- Голомт Капитал ҮЦК
- Posts
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ
Твиттерийн шинэчлэлт | Нийслэл бонд гаргана |

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Тэрбумтан Илон Маск Твиттерийн гол таних тэмдэг болсон шувууны дүрсийг өөрчилнө гэлээ. | Өнгөрсөн оны аравдугаар сард Твиттерийг $44 тэрбумаар худалдаж авснаасаа хойш Илон Маск олон өөрчлөлтийг хийж байгаа бөгөөд түүний нэг нь логог шинэчлэх бололтой.
Нийслэл 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаас гаргана | Улаанбаатарын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор тус бондыг үе шаттайгаар гаргана.
GCC academy танилцуулж байна | Бондын АНХДАГЧ болон ХОЁРДОГЧ арилжаа гэж юу вэ?
Chevron компани Гүйцэтгэх захирал Майк Виртийн тэтгэвэртээ гарах насыг хүчингүй болголоо | 2025 оны сүүлээр 65 нас хүрэх Chevron компанийн Гүйцэтгэх захирал болох Майк Виртийн тэтгэвэрт гарах насны хязгаарлалтыг халлаа.
Монгол Улсын Засгийн Газрын болон Ам.долларын бонд эзэмших боломж | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж, баталгаа бүхий бондуудаа санал болгож байна.
МХБ-ийн 7 хоногийн арилжааны тойм | "Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 7 дугаар сарын 17-ноос 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 3,072,161,636.82 төгрөгийн арилжаа хийсэн байна.

ДЭЛХИЙД
Тэрбумтан Илон Маск Твиттерийн гол таних тэмдэг болсон шувууны дүрсийг өөрчилнө гэлээ.
Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттерийг өнгөрсөн оны аравдугаар сард $44 тэрбумаар худалдаж авснаасаа хойш Маск маш олон өөрчлөлтийг хийж, компанийн нэрийг хүртэл “X Corp” болгон өөрчилсөн юм.
Тэгвэл энэ удаад тэрээр Твиттерийн гол таних тэмдэг болсон шувууны дүрсийг өөрчлөхөөр шийдсэнээ өнгөрсөн ням гарагт зарласан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Маск уг логог хэсэг хугацаанд Dogecoin-ий Шиба Ину нохойн дүрсээр сольж байсан юм. Тэрээр “Бид хангалттай сайн X логотой болчихвол бид маргааш ч дэлхий даяар цацахад бэлэн” гэж бичжээ.

Энэ сарын эхээр Маск хэрэглэгчдийн өдөрт үзэх жиргээний тоог хязгаарлаж байгаагаа зарласнаар Твиттерийн шууд өрсөлдөгч болоод буй Threads-ийн хэрэглэгчийн тоог хурдтай өсөхөд нөлөөлсөн юм.
Фэйсбүүк, Инстаграмыг эзэмшигч Мета компанийн Threads үйлчилгээ зах зээлд гарсан эхний тав хоногийн дотор 100 сая давсан тооны хэрэглэгчтэй болоод байгаа билээ.

GCC ACADEMY танилцуулж байна
Бондын АНХДАГЧ болон ХОЁРДОГЧ арилжаа гэж юу вэ?
Бондын АНХДАГЧ арилжаа гэдэг нь бонд худалдан авагчийн хөрөнгө оруулалт нь Монгол Хөрөнгийн Биржээр дамжин бонд гаргагч байгууллагад шилжих үйл явц юм.
Монголын Хөрөнгийн Биржээр арилжаа хийгдсэн өдрөөс бондын хөрөнгө оруулалтад хүү тооцогддог.

