- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢 ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД В.ПУТИН 📊88.41%-ИАР ТЭРГҮҮЛЖ БАЙНА
📢 ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД В.ПУТИН 📊88.41%-ИАР ТЭРГҮҮЛЖ БАЙНА
📍Хpeng-Хямд машин | 🔎Morgan Stanley-Томилгоо | 💵 БОНДЫН ӨГӨӨЖ 📊6.71%-12.34%

БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жил, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг нийт цэрэг эрс, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хүргэе.
Эх орон дуудсан цагт эрслэн босох эрчүүддээ ч баярын мэндийг хүргэе.

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК-ИЙН ХАМТ ОЛОН


ОХУ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр В.Путин нийт 88.41% саналаар тэргүүлж байна
ОХУ-ын 8 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль 3 сарын 15-17-ны хооронд явагдлаа. Эцсийн дүнгээр сонгуулийн ялагчийг 5 сарын 7-ны өдөр танилцуулах юм.
Урьдилсан мэдээгээр ОХУ-д сонгуулийн насны нийт 114.2 сая хүн байгаагаас 73.33 хувь нь саналаа өгсөн байна.
Урьдчилсан дүн------------------

Тэдний 87.2 хувь нь одоогийн Ерөнхийлөгч Владимир Путинд саналаа өгснөөр тэргүүлж байгаа бол удаах байранд 4.28 хувийн саналтайгаар КПРФ намын Николай Харитонов оржээ.


ТОП-10 ҮЦК-ИЙН АШИГ = ₮19.8 ТЭРБУМ
Таны харилцдаг ҮЦК хэдэн төгрөгийн ашигтай ажилладаг гэдгийг мэдэх үү? МХБ-д бүртгэлтэй 51 ҮЦК байдгаас 38 компани 2023 оны тайлангаа гаргажээ. Тэдний ашгийг жагсаан харвал ТОП-10 ҮЦК нийт ₮19.8 тэрбумыг олсон байна. Сайн гэсэн үг үү, муу юу?


Монголбанк бодлогын хүүг 1 нэгж хувиар буулгаж 12 хувьд хүргэлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.

2024 оны 2 дугаар сард улсын хэмжээнд инфляц 7.0 хувь, Улаанбаатар хотод 7.2 хувьд хүрч буурлаа. Цаашид инфляц алгуур буурч, төв банкны зорилтын дээд интервалын орчимд байх төлөвтэй байна.
Инфляц буурч, зорилтын интервалд тогтворжихоор байгаа тул санхүүжилтийн нөхцөлийг сулруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулахаар шийдвэрлэлээ.


Хpeng компани хямд үнэтэй автомашины загвараа танилцуулна
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Xpeng (9868.HK) компани хямд үнэтэй автомашины загвараа танилцуулж, үнийн ширүүн өрсөлдөөнд байр сууриа эзлэхээр бэлдэж байна.
БНХАУ-д цахилгаан автомашины салбарын үнийн өрсөлдөөн ширүүсэж байгаа бөгөөд BYD компани хямдын үнийн стратегиэр тэргүүлж байгаа юм.

Хpeng компанийн үнэ------------------
Тухайлбал, ирэх сард танилцуулагдах шинэ загварууд нь 100,000 юаниас 150,000 юанийн хооронд ($14,000-$21,000) үнэтэй байна гэж Xpeng компанийн CEO He Xiaopeng хэлжээ.

CEO He Xiaopeng
Бусад нь------------------
Харин бусад цахилгаан автомашинуудын үнэ 200,000-300,000 юань байдаг аж.
БНХАУ-д бүрэн цахилгаан автомашины борлуулалт 18.2%-иар өссө байна.



Morgan Stanley-ийн хиймэл оюун ухааны хэлтсийн даргаар Жефф Макмилланыг томиллоо
Өнгөрсөн онд санхүүгийн томоохон байгууллагуудаас Morgan Stanley хамгийн түрүүнд хиймэл ухаанд тулгуурласан шийдлүүдийг OpenAI-ийн GPT-4 ашиглан компанийн түвшинд танилцуулсан юм.
Цаашид ч тус технологийн дэвшилийг санхүүгийн салбарт нэвтрүүлж ажиллахад томоохон хөрөнгө оруулалтыг хийхээр зэхэж байна.
Тиймээс өнгөрсөн пүрэв гарагт Morgan Stanley банкны Ерөнхийлөгчид болох Энди Сапэрштайн болон Дэн Симковитц нар Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга Жефф Макмилланыг шинээр байгуулагдаж буй Хиймэл ухааны хэлстийн даргаар томилохоор шийдвэрлэснээ зарлалаа.

