“GCC ACADEMY”-ИЙН БҮРТГЭЛ 16:00 ЦАГТ ХААГДАНА

Arm Holdings -33.25% өсөлт| Австралиас хөрөнгө оруулалт татах боломж | ECB бодлогын хүүг-25 суурь нэгж

🔵Arm Holdings PLC компанийн хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн эхний өдрийн арилжаагаар 33.25 хувиар өслөө.

🔵ECB бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөсөн нь түүхэн дээд түвшинд ойртлоо

🔵Хөрөнгө оруулагчид Австралиас хөрөнгө оруулалт татах нь сэдвээр ярилцлаа.

🔵Хоол хүргэлтийн DoorDash компани хувьцаагаа NYSE биржээс NASDAQ руу шилжүүлнэ.

🔵GCC academy-ийн 2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт 2023.09.18-нд эхлэнэ.

🔵МХБ-ийн 2023.09.14-ний өдрийн арилжааны тойм

💹 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОМЖ

Монголчуудад Австралиас хөрөнгө оруулалт татах боломж бий.

Нексиа Глобал Монголиа аудит ХХК-ийн урилгаар Австралийн Macquire University-ийн профессор Mr.Vito Mollico нь 2023.09.14-нд “Австрали улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах нь” сэдвээр 200 орчим хөрөнгө оруулагчдад илтгэл тавилаа.

Дэд илтгэлийг Нексиа Глобал Монголиа аудит ХХК-ийн үүсгэн байгуулагч, партнер Б.Баярмаа “Хөрөнгийн зах зээлд гарахад олон улсын аудитын үйлчилгээ яагаад чухал вэ?”, Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Арилжааны газрын захирал Н.Данзандагва “Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэхэд мэргэжлийн зөвлөх байгууллагын үүрэг оролцоо” сэдвээр тавьсан юм.

💱“Австрали улсаас хөрөнгө оруулалт татах нь”

🌐Австралийн хөрөнгийн бирж (ASX)

Дэлхийд 5-д эрэмблэгддэг Австралийн хөрөнгийн бирж (ASX)-д өдөрт 8 тэрбум ам.долларын арилжаа хийгддэг, нэмэлт хувьцаа гаргалтаар 1-т ордог, 2.9 триллион AUD-ын үнэлгээтэй, бүрэн автомажсан цаасгүй бирж юм.

ASX бирж нь компаниудад мэдээллийн ил тод байдлыг хангах шаардлага тавихаас гадна жижиг боловч өсөлттэй компаниудыг дэмжих зорилгоор судалгааны компаниудад санхүүжилт олгодог онцлогтой.

🌐Хөрөнгө оруулалт татах боломж

Австралийн тэтгэврийн сан  дэлхийн ТОП-5-д жагсдаг бөгөөд 2023 оны байдлаар 3.5 триллион AUD-ын хуримтлалтай байна.

Тус сан нь 2041 он гэхэд 9 триллион ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Тиймээс Монголын хөрөнгө оруулагчид Австралийн хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулж санхүүжилт татах өндөр боломжтой юм.

Macquire University-ийн профессор Mr.Vito Mollico

ASX биржид бүртгэлтэй компаниудын 46 хувь нь уул уурхайн компани байгаа нь Австралийн хөрөнгө оруулагчид уул уурхайн төслүүдийг ихээхэн сонирхдогийг илтгэж байна.

Хэрэв тус бирж дээр IPO гаргах замаар хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгаа бол нийт хувьцааны 20-с доошгүй хувийг олон нийтэд санал болгох, сүүлийн 3 жилд борлуулалтын орлого 1 сая ам.доллар, 12 сарын борлуулалтын орлого 500 мянган ам.доллар, биет хөрөнгө 4 сая ам.доллараас багагүй үнэлгээтэй байх зэрэг шаардлагыг тавьдаг ажээ.

