- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :
Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл
Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа
Олон Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
АНУ-н иргэдийн 40 хувь нь ажлаасаа гарах бодолтой байна
Тесла 2-р улирлын тайлан гарлаа
Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны мэдээллийг хүргэж байна


АНУ-н иргэдийн 40 хувь нь ажлаасаа гарах бодолтой байна
McKinsey and Co. консалтингийн байгууллагын гаргасан судалгаагаар Америкчуудын 40 хувь нь ирэх 3-6 сарын хугацаанд ажлаасаа гарах бодолтой байна. Эдгээр хүмүүсийн ажлаас гарч буй шалтгаан нь цар тахлын дараагаар ажлаас илүүтэйгээр ажлын байраа хадгалж үлдэх боломж, оюуны эрүүл мэнд, ажлын ачаалал зэргийг харгалзан үздэг болжээ.
Тэгвэл McKinsey and Co. байгууллага өнгөрсөн 2 жилийн хугацаанд ажлаас гарсан 2,800 хүн одоо аль салбарт ажиллаж буйг судалжээ. Ажлаас гарсан иргэдийн 48 хувь буюу бараг тал хувь нь салбараа сольсон бол хамгийн тогтворгүй салбараар худалдаа, санхүү, даатгалын салбар тодорч эдгээр салбараас гарсан хүмүүсийн 70 хувь өөр салбарт ажиллаж байна. Харин тогтвортой салбараар эрүүл мэнд, боловсролын салбар тодорчээ.
Ажлаас гарсан иргэдийн дийлэнх ажлын байр олоогүй байгаа бол 29 хувь нь хуучин бүтэн цагийн ажилд орж, 18 хувь нь богиносгосон цагтай гэрээт ажилд орсон байна. Дийлэнх хүмүүс хувийн бизнесээ эхлүүлэх хүсэлтэй буй бөгөөд 2021 онд 5.4 сая шинэ аж ахуйн нэгжийн өргөдөл ирсэн нь жилд дангаараа 30 хувийн өсөлт үзүүлсэн үр дүн боллоо гэж Цагаан Ордноос мэдээлжээ

Тесла 2-р улирлын тайлан гарлаа
Тесла компани 2-р улиралд 2.3 тэрбум ам.долларын ашигтай ажилласан Валл Стрийтийн шинжээчдийн таамаглаж байсан 1.9 тэрбум ам.долларын ашгийг эвдсэн хэдий ч өнгөрсөн улирлын 3.3 тэрбум ам.долларын ашгаас буурлаа. Гол шалтгаан нь Шанхайн баттерай угсрах үйлдвэрийн үйл ажиллагаа БНХАУ-н хөл хорионы үеэр саарсантай холбоотой. Түүнчлэн биткойнд хөрөнгө оруулснаа зарлаад байсан бол үүнийхээ 75 хувийг заржээ.
Гэсэн хэдий ч зах зээлд хэт өндрөөр үнэлэгдсэн байгаа бөгөөд Тесла компанийг 14 уламжлалт бензин хөдөлгүүрт авто машины зах зээлтэй харьцуулбал 896 тэрбум ам.доллар, 764 тэрбум ам.доллар буюу дүйцэхүйц байна. Харин борлуулалтын орлогын хувьд 30 дахин бага буюу 53 тэрбум ам.долларын борлуулалт хийж буй бөгөөд хөрөнгө оруулагчид ирээдүйд өснө гэсэн цэвэр итгэл дээр үндэслэн харьцангуй үнэтэй бүтээгдэхүүн авч байна.
