хэсгийг хямд үнээр авах боломжийг олгодог"

Туршлагатай хөрөнгө оруулагчид зах зээл тогтворгүй байсан ч тайван байж боломжуудыг ашиглахыг хичээдэг.

Хэдий үймээн самуунтай байгаа ч зах зээлд оролцогчид идэвхтэй хэвээр байж зах зээл урт хугацаанд сэргэнэ, хөрөнгийн үнэ буурах нь боломжийг бий болгоно гэж үзэн хувьцаагаа үргэлжлүүлэн авсаар байдаг.   

1929 оноос хойш 📊 24 бух зах зээл дунджаар 1,101.5 өдрийн турш 121.4%-ийн өсөлт үзүүлсэн бол 21 баавгай зах зээл дунджаар 304.4 өдрийн турш 37.4%-ийн уналттай байжээ. 

🔈ТАЙВАН БАЙЖ, САНДРАН ЗАРАХААС ЗАЙЛСХИЙ 

  • Варрен Баффет: "Бусад хүмүүс айж байгаа үед зоригтой бай.” 

Сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй яаран шийдвэр гаргах нь алдаанд хүргэж болно. Зах зээл цаг хугацааны явцад сэргэдэг тул сандран зарахаас зайлсхийх нь чухал.

1926 оноос хойш тухайн жилд хувьцааны зах зээлд 20.0%-иас дээш уналт 6-хан удаа гарч байсан. 

🔈НЭР ХҮНДТЭЙ КОМПАНИУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛ

  • Варрен Баффет:"Цаг хугацаа сайн бизнесийн найз, дундаж бизнесийн дайсан"

Сайн гүйцэтгэлтэй, бат бөх суурьтай нэр хүндтэй компаниуд зах зээлийн уналтыг тэсвэрлэх чадвартай байдаг учраас сонгох нь зүйтэй юм.

Эдгээр компаниуд нь Америкийн хамгийн нэр хүндтэй, бат бөх суурьтай 500 компанийн хувьцааг багтаадаг S&P 500 индекст ордог. Тус индексийн урт хугацааны өсөлт тогтвортой байдаг.

1926 оноос хойш S&P 500 индексийн жилийн дундаж өсөлт 10%-иас дээш байна

Түүнчлэн нэр хүндтэй компаниудын хувьцаа баавгай зах зээлийн үед бага унадаг.

Жишээлбэл, 👉2008 оны санхүүгийн хямралын үед Berkshire Hathaway, Johnson & Johnson зэрэг компаниудын хувьцааны уналт зах зээлийн нийт уналтаас бага байв. Энэ нь эдгээр компаниудын бат бөх суурьтай байдлыг илтгэнэ. 

🟣ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ТӨРӨЛЖҮҮЛ

  • Эрсдэлийг хязгаарлах гол стратегийн нэг бол төрөлжүүлэх юм. Нэг хөрөнгө оруулалт нь муу байлаа ч бусад нь сайн байвал алдагдлыг нөхөх боломжтой.

Тухайлбал, хувьцааны зах зээл муу байвал бонд эсвэл бусад хэрэгслүүд сайн байж, алдагдлыг нөхдөг. Вангуардын судалгаагаар, төрөлжсөн хөрөнгө оруулалт нь зах зээлийн хэлбэлзлийг бууруулж, тогтвортой ашиг авчрах боломжийг нэмдэг гэжээ. 

Зөвхөн өөр төрлийн хувьцаатай байхаас гадна өөр салбар, газарзүйн бүс нутагтай байх нь чухал.

Энэ нь тодорхой салбар эсвэл бүс нутагт гарах сөрөг үйл явдлын нөлөөллийг бууруулна. АНУ-ын зах зээл унаж байхад Азийн зах зээл өсөж болно. 

🟣БУСАД 

  • Хөрөнгө оруулалтын шийдвэрээ урт хугацаанд бодож 5, 10, 20 жилийн дараах нөхцөл байдалд төвлөрөх шаардлагатай.  

Зах зээл уналтын бүсэд шилжих тохиолдолд түүнд худалдан авалт хийх нөөц мөнгийг үргэлж үлдээх хэрэгтэй.  

Мэдээ мэдээлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдийг цаг тухайд бүрд нь найдвартай, судалгаатай эх сурвалжуудаас авч байх хэрэгтэй. 

ЛэндМН ББСБ ХК-ийн Earnings Call-ийн үеэр яригдсан онцлох зүйлс

 

МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй ЛэндМН ББСБ ХК-ийн ашигт ажиллагаа өнгөрсөн оны мөн үеэс 106 хувиар өсөж, 17.1 тэрбум төгрөгт хүрлээ.

Тайлангийн үзүүлэлтүүд

  • Нийт орлого 💵20.7 тэрбум төгрөгөөс 39.7 тэрбум төгрөгт хүрч, 90.4 хувиар өссөн байна.

  • Нийт хөрөнгийн хэмжээ 💵201.2 тэрбум төгрөгт хүрч, 114.5 хувиар өссөн байна. Үүнээс нийт эздийн өмч 53.9 тэрбум төгрөг, өр төлбөрийн хэмжээ 147.3 тэрбум төгрөг байна.

  • Олгосон зээлийн дүн 💵 465.8 тэрбум төгрөгт хүрч, 56.7%-иар өссөн нь зээлийн хүүгийн орлогын өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ.