Голомт Капитал ҮЦК-ийн Арилжааны газрын захирал Н.Данзандагва Сүүлийн 2 жилд Монголын 100 гаруй компани нээлттэй, хаалттай бонд, 10 орчим компани IPO гаргасан байна. Үүний үр дүнд дотоодын хөрөнгийн зах зээлийн гол оролцогчид болох үнэт цаас, аудит, хууль, үнэлгээ болон зээлжих зэрэглэлийн компаниудын үйл ажиллагаа өргөжин тэлж байна. Цаашид эдгээр оролцогчдын дараагийн зогсоол бол олон улсын хөрөнгийн зах зээл юм. Голомт Капитал ҮЦК-ийн хувьд дунд, урт хугацаанд дотоодын компаниудыг олон улсын санхүүгийн зах зээлд гарахад Андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Нексиа Глобал Монголиа аудит ХХК-ийн үүсгэн байгуулагч, партнер Б.Баярмаа “Манай компани хөрөнгө оруулагчдыг дэлхийн зах зээлээс хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Бид нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ, аудитын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд олон улсын ТОП-8 жагсдаг аудитын фирм болох Nexia Internationаl”-ийн Монгол Улс дахь албан ёсны салбар юм. "Nexia International" нь дэлхийн 125 улсад 790 гаруй оффистой, 35,600 мэргэжлийн боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс бид хөрөнгө оруулагчдад олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлж байна.гэж онцолсон юм.

💹 ХОЁРДОГЧИЙН АРИЛЖАА

Arm Holdings PLC компанийн хувьцаа хоёрдогч зах зээлийн эхний өдрийн арилжаагаар 33.25 хувиар өслөө.

Өчигдөр шөнийн 24 цаг 05 минутад Arm Holdings Plc /ARM.NASDAQ/ компанийн хоёрдогч зах зээлийн эхний өдрийн арилжаа нээгдэхэд тус компанийн хувьцаа нь IPO захиалгын ханш болох 51 ам.доллараас 57 ам.доллар хүртэл өсөж нээгдлээ.

Улмаар биржийн арилжаагаар 24.69 хувь, бирж хаагдсаны дараах арилжаагаар 6.87 хувиар өссөнөөр нийтдээ 33.25 хувиар өсчээ.

Дэлхийн хэмжээнд ашиглагдаж буй нийт ухаалаг гар утасны процессорууд Их Британид төвтэй Arm Holdings Plc компанийн патентыг ашигладаг тул хагас дамжуулагчийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд тус компанийг худалдан авах сонирхол өндөр байдаг.

2022 онд Nvidia компани ARM-ыг худалдан авах тохиролцоо хийсэн ч АНУ-ын холбогдох зохицуулагч байгууллага Nvidia-д өрсөлдөөний хэт давуу тал бий болох эрсдэлтэй гэж үзэн тус хэлцлийг зогсоосон юм.

Тус компанийн IPONvidia, AMD, Apple, Google, Intel, Samsung, TSMC зэрэг компаниуд оролцсон байна.

motion graphics GIF by Matthew Butler

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

☝️ 8610-3636 

/АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 

/Хонгконг, Шанхай, Шинжен/

💹GCC АКАДЕМИ

“GCC Академи”-ийн бүртгэл16:00 цагт хаагдана.

2019 онд үүсгэн байгуулагдсан “GCC ACADEMY” /Golomt Capital Coach/-ийн 2023 оны хичээлийн шинэ жил 2023.09.18-нд эхлэнэ.

💜“GCC academy”-ийн сургалт

❗Энэ удаагийн сургалтын онцлог нь бүх суралцагчдад онлайнаар "Сертификат" олгохоос гадна Голомт Капитал компанийн мэргэжилтнүүдийн бэлтгэдэг "Bluebook" товхимлын цахим хувилбарыг илгээх болно.

💜Мөн хичээлийн сүүлийн өдөр "HAPPY HOUR" буюу чөлөөт уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр сонирхсон асуултандаа дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

❗Энэхүү сургалт нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд төлбөргүй явагдах бөгөөд бид цаашид ч суралцагчдыгаа тогтмол мэдээлэл судалгаагаар хангаж ажиллах юм.

