📢ГОЛОМТ БАНК ХК НЭГЖ ХУВЬЦААНД 💵90 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО

🤗MMC хувьцаа-10 HKD давлаа | 📊Элон Маск-Тесла | 📍Coinbase-Өсөлт | 💵Microsoft-Xboх

ГОЛОМТ БАНК ХК НЭГЖ ХУВЬЦААНД 90 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО

Голомт банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2-р сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлаар 2023 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас хувьцааны ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

2023 онд Голомт банк 180.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд өмнөх оны мөн үеэс 80 хувиар буюу 80.3 тэрбум төгрөгөөр өсөж, IPO хийх үеийн санхүүгийн төсөөллөөрх цэвэр ашгийн хэмжээг 44 хувиар давуулан биелүүлсэн байна.

Иймд Компанийн тухай хууль, Голомт банкны дүрэмд заасны дагуу ТУЗ-ийн шийдвэрээр 2023 оны цэвэр ашгийн 40 хувь буюу нэгж хувьцаанд 90 төгрөг, нийт 72.8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд мөнгөн хэлбэрээр ногдол ашиг хуваарилахаар тогтлоо.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын өдрөөр тасалбар болгон тогтоох бөгөөд Зохицуулагч байгууллагын зөвшөөрөл ирснээс хойш 60 хоногийн дотор “Үнэт цаасны төлбөр тооцооны хадгаламжийн төв” ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох болно.

MMC компанийн хувьцааны ханш 10 HKD давлаа

Mongolian Mining Corporation [HKEX:975]-ийн хувьцааны ханш 2 сарын 15-ны өдрийн арилжаагаар 10.18 HKD дээр хаагдлаа.

Тус компанийн хувьцааны ханш 2024 он гарснаас хойш 40 гаруй хувиар өссөн бөгөөд 2 сарын 3 дахь долоо хоногийн байдлаар ойролцоогоор 6 хувиар өссөн байна.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээлснээр Монгол Улс 2024 оны 1 сард 6.8 сая тонн нүүрс экспортолсноос тэн хагасыг нь Гашуунсухайт боомтоор гаргасан байна.

Харин MMC компанийн 2023 оны жилийн эцсийн тайлан 2024 оны 3 сарын 20-ны өдөр гарна.    

 

АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ.

Ард Кредит ББСБ ХК нь 2019 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийснээр нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд 1 сая гаруй харилцагчтай тэргүүлэх финтек санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч юм. 

IPO хийснээс хойш хүүгийн орлого нь 242 хувиар, цэвэр ашиг нь  28.6 хувиар өсөөд байна.

Нөхцөл--------------------------------------------------------

Ард Кредит ББСБ нь нийт 84 сая ширхэг энгийн хувьцааг нэгж бүрийг нь 106 төгрөгөөр үнэлэн гаргаж байгаа ба нийт 8.9 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлнэ.

Ингэснээр тус компани 30 хувиа олон нийтэд санал болгож байна.

Үүнээс 80 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 20-иос доошгүй хувийг олон нийтэд санал болгоно.

Биелэлт-------------------------------------------------------

Стратегийн хөрөнгө оруулагч нь 100 сая төгрөгөөс доошгүй дүнгээр захиалга өгөх боломжтой бөгөөд хувь тэнцүүлэхгүйгээр захиалгаа 100% биелүүлэх, 6 сарын хугацаад тусгаарлах нөхцөлтэй.

Харин олон нийтийн хувьд 500 мянган төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж, 500 мянган төгрөгөөс дээш захиалгыг хувь тэнцүүлнэ.

Нэмж дурдахад Ард Кредит нь идэвхтэй ногдол ашиг хуваарилагч хувьцаат компани юм.

Захиалга авах хугацаа: 2024.02.15-2024.02.21 байна.

Coinbase Global Inc хувьцаа 7 гаруй хувиар өссөн байна.

Пүрэв гарагт Coinbase Global Inc 4 дүгээр улирлын орлогын тайлангаа танилцууллаа.

Спот-биткойн ETF арилжааны нөлөөгөөр тус компанийн ашиг шинжээчдийн таамаглалыг илт давжээ.

Шинжээчдийн таамаглал------------------------------------

шинжээчид 818.4 сая ам.долларын орлого, EPS нь 0.02 ам.доллар байна гэсэн хүлээлттэй байсан бол тайлангаар 953.8 сая ам.долларын орлого олж нэгж хувьцааны ашиг нь 1.04 ам.доллар буюу 47 дахин давжээ.

Шилдэг үзүүлэлт------------------------------------

Жилийн өмнө криптовалютын биржийн арилжааны хэмжээ 145 тэрбум ам.доллар байсан бол энэ жил 154 тэрбум ам.доллар болж өссөн нь хамгийн шилдэг үзүүлэлт юм.

Crypto Ad GIF by FCG Rugby

Орлого нь өсөв------------------------------------

Дөрөвдүгээр улиралд нийт гүйлгээний орлого өмнөх оны мөн үеэс 64%-иар өсөж 529.3 сая ам.доллар болсон бол үйлчилгээний орлого нь 33%-иар өсөж 375.4 сая ам.доллар болжээ.

Зардал нь буурав------------------------------------

Үйл ажиллагааны зардал 1,18 тэрбум ам.доллараас 838,2 сая доллар болж буурчээ.

Сүүлийн саруудад криптовалютын үнэ өссөнөөр Coinbase-д хөрөнгө оруулах хандлага нэмэгдэж байна.

 

Элон Маскийн Тесла дахь хувьцааны эзэмшил 20.5% болж өслөө

 

Алдарт тэрбумтан Элон Маскийн Тесла компани дахь эзэмшил 120 тэрбум ам.долларт хүрч, 20.5%-ийг даваад байна. Өөрөөр хэлбэл энэ нь 2023 оны 5 сараас хойш 13%-иар өссөн дүн юм.

