- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хятад шатахууны экспортоо зогсоож, дотоодын нөөцөө хамгаалахад анхаарч байна
Хятад шатахууны экспортоо зогсоож, дотоодын нөөцөө хамгаалахад анхаарч байна
Хятад шатахууны экспортоо зогсоож, дотоодын нөөцөө хамгаалахад анхаарч байна | Anthropic 11-р сарын дундуур IPO хийхээр бэлтгэж байна | Viber сувагт нэгдээрэй |
Хятадын газрын тос боловсруулах компаниуд аравдугаар сард шатахууны бүтээгдэхүүний экспортоо түр зогсоогоод байна. Дотоодын нөөц буурсан энэ үед Бээжин бензин, дизель болон онгоцны түлшний нийлүүлэлтийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж буй аж.
Ираны дайн эхэлж, Ойрх Дорнодоос нийлүүлэх түүхий газрын тос тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятад 3-р сараас шатахууны экспортдоо хязгаарлалт тогтоосон. 7-р сараас уг хязгаарлалтыг тодорхой хэмжээнд сулруулсан ч экспортын хэмжээг сар бүрийн нөхцөл байдалд үндэслэн зохицуулж иржээ. Харин 10-р сарын байдлаар Хонконг, Макаогоос бусад зах зээлд бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрлийг томоохон боловсруулах үйлдвэрүүдэд олгоогүй байна.

Энэ шийдвэр олон улсын түлшний зах зээл дэх нийлүүлэлтийн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй. Ираны дайны улмаас Ойрх Дорнодын түлшний нийлүүлэлт аль хэдийн хумигдаж, Украины довтолгоонууд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд саад учруулж буй энэ үед Хятадын нийлүүлэлт зах зээлээс түр хугацаанд гарах нь Азийн дизель болон бусад боловсруулсан бүтээгдэхүүний үнийг өсгөх нөхцөл бүрдүүлж байна.
Ийнхүү дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах хүчин чадалтай Хятад улс экспортын өндөр ашгийг ашиглахаас илүүтэй дотоодын эрчим хүчний аюулгүй байдлыг тэргүүнд тавьж байна. Хэрэв экспортын хязгаарлалт удаан үргэлжилбэл Сингапур, Малайз, Австрали, Вьетнам зэрэг Хятадын түлшний гол худалдан авагч орнуудад нийлүүлэлтийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй.
🔵Anthropic 11-р сарын дундуур IPO хийхээр бэлтгэж байна
Claude хиймэл оюуны системийг хөгжүүлэгч Anthropic IPO хийх товоо урагшлуулж, 11 дүгээр сарын дундуур АНУ-ын хөрөнгийн зах зээлд гарах боломжийг судалж байна. Bloomberg-ийн мэдээлснээр, компани IPO-ийн албан ёсны маркетингийг11 дүгээр сарын 9-ний долоо хоногт эхлүүлж, хувьцааныхаа арилжааг 11 дүгээр сарын 26-наас өмнө эхлүүлэхээр зорьж байгаа аж. Гэхдээ төлөвлөгөө хэлэлцээний шатанд байгаа тул тов өөрчлөгдөж болох ч компани ямар ч тохиолдолд энэ онд IPO хийх зорилготой байна.
Энэхүү IPO нь шинэ компаниуд хөрөнгийн зах зээлд гарахад таагүй нөхцөл бүрдсэн үед төлөвлөгдөж буйгаараа онцлог. SpaceX болон SK Hynix-ийг хасаж тооцвол энэ онд шинээр бүртгэгдсэн 100 гаруй компанийн хувьцааны жигнэсэн дундаж өгөөж -4% байгаа нь S&P 500 болон Nasdaq 100 индексийн өсөлтөөс мэдэгдэхүйц доогуур үзүүлэлт юм.

Үүний зэрэгцээ Anthropic-ийн IPO нь OpenAI-тай өрсөлдөөн ширүүсэж, AI-ийн аюулгүй байдлын талаарх анхаарал нэмэгдсэн үетэй давхцаж байна. OpenAI өөрийн IPO төлөвлөгөөг хойшлуулаад байгаа бол Anthropic оны эцсээс өмнө зах зээлд гарах зорилгоо хэвээр хадгалжээ. Ийнхүү AI загвар хөгжүүлэгч томоохон компаниудын хөрөнгийн зах зээлд гарах өрсөлдөөнд Anthropic эхний алхмыг хийхээр байна.
🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 18-21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

