• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • ГОЛОМТ КАПИТАЛ-83.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНДЫН ҮНДСЭН ТӨЛӨЛТ, 9.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГИЙН ӨГӨӨЖИЙГ ХАРИЛЦАГЧДАДАА ОЛГООД БАЙНА.

ГОЛОМТ КАПИТАЛ-83.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНДЫН ҮНДСЭН ТӨЛӨЛТ, 9.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГИЙН ӨГӨӨЖИЙГ ХАРИЛЦАГЧДАДАА ОЛГООД БАЙНА.

АНУ, Монголын шууд нислэг | Эрдэнэ Ресурс-Тайлан | "Тавантолгой" ХК-Ногдол ашиг тараана | Land Cruiser Prado-Шинэ загвар

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Голомт Капитал-83.4 тэрбум төгрөгийн бондын үндсэн төлөлт, 9.6 тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжийг харилцагчдадаа олгоод байна. | Биржийн бус зах зээлийн бондуудын дундаж өгөөж 19.6% байгаа бөгөөд та илүү өндөр өгөөжтэй, барьцаа баталгаа бүхий бондод хөрөнгө оруулахыг хүсвэл Голомт Капиталд холбогдоно уу.

  • АНУ, Монгол Улсын хооронд 2024 оны 2-р улирлаас шууд нислэг хийхээр боллоо.  | Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

  • Эрдэнэ Ресурс нь Баянхөндий алтны төсөл дэх Хар морь талбайд хийсэн хайгуулын хөтөлбөрийн үр дүнгээ танилцууллаа. |“Өрөмдлөгийн үр дүнд хэд хэдэн шинэ хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон нь 20 км2-г хамарсан Хар Морь талбай бөгөөд өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг агуулах боломжтойг харууллаа” гэж корпорациас онцоллоо.

  • Fitch Ratings агентлаг Freddie Mac болон Fannie Mae ипотекийн корпорациудын зээлжих үнэлгээг буурууллаа. | Лхагва гарагт Fitch Ratings агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсны дараа ипотекийн Freddie Mac болон Fannie Mae корпорациудын зээлжих зэрэглэлийг мөн адил AAA үнэлгээгээс AA+ болтол буурууллаа.  

  • "Тавантолгой" ХК 2022 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна. | Тус компани нэгж хувьцаанд ногдох ашиг 2787.0 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөнгөн хэлбэрээр хуваарилахаа мэдэгдлээ.

  • ESPN суваг NBA-тэй стратегийн түншлэл байгуулах бодолтой байна. |

  • Тоёота компани Land Cruiser “250” буюу шинэ үеийн Land Cruiser Prado загвараа танилцууллаа. | Ирэх оны дундуур бензин, дизель болон анх удаа гибрид хөдөлгүүрийн хувилбартай зах зээлд гарах шинэ Prado загвар нь гадна талаасаа төдийгүй дотоод технологийн хувьд эрс өөрчлөгдсөн байна.удал үүссэн учраас буцаан татах болсноо мэдэгдлээ.

  • МХБ-ийн 2023 оны 08-р сарын 02-ны өдрийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс -0.91% хувиар буурч, 36,300.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,790,945,200,501 төгрөг боллоо.

 

АЙЛЧЛАЛ

АНУ, Монгол Улсын хооронд 2024 оны 2-р улирлаас шууд нислэг хийхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд 2023.08.02-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. 

Ингэснээр агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсноо мэдэгдлээ.

Мөн Монгол Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах, цахим эдийн засаг, өндөр технологийн салбар дахь боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, англи хэлний багш бэлтгэх, ногоон хөгжил, онц чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулж ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис АНУ нь Монгол Улстай ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн төлөвшил зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч буйг чухалчиллаа.

 

ОНЦЛОХ ТӨСӨЛ

Эрдэнэ Ресурс нь Баянхөндий алтны төсөл дэх Хар морь талбайд хийсэн хайгуулын хөтөлбөрийн үр дүнг танилцууллаа.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Баянхөндий алтны төслийн нэг хэсэг болох Хар Морь талбайд гүйцэтгэсэн хайгуулын хөтөлбөрийн үр дүнгээ танилцууллаа.