Жефф Макмиллан гэж хэн бэ?-----------------
Жефф Макмиллан нь 2016 оноос хойш Morgan Stanley банкны Аналитик, өгөгдлийн хэлтсийн даргаар ажилласан бөгөөд банкны хөрөнгийн удирдлагын хэлтсийн хөгжил дэвшил, инноваци нэвтрүүлхэд ихээхэн хувь нэмэр оруулснаараа алдартай нэгэн юм.
Түүнчлэн, тэрбэр Merrill Lynch судалгааны хэлтсийн удирдлагын багт багтаж байсан туршлагатай.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

“UNREAD” ОНЦОЛЖ БАЙНА - БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
"Миний төдийгүй байгууллагын маань хамгийн чухал зарчим бол “Ёс зүйтэй байх, Итгэлтэй байх” явдал юм. Зарчим тодорхой байхад аливаа ажлыг гүйцэтгэх, шийдвэр гаргах арга барил НӨҮ-ХАУ дагаад бүрддэг гэж боддог...
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ

Манай хамт олны хувьд сүүлийн 3 жилийн хугацаанд дотоодын хөрөнгийн зах зээлээс 600 гаруй тэрбум төгрөгийн IPO болон бондын санхүүжилтийг маш олон салбарын компаниудад бүрдүүлж өгчээ.


НИЙСЛЭЛ БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОДЬ ИНТЕРНЭШНЛ ХХК-ТАЙ ХАМТРАНА
Төвийн бүсийн эрчим хүчний 5 дахь эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг “Бодь групп”-ийн охин компани болох “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК хэрэгжүүлж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл нь Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг сайжруулж, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл билээ.

Өнгөрсөн 5 дахь өдөр болсон Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энвишн Энержи Интернэшнл Трэйдинг Лимитэд” ба “Бодь Интернэшил” ХХК-тай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх, эрчим хүчний шилжилтийн шийдлүүдийг нэвтрүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


БНХАУ-ын компаниудын хувьцааны анализийг танилцуулах LIVE-д урьж байна
Онцлох мэдээ
🔴БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар эдийн засгаа 5.0%-д өсгөх амлалтыг өгч, үл хөдлөх болон хөрөнгийн зах зээлээ дэмжихээ илэрхийлсэн.
🔴Hang-Seng Tech индекс 2024 оны 2 сараас хойш 21% өсөлтийг үзүүллээ.

🔴БНХАУ-ын төрийн зүгээс төрийн өмчит компаниудын данснаас 278 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлж хөрөнгийн зах зээлээ тогтворжуулахаар шийдвэрлээд байна.
🔴Засгийн газрын уриалгын дагуу банкнууд үл хөдлөхийн салбарын томоохон тоглогч China Vanke группт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Голомт Капитал ҮЦК нь БНХАУ-ын зах зээлд өрнөж буй дээрх үйл явдлыг онцолж дараах судалгааг харилцагчдадаа хүргэхээр бэлтгэлээ.

Сэдэв
🔴БНХАУ-ын төрийн дэмжлэгийн үр нөлөө
🔴Hang-Seng 50 индекс дэх 50 компанийн судалгаа
🔴БНХАУ-ын зах зээлд хямд үнэлэгдсэн компаниудын судалгаа
Хэзээ
📅2024.03.21
⏲️17:00


Монгол Улсын Хөгжлийн Банкны 💵бондын захиалга авч байна
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.
Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.


НЭКСТ ДИСТРИБЬЮШН ХХК-ИЙН "ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД"-ЫН 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.
Голомт Капитал ҮЦК нь Монголын ТОП компаниудын бондын захиалгуудаа тогтмол авч үндсэн болон хүүгийн 1 ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажиллаж байна.

ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНД ЭЗЭМШИЖ БУЙ ХАРИЛЦАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!

ЭРХЭМ "ГАДААД АРИЛЖААНЫ БРОКЕР" ТАНЫГ УРЬЖ БАЙНА
Хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, эзэмшсэн мэргэжлээрээ өсөн дэвжих хүсэлтэй эрхэм Гадаад арилжааны брокер таныг найрсаг, эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна.
Голомт Капитал ҮЦК нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж, урамшуулдаг уламжлалтай юм.

Бусад
Цалин хөлсийг тогтмол нэмэх
Олон жил ажилласны нэмэгдэл олгох
Хагас жил болон Жилийн эцэст тутамд гүйцэтгэлд тулгуурласан урамшуулал олгох
Ажилчдын орон сууцны болон хөнгөлөлттэй зээл
Эрсдэлийн санд хамруулах
Жил бүр эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулах
Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах
Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах
Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого
Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэх
Соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах
Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах
Спортын хөнгөлөлт олгох
Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг компаниас бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг.
Эрхэм та ч бас салбартаа тэргүүлэн ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонтой нэгдэхийг хүсвэл өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.


МХБ-ийн 2024.03.15-ны өдрийн арилжаа
2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 66,495,928,652 төгрөгийн үнийн дүн бүхий 260,861,788 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,947 ширхэг нэгж эрх 11,805,407 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 135 ширхэг үнэт цаас 13,500,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бонд 200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,192,000 юань буюу 11,352,337,920 төгрөгөөр,
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 50 багц 320,000 тонн 1/3 коксжих нүүрс 35,232,000 ам.доллар буюу 118,912,932,480 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 196,786,704,459 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.41% хувиар өсч, 44,465.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,518,094,911,013 төгрөг боллоо.
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
