АНУ-ЫН 8 САРЫН ИНФЛЯЦ ХҮЛЭЭЛТЭЭС ӨНДӨР ГАРЛАА

Баянхөндийн алтны төсөл -Алт-Үнэ цэн| ARM-Хоёрдогчийн арилжаа| Сар бүр хүүгээ авдаг-Бонд

🔵АНУ-ын 8 сарын инфляц хүлээлтээс өндөр гарлаа.

🔵"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" Баянхөндий алтны төслийн шинэ мэдээллийг танилцууллаа

🔵"Сар бүр хүүгээ төлдөг бонд" зарлагдлаа.

🔵 Чип дизайны ARM фирмийн хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхлэнэ.

🔵GCC academy-ийн суралцагчдад онлайн "Сертификат", "Bluebook" товхимлын цахим хувилбарыг илгээнэ.

🔵 МХБ-ийн 2023.09.13-ны өдрийн арилжааны тойм 

💹 ИНФЛЯЦИ

АНУ-ын 8 сарын инфляц хүлээлтээс өндөр гарлаа

Өчигдөр Монголын цагаар 20 цаг 30 минутад АНУ-ын 8 сарын инфляцын тоон мэдээлэл зарлагдсан бөгөөд хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Хэдийгээр шинжээчид 8 сард инфляцыг 3.6 хувьтай гарна хэмээн таамаглаж байсан ч хүлээлтэд хүрсэнгүй. Инфляцын түвшин шинжээчдийн хүлээлтээс өндөр гарахад эрчим хүчний үнэ өндөр байсан нь голлон нөлөөлсөн байна.

💹 ХОЁРДОГЧИЙН АРИЛЖАА

Чип дизайны ARM фирмийн хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхлэнэ.

Apple, Nvidia зэрэг компанид үндсэн технологи нийлүүлдэг, чип дизайны Arm фирм нэгж нь 51 ам.долларын үнэлгээтэй хувьцааг хөрөнгө оруулагчдад санал болгосноор компанийн үнэлгээ 54 тэрбум ам.доллараас дээш болоод байна. Тус компани пүрэв гарагт "ARM" гэсэн тэмдэг дор арилжаагаа эхлүүлнэ гэж мэдэгдлээ.

Apple, Google, Nvidia, Samsung, AMD, Intel, Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн компани зэрэг Arm-ын хамгийн чухал үйлчлүүлэгчид тус IPO-д  оролцсон бөгөөд хувьцааг нь худалдаж авна гэж мэдэгджээ. Arm's технологийг дэлхий даяарх гар утасны процессоруудын 99%-д ашигладаг.

Тус компани ухаалаг утаснаас гадна өсөх орон зай хангалттай байгаа бөгөөд дата төв болон хиймэл оюун ухааны программуудад зориулсан чипүүд зохион бүтээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна.

Шинжээчид 2025 он гэхэд чипний дизайны нийт зах зээл 250 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.

motion graphics GIF by Matthew Butler

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

☝️ 8610-3636 

/АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 

/Хонгконг, Шанхай, Шинжен/

💹GCC АКАДЕМИ

“GCC Академи”-ийн 2023 оны хичээлийн шинэ жилийн бүртгэлийг 2023.09.15 хүртэл сунгалаа.

2019 онд үүсгэн байгуулагдсан “GCC ACADEMY” /Golomt Capital Coach/-ийн 2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт харилцагчдын хүсэлтээр 2023.09.18-нд эхлэхээр боллоо.

💜“GCC academy”-ийн сургалт

“GCC” академи нь анхан, дунд, ахисан гэсэн 3 түвшний сургалтыг байгууллага, хувь хүний захиалгаар танхимаар болон онлайнаар зохион байгуулдгаараа онцлогтой.