Хар Морь талбайд дөт гүний өрөмдлөг болон геофизикийн хайгуулын хөтөлбөрийг гүйцэтгэж хөтөлбөрийн хүрээнд нийт 1,040 тууш метрийн 18 хайгуулын цооног өрөмдсөн ба Хар Морь талбайн цөмд 9 км2 талбайг хамарсан цахилгаан туйлшралын геофизикийн судалгаа хийж гүйцэтгэжээ.

“Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнд хэд хэдэн шинэ хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон нь 20 км2-г хамарсан Хар Морь талбай бөгөөд өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг агуулах боломжтойг харууллаа” гэж корпорацийн зүгээс онцолсон байна.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “2021 онд нээн илрүүлснээс хойш Эрдэнэ Ресурс нь Хар Морин Дэл талбайд 1.5 км хүдэржсэн трендийг тодорхойлсон бөгөөд үүнд маш өндөр агуулга бүхий Өмнөд Хар Морин Дэл орд багтаж байна.

Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнд хэд хэдэн шинэ хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон нь 20 км²-г хамарсан Хар Морь талбай нь өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг агуулах боломжтойг харууллаа.”

“Баянхөндий алтны ил уурхайгаас хойд зүгт 2 км-т оршдог Хар Морин Дэл талбайн хүдрийг шинэчилсэн ТЭЗҮ-ийн тооцоололд нэгтгэн, ирэх долоо хоногуудад танилцуулахаар төлөвлөж байна. Хар Морь талбайн нөөцийг тэлснээр Баянхөндий алтны төслийн эдийн засгийн өгөөжийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх боломжтой.” гэлээ.

 

НОГДОЛ АШИГ

"Тавантолгой" ХК 2022 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна

"Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 07-р сарын 21-ний өдрийн 16 тоот тогтоолоор 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар тогтоосон нэгж хувьцаанд ногдох ашиг 2743.8 төгрөгийг компанийн санхүүгийн аудитын баталгаажсан тайлангаар 5530.8 төгрөг болгож нэмэгдүүлсэн байна.

Энэхүү нэмэгдүүлэн тогтоосон мөнгөн дүнгийн зөрүү болох нэгж хувьцаанд ногдох ашиг 2787.0 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөнгөн хэлбэрээр хуваарилахаа мэдэгдлээ.

АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.

 

БАНКНЫ БАТАЛГААТ ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА

Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ

Fitch Ratings агентлаг Freddie Mac болон Fannie Mae ипотекийн корпорациудын зээлжих үнэлгээг буурууллаа 

Лхагва гарагт Fitch Ratings агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсны дараа ипотекийн Freddie Mac болон Fannie Mae корпорациудын зээлжих зэрэглэлийг мөн адил AAA үнэлгээгээс AA+ болтол буурууллаа.  

Fitch Ratings агентлаг тус хоёр байгууллагыг засгийн газрын дэмжлэгтэй хуулийн этгээд учир АНУ-ын зээлжих үнэлгээтэй шууд хамааралтай гэж үзсэн учраас зээлжих зэрэглэлийг нь бууруулснаа мэдэгдлээ.

Freddie Mac болон Fannie Mae корпорациуд нь АНУ-ын ипотекийн зах зээлийн эргэлтийг дэмжих, орон сууцны зээлийг илүү хүртээмжтэй байлгахад өндөр хувь нэмэртэй ажиллаж ирсэн юм.

Хэдийгээр тэд шууд зээл олгодоггүй ч ипотекийн зээлд тулгуурлан хөрөнгө оруулалтын бусад шийдлүүдийг санал болгодог.

ӨНДӨР ӨГӨӨЖ

ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИ ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДУУДДАА ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Монголын OTC зах зээл (Биржийн бус зах зээл)-д 2023 онд Голомт Капитал ҮЦК нь нийт 83.4 тэрбум төгрөгийн бондын үндсэн төлөлт, 9.6 тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжийг харилцагчиддаа олгоод байна.