💹БОДЛОГЫН ХҮҮ

ECB бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөсөн нь түүхэн дээд түвшинд ойртлоо

Европын орнуудын эдийн засаг суларч байгаа ч бодлого боловсруулагчид инфляцийн өсөлтийг зохицуулахын тул бодлогын хүүг өсгөж 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүргэв.

Ингэснээр өнгөрсөн оны эхнээс 10 дахь удаагаа бодлогын хүүг өсгөж байна. Европын төв банкнаас /ECB/Хэдийгээр одоо инфляци буурч байгаа ч цаашид хэт өсөх төлөвтэй хэвээр байна" гээд үнийн өсөлтийг дунд хугацаанд 2%-д хүргэх зорилтоо дахин илэрхийлэв.

Учир нь үйлдвэрлэл, зээл олголт буурч, үйлчилгээний салбар хүндрэх эхний шинж тэмдгүүд илэрч байгаа тул тус бүс нутаг эдийн засгийн уналтад орж магадгүй байгаа юм.

Евро бүсийн инфляци одоогоор ECB-ийн зорилтот 2% -иас 2 дахин их байна. Үүнд мөнгөний хатуу бодлого, дэлхийн төв банкнуудын ижил төстэй бодлогын өөрчлөлт, Хятадын эдийн засаг суларсан зэрэг нь нөлөөлж байна.

"САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ БОНД"

Голомт Капитал компани хөрөнгө оруулагчдад

  • Уул уурхай

  • Барилга

  • Худалдаа

  • Хүнсний үйлдвэрлэлийн салбарын Монголын ТОП компаниудын өндөр өгөөж, барьцаа баталгаа бүхий бондуудыг тогтмол санал болгон ажиллаж байна.

Тэгвэл энэ удаад харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд тулгуурласан “САР БҮР ХҮҮГЭЭ ТӨЛДӨГ БОНД”-ыг санал болгож эхэллээ

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

💹ШИЛЖИЛТ

Хоол хүргэлтийн DoorDash компани хувьцаагаа NYSE биржээс NASDAQ руу шилжүүлнэ 

Өчигдөр DoorDash компанийн удирдлагууд хувьцаагаа NYSE биржээс NASDAQ руу шилжүүлнэ гэж мэдэгдлээ. Ингэснээр тус бирж дээр DASHтикерийн доор 9 сарын 27-оос арилжаалагдаж эхлэх нь ээ. Тус компанийн Санхүүгийн захирал Рави Инуконда “Бид бусад тэргүүлэгч технологийн компаниудын эгнээнд нэгдэхдээ баяртай байна” хэмээн тэмдэглэжээ.

Delivery Dashing GIF by DoorDash

Gif by doordash on Giphy

DoorDash компанийн хувьцаа 2020 оны 12 сард NYSE бирж дээр 182 ам.долларын ханштай арилжаалагдаж эхэлсэн юм. Тухайн үед технологийн компаниудын дунд хувьцаагаа арилжаалах нь түгээмэл байсан бөгөөд томоохон компаниуд болох Airbnb, Roblox болон Wish зэрэг компаниуд IPO хийж байжээ.   

 

 

МХБ-ийн 2023 оны 09 сарын 14-ний өдрийн арилжаа

2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 137,296,254 төгрөгийн үнийн дүн бүхий 485,975 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Хархорин ХК (HHN +14.97%)

  • Эрээнцав ХК (ECV +14.96%)

  • Ариг гал ХК (EER +9.68%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Түшиг Уул ХК (TUS -13.04%)

  • Бодь Даатгал ХК (BODI -10.20%)

  • Э-Транс ложистикс XК (ETR -6.25%)

✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 1,550 ширхэг нэгж эрх 312,024 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 457 ширхэг бонд 45,676,800 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 7,294,736 ширхэг үнэт цаас 692,999,920 төгрөгөөр

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 14,848,000 юань буюу 7,069,578,240 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 75 багц 480,000 тонн 1/3 коксжих нүүрс 58,368,000 ам.доллар буюу 202,429,562,880 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 210,375,426,118 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.51% хувиар буурч, 34,637.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,018,515,533,999 төгрөг боллоо.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!