• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • Голомт Капитал компани нэгдүгээр сард 84.7 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлтийг гүйцэтгэлээ

Голомт Капитал компани нэгдүгээр сард 84.7 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлтийг гүйцэтгэлээ

Bed Bath & Beyond 92% өсөлт | Nissan, Renault-ийн түншлэл | Түмэн шувуутын өсөлт | CVS-ийн өргөжих төлөвлөгөө

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Голомт Капитал компани бондуудын захиалгаа авч байна | Голомт Капитал компанийн харилцагчдад санал болгож буй бондууд нь үл хөдлөх, топ групп компаниудын баталгаатай юм.

  •  Жером Пауэл: Бодлогын хүүг өсгөх нь зүйтэй гэв. | Мөнгөний бодлогын зөвлөлийн 5 дугаар сарын хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлж 5.25 хувьд хүргэнэ гэсэн хүлээлт тавьж байна" хэмээн Morgan Stanley тэмдэглэжээ.

  • Сүү ХК ногдол ашиг тараалаа. | Тус компани нэгж хувьцаанд 4.60 төгрөгийн ногдол ашиг тараалаа.

  •  Microsoft Corp өөрийн Bing хайлтын систем болон Edge вэб хөтөчдөө хиймэл оюун ухаан нэвтрүүлж буйгаа мэдэгдлээ. | Bing хайлтын системтэй холбосон ухаалаг чатбот нь вэб хуудсуудыг шүүж, олон эх сурвалжаас баталгаажуулах чадвартай төдийгүй, и-мэйл бичиж, орчуулга хийх чадвартай аж.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.24 хувиар буурч, 37,737.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,832,109,390,465 төгрөг боллоо.

section break

ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИ БОНДЫН ЗАХИАЛГАА АВЧ БАЙНА

БОНДУУДЫН НӨХЦӨЛ

Хугацаа: 1 жил

Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

☎8083-6622, 8610-5050, 8888-0272, 8003-7272 7012-1530

ЭДИЙН ЗАСАГ

Жером Пауэлл: Бодлогын хүүг цаашид өсгөх нь зүйтэй гэв

Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэлл эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, үг хэллээ. Тэрээр инфляц удааширч байгаа ч хөдөлмөрийн зах зээл өндөр идэвхтэй байгаагаас үзэхэд төв банк инфляцыг бууруулах зорилтын хүрээнд хүүг цаашид өсгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

"Ийм өндөр идэвхтэй байна гэж бодоогүй ч хөдөлмөрийн зах зээл ер бусын хүчтэй байгаа нь инфляцтай тэмцэх ажил нэлээд удаан үргэлжлэх процесс юм гэдгийг бидэнд харууллаа" хэмээн тэрбээр Вашингтоын Эдийн засагчдын Клубын уулзалтын үеэр ярьжээ.

"ХНС үр дүнтэй ганц л бодлогын арга хэрэгсэл ашиглаж, аажимдаа инфляцыг хоёр хувьд хүргэхийг хичээж байгаа бөгөөд зорилго маань хараахан биелээгүй гэж бодож байна" хэмээн Пауэлл тодотгожээ. Хөдөлмөрийн зах зээлд нэгдүгээр сард 517 мянган шинэ ажлын байр бүртгэгдсэнийг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Penn Mutual Asset Management-ийн Ерөнхий захирал болон Сангийн менежер Zhiwei Ren түүний илтгэлийн талаар "Тэр ямар шинэ зүйл ярьсангүй. Тэр хүүг хүчтэй өсгөх төлөвгүй байгаа ч бууруулах бодолгүй байгаа юм байна" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцаад "Пауэл сүүлийн хэдхэн хуралд үндэслэн хүүг үргэлжлүүлэн өсгөх эсвэл ингээд зогсоох уу гэдгийг шийдэх гэж хичээж байгаа учраас тэр хоёрдсон байна" гэжээ.

"Пауэллын мэдээллийн дараа бид Мөнгөний бодлогын зөвлөлийн 5 дугаар сарын хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлж 5.25 хувьд хүргэнэ гэсэн хүлээлт тавьж байна" хэмээн Morgan Stanley тэмдэглэжээ.

