КОМПАНИЙН АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 8.65%-.13.00%-ТАЙ БАЙНА.

AT&T-Өсөлт | Жером Пауэлл-Юу ярив? | Discord - Тэлэлт | Moody’s-Израил

📌AT&T компани тайлангаа тавьснаар хувьцааны ханш 6.56 хувиар өслөө.

📌ХНС-ийн дарга Жером Пауэллийн ярилцлагын дараа АНУ-ын хувьцааны ханш уналаа.

📌Discord онлайн маркетплейсийн үйл ажиллагаагаа өргөжүүлнэ.

📌Moody’s агентлаг Израилийн зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй

📌МХБ-ийн 2023.10.19-ний өдрийн арилжаа

ТАЙЛАН

AT&T компани тайлангаа тавьснаар хувьцааны ханш 6.56 хувиар өслөө.

📊Өчигдөр АНУ-ын үүрэн телефоны салбарын аваргуудын нэг AT&T компани 2023 оны 3-р улирлын тайлангаа тавьснаар хувьцааны ханш нь бирж хаагдсаны дараах арилжаагаар 6.56 хувиар өсжээ.

Шинжээчид тус компанийн 3-р улирлын орлогыг 💵30.2 тэрбум ам.доллартай байна гэж хүлээж байсан бол 💵30.35 тэрбум ам.долларын орлоготой буюу өмнөх оны мөн үеэс 1 хувиар өндөр гарчээ.

Харин тайлант хугацаанд нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг 💰0.64 ам.доллар буюу шинжээчдийн таамаглал болох 💰0.62 ам.доллараас өндөр гарчээ.

🕹Тус компанийн үзүүлэлтүүд шинжээчдийн хүлээлтээс өндөр гарахад 5G сүлжээтэй холбоотой орлого өссөн нь нөлөөлжээ.

БОДЛОГЫН ХҮҮ

ХНС-ийн дарга Жером Пауэлл юу ярив?

📢Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллийн тайлбараар Төв банк одоо баримталж буй бодлогын хүүгээ удаан хугацаанд үргэлжлүүлэх төлөвтэй байсны улмаас өчигдөр АНУ-ын хувьцааны ханш уналаа.

Эхэндээ Жером Пауэллийн танилцуулсан мэдэгдлийн дараахан S&P 500 индекс болон хувьцааны ханш өссөн юм.

Гэсэн ч Пауэллын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагын дараа АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5%-д хүрснээс гадна, SP500 индекс 0.85%-иар унаж 4278-д хаагдсан байна.


📢Товчхондоо, АНУ-ын инфляци ХНС-ийн зорилтот түвшинд хүртэл буугаагүй байгаа тул хүүг урт хугацаанд өндөр хэвээр барихаар байна.

 📊ТЭЛЭЛТ

Discord онлайн маркетплейсийн үйлчилгээгээ өргөжүүлнэ

Нэгэн цагт 💵15 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан Discord компани үйлчилгээний цар хүрээгээ тэлэхээр өөрийн онлайн маркетплейсийг хөгжүүлж эхэлсэн байна.

Тус платформ нь зөвхөн төлбөртэй хэрэглэгчдэд бус Discord-ын бүх оролцогчдод нээлттэй байх юм.

Одоогоор Discord компанийн суурь үйл ажиллагаа нь Nitro үйлчилгээтэй холбоотой бөгөөд тус үйлчилгээ нь сард 💵2.99 болон 💵9.99 ам.долларын хураамжтай.

Happy Fun GIF by Discord

🕹Discord компанийн бизнес модель нь бусад олон нийтийн сүлжээний платформын адил зар сурталчилгаан дээр тулгуурладаггүй тул видео тоглоом сонирхогчдын дунд алдартай юм.

☝️ 8610-3636 

/АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 

/Хонгконг, Шанхай, Шинжен/

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ УУ?

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг. 6.45%-8.93%

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 📊6.45%-8.93% байна. Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 📊8.65%-.13.00%-тай байна.

Иймд Танд 💵ам.долларын бондод найдвартай хөрөнгө оруулахад зөвлөн ажиллана.

💰Мөн бид өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай уул уурхай, барилга, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажиллаж байна.

📊ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ

Moody’s агентлаг Израилийн зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй

Өчигдөр Moody’s Investors Service агентлаг дайны нөхцөл байдал үүссэн учраас Израилийн зээлжих зэрэглэлийг📈бууруулж магадгүй гэдгээ мэдэгджээ. Тус шийдвэр нь Израилийн хөрөнгө босгох боломжийг хязгаарлах бөгөөд зээлийн өртгийг нь өсгөхөөр байна.

📍Moody’s агентлагаас мэдэгдэлд “Одоогийн зэвсэгт мөргөлдөөн урт хугацаанд үргэлжлэх магадлалтай байна” хэмээжээ.

📢Хамас бүлэглэлийн дайралтын өмнө буюу 7 сард Moody’’s агентлагийн зүгээс “Израилийн Дээд Шүүх нь Засгийн газрын аливаа шийдвэрт хориг тавих эрхийг  түдгэлзүүлсэн нь цаашлаад тус улсын эдийн засаг, аюулгүй байдалд сөрөг нөлөөлж магадгүй”-г дурдаж байсан юм.

Тэгвэл одоо энэхүү нөлөөллүүд зэрэглэл буурахад нөлөөлж болзошгүй байна.

 

МХБ-ийн 2023 оны 10 сарын 19-ний өдрийн арилжаа

2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 187,401,429 төгрөгийн үнийн дүн бүхий 527,928 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Глобал монголиа холдингс ХК (HML +14.99%)

  • Эрээнцав ХК (ECV +14.94%)

  • Ремикон ХК (RMC +14.71%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Дархан гурил тэжээл ХК (DAR -14.98%)

  • Оллоо ХК (OLL -14.38%)

  • Хэрлэн Хивс ХК (HRL -14.04%)

✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,730 ширхэг нэгж эрх 5,694,149 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 113,949 ширхэг үнэт цаас 5,690,543,720 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 225 ширхэг бонд 22,491,160 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,024,000 юань буюу 8,038,392,320 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 582,000 ам.доллар буюу 2,009,110,560 төгрөгөөр,

  • "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 17 багц 108,800 тонн дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс 10,368,640 ам.доллар буюу 35,793,374,771 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 51,747,008,109 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.61% хувиар өсч, 34,950.2 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,210,058,507,480 төгрөг боллоо.

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!