Нөмөр - Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

МХБ-ЭЭР АРИЛЖААЛАГДАЖ БУЙ ЭРСДЭЛ БАГАТАЙ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Голомт Капитал нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд Нөмөр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгож байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДАВУУ ТАЛУУД

Хадгаламжаас өндөр хүү: Нөмөр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хөрөнгө оруулагчиддаа 17.5 хувийн өгөөж санал болгож байгаа нь банкуудын хадгаламжийн дундаж хүүнээс 1.7 дахин өндөр байна.

Эрсдэл бага, өгөөж өндөр: Нөмөр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь нээлттэй бонд хувьцаанаас бага эрсдэлтэй ч хаалттай бондтой дүйцэхүйц өгөөжтэй байна.

19.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөөр баталгаажсан: Нөмөр ХБҮЦ нь нийт 11.0 тэрбум төгрөгийн зээлийн багцын эргэн төлөлтөөр баталгаажсан ба тухайн зээлийн багцаас ирэх 24 сарын хугацаанд 19.0 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэнэ.

Нийт 6 оролцогч талын шүүлтүүрийг давсан үнэт цаас: Нөмөр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь 4 талын судалгаа шинжилгээ, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн Биржийн хяналт шалгалтыг амжилттай давсны үндсэн дээр олон нийтэд нээлттэй арилжаалагдах зөвшөөрлөө авсан.