Investing.com-ийн хүлээлтийн судалгаагаар тавдугаар сард бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт 38 хувьтай байсан нь өнгөрсөн долоо хоногт 69 хувь болж нэмэгдсэн байна.

section break

ӨСӨЛТ

Мicrosoft-ийн Bing Болон Edge хиймэл оюун ухаанаар хүч нэмлээ

Microsoft Corp өөрийн Bing хайлтын систем болон Edge вэб хөтчөө хиймэл оюун ухаан нэвтрүүлж буйгаа мэдэгдлээ. Ингэснээр тэд хэрэглээний технологийн зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа харууллаа.

Тус компани хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд олон тэрбум ам.долларыг хөрөнгө оруулж, хайлтын систем болон интернэт хөтчийн технологиор олон жилийн өмнө Microsoft-ийг гүйцэт түрүүлсэн Alphabet (NASDAQ:GOOGL) Inc-ийн Google-ийг шууд өрсөлдөөнд дуудаж байгаа бололтой. Одоогоор компани нь интернэт хайлтын зах зээлийн 1/10 орчмыг эзэлж буй.

Bing хайлтын системтэй холбосон ухаалаг чатбот нь вэб хуудсуудыг шүүж, олон эх сурвалжаас баталгаажуулахаас гадна и-мэйл бичиж, орчуулга хийх чадвартай аж. Энэ сайжруулалтыг хийснээр хайлтын систем дээрх сурталчилгааны орлого 2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Одоогоор компани нь интернэт хайлтын зах зээлийн 1/10 орчмыг эзэлж буй.

"Энэ технологи бүх чиглэлийн программ хангамжийг ихээхэн өөрчлөх нь гарцаагүй" гэж Microsoft-ийн гүйцэтгэх захирал Satya Nadella сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс ч энэ шинэ технологи нь бүх өрсөлдөгчдөд ашиг тусаа үзүүлнэ гэж харж буй.

Microsoft-ийн шинэ Bing хайлтын систем нь одоогоор зөвхөн суурин компьютерүүд дээр ашиглах боломжтой байгаа бөгөөд ирэх долоо хоногоос гар утас дээр ашиглах боломжтой болох юм байна. Учир нь энэ хугацаанд хэрэглэгчдийн өгсөн санал шүүмжлэлийн тусламжтайгаар сайжруулалт хийнэ гэж төлөвлөсөн бөгөөд одоогоор энэ технологийг буруугаар ашиглахаас зайлсхийх арга замуудыг боловсруулж байгаа аж.

section break

БИЗНЕС

СҮҮ ХК НЭГЖ ХУВЬЦААНД 4.60 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТАРААЛАА

"Сүү” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар компанийн 2022 оны хагас жилийн цэвэр ашгаас нийт 1,581,375,394 төгрөгийг нэгж хувьцаанд 4.60 төгрөгөөр тооцон ногдол ашиг тараалаа.

Харилцагч та ногдол ашгийн мөнгөө авахын тулд брокерын компанид хүсэлтээ өгснөөр өөрийн банкны данс руу авах боломжтой.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн харилцагч та дараах байдлаар хүсэлтээ гаргана уу.

  • trader.golomtcapital.com онлайн арилжааны системд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Мөнгө хүсэх өргөдөл” цэсийн “Ногдол ашгийн мөнгө авах” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.

  • Golomt Capital аппликэйшнд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Миний багц” цэсийн “Ногдол ашиг, IPO данс” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.

  • Компани дээр ирж Гурвалсан гэрээг байгуулснаар бүртгэлтэй данс руугаа ногдол ашгийн мөнгийг шууд татан авах боломжтой болно.

section break

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 7-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 378,475,274 төгрөгийн үнийн дүн бүхий 1,441,583 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • "Хүрд" XK (HRD +14.95%)

  • "Материалимпекс" ХК (MIE +6.90%)

  • "Ремикон" ХК (RMC +6.90%)

Хамгийн их бууралттай:

  • "Хөх ган" ХК (HGN -11.12%)

  • "Голомт Банк" ХК (GLMT -8.58%)

  • "Могойн гол" ХК (BDL +4.93%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,698 ширхэг нэгж эрхийг 5,690,249 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 80 ширхэг бондыг 7,760,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 250,000 ширхэг үнэт цаасыг 262,500,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.24 хувиар буурч, 37,737.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,832,109,390,465 төгрөг боллоо.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!