  • Чанаргүй зээлийн хувь👇

  • Онцлох үйл явдлууд👇

  • Төлөвлөгөө👇

Дэлхий даяар Азийн хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол огцом буурлаа

 

Гол шалтгаан: Технологийн салбарын уналт, эдийн засгийн сул үзүүлэлтүүд, компаниудын таамаглалд хүрээгүй тайлан зэрэг нь хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс зайлсхийхэд хүргэж буйтай холбоотой.

  • LSEG-ийн мэдээлснээр 👆гадаадын хөрөнгө оруулагчид 7 сард Азийн бүс нутгийн хувьцаанд ердөө 459 сая ам.долларын хөрөнгө оруулсан нь өмнөх сарын 7.16 тэрбум ам.доллароос огцом буурсан үзүүлэлт юм.

BNP Paribas-ийн Хэлтсийн дарга Жейсон Луи

BNP Paribas-ийн 👆 Ази Номхон далайн бүсийн хувьцаа, деривативын стратегийн хэлтсийн дарга Жейсон Луи "Дэлхийн хөрөнгө оруулагчид санхүүгийн стрессийн үед хөгжиж буй зах зээлийн багцад эзлэх хувиа багасгах хандлагатай байдаг" гэж онцолсон байна. 

Мөн тэрээр "Сүүлийн үед дэлхий даяар хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн хувьцаанд үзүүлэх сөрөг нөлөө даамжирч буй нь Солонгос, Тайванийн хувьцаанд сөргөөр нөлөөлж магадгүй" гэжээ. 

Тайванийн хувьцаанууд өмнө нь хиймэл оюун ухааны хөгжлийг дагаж өсөж байсан бол дэлхийн технологийн компаниудын хувьцаа унасны улмаас сүүлийн 10 сарын хугацаанд хамгийн их буюу 💵4.74 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гарсан байна. 

Хөрөнгө оруулагчид Өмнөд Солонгосын хувьцаанд өнгөрсөн сард 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч энэ сарын эхний 4 өдөрт 962 сая ам.долларын хөрөнгө оруулалт эргэж гарсан нь АНУ-ын эдийн засгийн хямралын эрсдэл хөрөнгө оруулагчдын итгэлийг мохоосонтой холбоотой. 

АНУ-ын эдийн засгийн удаашрал Япон, Тайван, Солонгосын экспортод сөрөг нөлөөтэй 

 

HSBC-ийн хувьцааны стратегич Прерна Гарг "АНУ-ын эдийн засгийн сул үзүүлэлт Япон, Тайван, Солонгос зэрэг улсын экспортод чиглэсэн зах зээлд сөргөөр нөлөөлөх бол Энэтхэг, Индонези, Хятадад харьцангуй эерэг нөлөөтэй байна" гэжээ. 

Энэтхэгийн хувьцаануудад өнгөрсөн сард 3.87 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн нь тус улсын эдийн засаг хүчтэй байгааг илтгэж байна.

IG-ийн зах зээлийн стратегич Еап Жун Ронг "Энэтхэгийн худалдан авалтын индекс (PMI)-ийн мэдээлэл нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбар өсөлттэй байгааг нотолж байна" гэжээ. 👉 Дэлгэрэнгүй

Монгол Улсын гадаад худалдаа 14.2 хувиар өсчээ

2024 оны эхний 7 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 15677.0 сая ам.доллар болж  2023 оны мөн үеэс 1954.7 сая ам.доллар буюу 14.2 хувиар өсчээ.

Ингэснээр экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. 👉Дэлгэрэнгүй

 

 

Алтны үнэд нөлөөлж буй хүчин зүйлс 

Ам.долларын ханшийн өсөлт: Ам.долларын ханш чангарах нь алтны үнэд дарамт учруулдаг тул алт бусад валют эзэмшигчдэд илүү үнэтэй болдог. 

  • Холбооны нөөцийн сангийн хүүгийн хүлээлт: 

  • Зах зээлийн тогтворгүй байдал: 

  • Урт хугацааны гүйцэтгэл: 

Дүгнэвэл, 👆алтны үнэ богино хугацааны хүчин зүйлээс шалтгаалж буурсан ч эдийн засгийн тодорхойгүй байдал, инфляцаас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг тул урт хугацаандаа эерэг хэвээр байна. 👇

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ТАНЫ ХУРИМТЛАЛ 📊“10-21%”

Голомт Капитал үнэт цаасны компани нь танд банк санхүү, газрын тос, уул уурхай, дэд бүтцийн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.08.07-ны өдрийн арилжаа

2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 400,755,454 төгрөгийн үнийн дүн бүхий 953,109 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Хүрд XK (HRD +14.96%)

  • Монгол керамик ХК (KEK +14.88%)

  • Талх чихэр ХК (TCK +9.03%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -12.920%)

  • Улсын их дэлгүүр ХК (UID -8.52%)

  • Ариг гал ХК (EER -5.88%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 366,488 ширхэг нэгж эрх 356,399,127 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,032 ширхэг үнэт цаас 62,920,600 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 110,000 ширхэг бонд 11,000,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,272,000 юань буюу 10,537,105,920 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,994,830 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 💵23,138,175,931 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 📊-0.96% хувиар буурч, 48,879.1 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,146,179,991,662​​​​​​​ төгрөг боллоо.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!