Хөрөнгө оруулах боломжтой бондын мэдээлэл
МЕРҮ БОНД:
Үнэт цаас гаргагч: АДОРЕСИТИ ХХК
Хугацаа: 18 сар
Хүү: 20 хувь, /Энгийн тогтмол хүүтэй/
Хүү: 18 хувь /Хөрвөх нөхцөлтэй, тогтмол хүүтэй/
Хүү төлөлт: улирал тутам
Барьцаа баталгаа: Үл хөдлөх хөрөнгө
ТЕРА БОНД:
Үнэт цаас гаргагч: ТЕРА АНЛИМИТЕД ХХК
Хугацаа: 18 сар
Хүү: 21.8 хувь
Хүү төлөлт: улирал тутам
Барьцаа баталгаа: Компанийн энгийн хувьцаа, 100%
МОНКОН БОНД-3:
Үнэт цаас гаргагч: МОНКОН ГРУПП ХХК
Хугацаа: 18 сар
Хүү: 20.5 хувь
Хүү төлөлт: улирал тутам
Барьцаа баталгаа: Монкон Групп XXK-ийн 100 хувийн хувьцаа.
МОНГОЛЫН ФИНТЕК ГРУПП БОНД:
Үнэт цаас гаргагч: Монголын Финтек Групп ХК
Хугацаа: 18 сар
Хүү: 20.4 – 21.6 хувь
Хүү төлөлт: хагас жил тутам
Барьцаа баталгаа: Үл хөдлөх хөрөнгө, газар
Бондын ХОЁРДОГЧ арилжаа гэж юу вэ?
Бондын ХОЁРДОГЧ арилжаа нь бүхий л хөрөнгийн биржүүдэд түгээмэл хийгддэг.
Тодруулбал, хөрөнгө оруулагч тухайн бондыг өмнө нь эзэмшиж байсан хувь хүн, ААН-ээс хэлцэл хийх замаар худалдан авч, үлдсэн хугацаанд нь эзэмших эрхтэй бөгөөд хэлцэл хийгдсэн өдрөөс хүү тооцогдоно.

Голомт Капитал компанийн эзэмшиж буй хоёрдогч зах зээлээс авах боломжтой бондууд:
ХАН-АЛТАЙ БОНД
Үнэт цаас гаргагч: Хан Алтай Ресурс ХХК
Хугацаа: 12 - 24 сар
Хүү: 19 – 20 хувь
Хүү төлөлт: хагас жил тутам
Барьцаа баталгаа: Тоног төхөөрөмж ба үл хөдлөх хөрөнгө, Компанийн хувьцаа
МОНГОЛЫН ФИНТЕК ГРУПП БОНД:
Үнэт цаас гаргагч: Монголын Финтек Групп ХК
Хугацаа: 18 сар
Хүү: 20.4 – 21.6 хувь
Хүү төлөлт: хагас жил тутам
Барьцаа баталгаа: Үл хөдлөх хөрөнгө, газар
ШУНХЛАЙ БОНД:
Үнэт цаас гаргагч: Шунхлай ХХК
Хугацаа: 1 жил
Хүү: 18.0 хувь
Хүү төлөлт: хагас жил тутам
Барьцаа баталгаа: Шунхлай Холдингийн баталгаа
☝️Эрхэм та дараагийн ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

Chevron компани Гүйцэтгэх захирал Майк Виртийн тэтгэвэртээ гарах насыг хүчингүй болголоо
2025 оны сүүлээр 65 нас хүрэх Chevron компанийн Гүйцэтгэх захирал болох Майк Виртийн тэтгэвэрт гарах насны хязгаарлалтыг халлаа. ТУЗ-ийн гишүүдийн хэлснээр компани одоогоор илүү тохиромжтой нэр дэвшигчийг олоогүй байгаа бөгөөд компанийн ашигт үйл ажиллагааг таслалдуулахгүйн тулд Майк Виртийг сэлгэх нэр дэвшигч тодортол түүнийг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээ мэдэгджээ.
Chevron компаниас бүтэн сайн өдөр хийсэн мэдэгдэлдээ компани энэ оны 2-р улиралд шинжээчдийн таамаглалыг 6 гаруй хувиар давж 6 тэрбум ам.долларын ашигтай ажилласнаа зарлажээ.
Майк Вирт тус компанид 40 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд 2018 онд компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ
Хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн бол БОНД юм. Тэр дундаа Монгол Улсын засгийн газрын болон Ам.долларын бонд нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж, өндөр баталгааг санал болгодгоороо онцлогтой.

☝️Эрхэм та дараагийн ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.
АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ
Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ШИНЭ БОНД
Нийслэл 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаас гаргана
Өнгөрсөн удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг дэмжсэн.
Ингэснээр Улаанбаатарын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахаар болоод байна.


ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА
Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.


ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 7 хоногийн арилжааны тойм мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 7 дугаар сарын 17-ноос 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 3,072,161,636.82 төгрөгийн арилжаа хийсэн байна.
ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 67 компанийн 4,295,710 ширхэг хувьцааг 967,599,215.28 төгрөгөөр арилжааллаа.
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2023 оны 7 дугаар сарын 17-ноос 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 9,179 ширхэг үнэт цаасыг 917,900,000 төгрөгөөр арилжаалав.
2023 оны 7 дугаар сарын 17-ноос 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр багцын арилжаагаар нийт 606,564 ширхэг үнэт цаасыг 983,498,644 төгрөгөөр арилжаалав.
2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 10,903,575,521,727 төгрөг болсон бол ТОП-20 индекс 36,902.74 нэгж болж, өмнөх долоо хоногоос 1.34 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