Элон Маскийн хэлснээр тэрбээр компанийнхаа 25% хүртэлх хувийг эзэмшиж, компани дахь нөлөөллөө нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

Блүүмберг онцлов------------------------------------

Элон Маскийн Тесла дахь эзэмшил болон spaceX, X дэх эзэмшлийг нийлүүлбэл 200 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн баян хүнээр бичигдэж буйг Блүүмберг онцлов.

tesla GIF

📢Өчигдрийн арилжаагаар Тесла компанийн хувьцаа 2.3%-иар өслөө. 

 

Microsoft төхөөрөмжүүддээ  Xboх-ын тоглоомуудыг суулгадаг болгоно

Өчигдөр Microsoft компани өөрийн 4 видео тоглоомыг бусад төхөөрөмжүүд дээрээ суулгах боломжийг бүрдүүлснээ зарлалаа.

Өмнө тус эрх нь зөвхөн Xbox-ын хэрэглэгчдэд байсан бол одоо Microsoft компанийн гаргасан зарим тоглоомууд Sony Playstation 5 болон Nintendo Switch төхөөрөмжүүд дээр ажиллах боломжтой болж байна.

Компанийн удирдлага тоглоомын салбараас олох орлогыг нэмэх бодлого баримталж байгаа нь өнгөрсөн 10 сард 75 тэрбум ам.доллараар тоглоом хөгжүүлэгч Activision Blizzard компанийг худалдан авснаас тодорхой болсон юм.

Microsoft-ийн санхүүгийн 2-р улирлын орлогын тайланг харвал тус компанийн орлогын 11 хувийг тоглоомын салбар нь бүрдүүлсэн байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

“GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, сигналыг аваарай

Голомт Капиталын эрхэм харилцагч та “Golomt Capital Coach” буюу “GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, хөрөнгө оруулалтын боловсрол, зах зээлийн хөдөлгөөн, трэнд, гадаад арилжаа, сигналуудыг авч ухаалаг шийдвэр гаргаарай.  

“SONO” БОНД ТРАНЧ 1 БОЛОН 2-ЫН НИЙТ 7.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.

Голомт Капитал ҮЦК нь Соно Финтек ББСБ ХХК-тай хамтран гаргасан “SONO” бондын 1 болон 2 дугаар транчийн 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүллээ.



Соно Финтек ББСБ ХХК-ийн “Соно” зээлийн аппликэйшн нь хэрэглээний зээлийг хялбар, хүртээмжтэй шийдлээр хүргэдэг нь өрсөлдөөний гол давуу тал болдог бөгөөд 800 мянган харилцагчтай тэргүүлэгч финтек апп юм.


УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН ХАРИЛЦАГЧДАДАА БАЯРЛАЛАА👏

МИК бондын үндсэн төлбөрөө амжилттай төллөө.

 

2024.02.08-ны өдөр Монголын Ипотекийн Корпораци ОССК бондын үндсэн төлбөрөө хийлээ.

Та Голомт Капитал ҮЦК -иар дамжуулан олон улсын хөрөнгийн зах зээлийн ам.долларын бүх төрлийн бондын арилжаанд оролцох боломжтой.

Монгол Улсын засгийн газрын болон ААН нэгжүүдийн бондын ханш, өгөөжийн мэдээллийг доорх хэсгээс авна уу.

🚩Our team here at Golomt Capital strives to provide valuable insights into the world of capital allocation. On February 8th, 2024 Mongolian Mortgage Corporation has made its last interest payment and principal repayment of its Burte Bond that was issued in 2021.

The yield of the government bonds denominated in US dollars we offer currently ranges between 6.7-7.1% whereas the yield of the corporate bonds under offer is 9.8-12.4%.

There are many more options in the international bond markets which are accessible through the services of Golomt Capital. For more information on bonds please contact us through the following lines. 

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

 

ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИЙН “BLUEBOOK-6” БЭЛЭН БОЛЛОО

Голомт Капитал компанийн хамт олон харилцагчдынхаа амжилтын "ХӨТӨЧ" ухаалаг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь туслах "ЛУУЖИН" байх үүргээ эрхэмлэн ажилладаг.

Тиймээс ч бид Монгол Улсад анх удаа буюу 2021 оноос хойш хагас жил тутамд дэлхийд алдартай хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын нэгэн адилаар эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой салбар, компанийн талаарх судалгааг багтаасан BLUEBOOK товхимлыг бэлтгэн хүргэж байна.

Хэрэв та 2024 оны эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүний тухай өгүүлэх “BLUEBOOK-6” товхимлын онлайн хувилбарыг авахыг хүсвэл  

 

МХБ-ийн 2024.02.15-ны өдрийн арилжаа

 

2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 374,043,242 төгрөгийн үнийн дүн бүхий 2,187,112 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Авто зам ХК (AAR +14.99%)

  • Глобал монголиа холдингс ХК (HML +14.98%)

  • Тандэм инвэст ББСБ ХК (VIK +14.96%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Оллоо ХК (OLL -14.81%),

  • Бэрх Уул ХК (BEU -8.94%)

  • Женко тур бюро ХК (JTB -8.77%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 12,446 ширхэг нэгж эрх 8,979,775 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 120 ширхэг үнэт цаас 6,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,648,000 юань буюу  13,047,367,680 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 100 багц 640,000 тонн 1/3 коксжих нүүрс 75,264,000 ам.доллар буюу 255,500,958,720 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

 

Энэ өдөр нийт 268,937,349,417 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.95% хувиар өсч, 43,389.03 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,625,442,767,976 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!