- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ТРАМП БНХАУ-Д ТАВЬСАН ӨНДӨР ТАРИФЫГ 90 ХОНОГООР СУНГАВ
ТРАМП БНХАУ-Д ТАВЬСАН ӨНДӨР ТАРИФЫГ 90 ХОНОГООР СУНГАВ
|📊Инфляцын мэдээ анхаарлын төвд |🤩GC Супермаркет: Шинэ Бонд |ETH-ийн шинэ эрин эхэллээ! |🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас|

ТРАМП БНХАУ-Д ТАВЬСАН ӨНДӨР ТАРИФЫГ 90 ХОНОГООР СУНГАВ

⏳Өнгөрсөн 7 сарын сүүлд Шведийн Стокгольм хотод болсон АНУ, Хятадын худалдааны хэлэлцээрийн үр дүнд АНУ-аас Хятадад ногдуулсан тарифыг 11 сарын дунд хүртэл сунгалаа.
📈Хэрэв тус шийдвэр гараагүй бол хоёр улсын тариф 4 сарын өндөр түвшиндээ эргэн очих байв. Тухайн үед АНУ Хятадын импортод 145%-ийн татвар ногдуулж, Хятад АНУ-ын бараанд 125%-ийн татвар тавьж байсан юм.
📉Харин 5 сард Женевт болсон уулзалтын дараа талууд тарифыг зөөлрүүлж, АНУ 30%, Хятад 10% болгож бууруулсан билээ.
Энэ удаагийн шийдвэр нь Трампын тарифын бодлого байнга өөрчлөгдөж, урьдчилан таамаглахад бэрх байгааг дахин харуулж байна.

🚀ETHEREUM ХҮЧТЭЙ ӨСӨХ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА

🏆Ethereum (ETH) сүүлийн саруудад хүчтэй өсөж, зах зээлийн үнэлгээ нь 507 тэрбум долларт хүрч, үнэлгээгээрээ MasterCard-ыг гүйцлээ. Ханш 4,300 долларыг давж, сүүлийн нэг сард 45%-иар өссөн нь 2021 оноос хойших хамгийн өндөр түвшин юм.
Өсөлтийн гол шалтгаанууд: 👇
🐋Whale ба институционал худалдан авалт: Сүүлийн 4 долоо хоногт ETH-тэй холбоотой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд 4.17 тэрбум доллар урсаж, зарим байгууллага дангаараа 1 тэрбум доллар орчим худалдан авчээ. Spot ETF-үүд ч 327 сая долларын цэвэр мөнгөн урсгалтай байв.
✅Регуляторын тодорхой байдал: АНУ-ын шинэ крипто зохицуулалт, Ripple-SEC хэргийн шийдвэр, Трампын тэтгэврийн сангууд криптовалют эзэмшихийг зөвшөөрсөн захирамж нь зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэв.
🔗Сүлжээний идэвх: Өдөрт дунджаар 1.74 сая гүйлгээ хийгдэж, нийлүүлэлтийн 30% болох 36 сая ETH staking-д түгжээтэй байна. ETH/BTC харьцаа ч сүүлийн 1 жилийн дээд түвшинд хүрч, эрэлт Bitcoin-оос илүү өсөж байгааг харуулж байна.


GC БОНД СУПЕРМАРКЕТ: 8 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД
💰Жилийн 19% хүүтэй
📅Хугацаа: 18 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан
Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.
🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.
🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм


🔍АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ИДЭВХГҮЙ БОЛЖ, ОЛНЫ АНХААРАЛ ИНФЛЯЦ РУУ ЧИГЛЭВ

⏳Өчигдрийн арилжаагаар АНУ-ын гол индексүүд унаж хаагдлаа. Учир нь зах зээл энэ долоо хоногт гарах инфляцын чухал мэдээллийг хүлээж байна.
🏦Өнөөдөр Хэрэглээний үнийн индекс (CPI), пүрэв гарагт Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) нийтлэгдэх бөгөөд эдгээр нь Холбооны Нөөцийн банкны (ХНС) 9 сарын бодлогын хүүгийн шийдвэрт гол нөлөө үзүүлнэ.
Хэрэв инфляц хүлээлтээс өндөр гарвал зах зээлийн өсөлт саарч магадгүй юм.
📊Инфляцын урьдчилсан таамаг:
Хэрэглээний үнийн индекс (CPI):
Сарын дүнгээр: +0.2%
Жилийн дүнгээр: +2.8%
Үндсэн CPI (хүнс, эрчим хүчийг хассан):
Сарын дүнгээр: +0.3%
Жилийн дүнгээр: +3.1%
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