Биржийн бус зах зээлийн бондуудын дундаж өгөөж 19.6% байгаа бөгөөд та илүү өндөр өгөөжтэй, барьцаа баталгаа бүхий бондод хөрөнгө оруулахыг хүсвэл https://golomtcapital.com/forms/bond линкээр мэдээллээ үлдээхээс гадна БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД-тэй холбогдоно уу. Бид тантай тун удахгүй холбогдох болно.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ТҮНШЛЭЛ

ESPN суваг NBA-тэй стратегийн түншлэл байгуулах бодолтой байна 

The Walt Disney Company стратегийн түншүүд хайж эхэлсэн бөгөөд компанийн Гүйцэтгэх захирал Боб Айгер болон ESPN сувгийн захирал Жимми Питаро нар National Basketball Association, National Football League болон Major League Baseball спортын холбоодтой хамтрах бодолтой байна.

Disney компани ESPN сувгийн 80 хувийг эзэмшдэг бөгөөд цаашид спортын салбарынхантай хамтрах хүсэл эрмэлзлээ илэрхийлээд байна.  

Хариуд нь АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны зүгээс: “Бид удаан хугацааны нөхөрсөг харилцаатай байсаар ирсэн, цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн хэлэлцээрт оролцоход бэлэн” гэж тэмдэглэжээ.

INTERACTIVE BROKERS

ХАМГИЙН ОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭРЭГСЛҮҮДИЙГ АРИЛЖААЛ

Interactive Brokers нь зах зээл дээрх хөрөнгө оруулалтын хамгийн өргөн сонголтыг харилцагчдад олгодог.

IBKR платформ дээр худалдан авах боломжтой санхүүгийн хэрэгслүүдийн дунд хувьцаа, ETF, опцион, фьючерс, спот валютын хос, криптовалют, алт, бонд, хамтын сан (mutual fund), хамгаалалтын сан (hedge fund), алгоритмын арилжаа болон идэвхтэй багцууд орно.

Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ

☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

ДЭЛХИЙД

Тоёота компани Land Cruiser “250” буюу шинэ үеийн Land Cruiser Prado загвараа танилцууллаа.

Тоёота (7203.T) компани Хойд Америк болон бусад зах зээлд нийлүүлэх бензин, дизель болон анх удаа гибрид хөдөлгүүрийн хувилбартай зах зээлд гарах шинэ Land Cruiser Prado загвараа танилцууллаа.

Land Cruiser 300 загвартай адил GA-F платформ дээр суурилсан тул бартаат зам туулах чадвар нь эрс сайжирснаас гадна зорчигчийн тав тухыг дээд зэргээр хангахыг зорьсон хэмээн Тоёота компани онцолж байна.

Борлуулалтын хэмжээгээрээ дэлхийд хамгийн томт тооцогддог тус автомашиныг үйлдвэрлэгч Тоёота (7203.T) компани нь 1951 оноос улбаатай уг брэндийн шинэ загварыг Япон дахь хоёр үйлдвэрт үйлдвэрлэж, тэндээс хилийн чанадад нийлүүлнэ гэж мэдэгдэв.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ

Хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн бол БОНД юм. Тэр дундаа Монгол Улсын засгийн газрын болон Ам.долларын бонд нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж, өндөр баталгааг санал болгодгоороо онцлогтой.

☝️Эрхэм та ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ДОТООДЫН АРИЛЖАА8

Монголын Хөрөнгийн Биржийн 2023.08.02-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 103,107,862 төгрөгийн үнийн дүн бүхий 952,720 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн өндөр өсөлттэй:

  • Тахь-ко ХК (TAH +15.00%

  • Хишиг уул ХК (HSX +14.98%)

  • Могойн гол ХК (BDL +14.38%)

Хамгийн өндөр уналттай:

  • Айтүүлс ХК (ITLS -6.68%)

  • Монгол Базальт ХК (MBW -5.08%)

  • Монос хүнс ХК (MFC -3.87%)

Мөн тус өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 1,035 ширхэг нэгж эрх 603,420 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,500 ширхэг үнэт цаас 148,290,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,531 ширхэг үнэт цаас 152,995,000 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,592,000 юань буюу 7,043,996,160 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,448,992,442 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс -0.91% хувиар буурч, 36,300.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,790,945,200,501 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!