❗Энэ удаагийн сургалтын онцлог нь бүх суралцагчдад онлайнаар "Сертификат" олгохоос гадна Голомт Капитал компанийн мэргэжилтнүүдийн бэлтгэдэг "Bluebook" товхимлын цахим хувилбарыг илгээх болно.

💜Мөн хичээлийн сүүлийн өдөр "HAPPY HOUR" буюу чөлөөт уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр сонирхсон асуултандаа дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

❗Энэхүү сургалт нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд төлбөргүй явагдах бөгөөд бид цаашид ч суралцагчдыгаа тогтмол мэдээлэл судалгаагаар хангаж ажиллах юм.

GCC академи бусад сургалт

  • 💜Хамт олноороо хөрөнгө оруулагч болох уу? /Байгууллагад зориулсан сургалт/

  • 💜Удирдагч та хамтдаа хөгжихөд бэлэн үү? /Хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж буй компанийн удирдлагуудад зориулсан сургалт/

  • 💜Ганцаарчилсан сургалт

  • 💜Зөвлөх үйлчилгээ /Тухайлсан салбар, хувьцааны судалгааг хийлгэх/

💹ОНЦЛОХ ТӨСӨЛ

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" Баянхөндий алтны төслийн шинэ мэдээллийг танилцууллаа.

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК нь Монгол Улсын баруун ѳмнѳд бүсэд алтны ѳндѳр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн талаар шинэ мэдээллийг танилцууллаа.

Тус корпорациас "Баянхөндий алтны төслийн газар шорооны бэлтгэл ажлуудыг гүйцэтгэн, эцэслэснээр хөгжүүлэлтийн үе шатыг нэг алхмаар ахиулж байна. Уламжлалт аргаар олборлон, ирээдүйд хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой боловсруулах технологи ашигласнаар бага өртгөөр хөгжүүлэх боломжтой энэхүү төсөл нь хөрөнгө оруулагчид, оролцогч талуудад үнэ цэнийг бий болгон, хөрөнгө оруулалтын хөшүүрэг болно” гэжээ.

Түүнчлэн “Баянхөндий алтны төслийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-д үндэслэн төслийн санхүүжилтийг эцэслэснээр бүтээн байгуулалтын шийдвэр гаргана. Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн үр дүнд 2025 онд анхны алтыг олборлож, мөнгөн урсгалыг бий болгохоор төлөвлөсөн. Үүнтэй зэрэгцэн, Хөндий эрдсийн дүүрэг дэх бусад ордуудыг хөгжүүлэн, шинэ нээлт хийх хайгуулын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ" гэдгээ мэдэгдлээ.

"САР БҮР ХҮҮГЭЭ ТӨЛДӨГ БОНД" ЗАРЛАГДЛАА

Голомт Капитал компани хөрөнгө оруулагчдад

  • Уул уурхай

  • Барилга

  • Худалдаа

  • Хүнсний үйлдвэрлэлийн салбарын Монголын ТОП компаниудын өндөр өгөөж, барьцаа баталгаа бүхий бондуудыг тогтмол санал болгон ажиллаж байна.

Тэгвэл энэ удаад харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд тулгуурласан “САР БҮР ХҮҮГЭЭ ТӨЛДӨГ БОНД”-ыг санал болгож эхэллээ

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

 

МХБ-ийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн арилжаа

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 236,184,098 төгрөгийн үнийн дүн бүхий 2,862,067 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Өндөрхаан ХК (ONH +12.73%)

  • Айтүүлс ХК (ITLS +5.26%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT +4.04%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -14.91%)

  • Дархан хөвөн ХК (DAH -13.04%)

  • Мик холдинг ХК (MIK -6.25%)

✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 20,910 ширхэг нэгж эрх 6,537,459 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр,

    Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 210 ширхэг бонд 20,989,500 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 6,944,397 ширхэг үнэт цаас 916,723,785 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,512,000 юань буюу 7,848,814,080 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 9,029,348,922 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.77% хувиар өсч, 34,813.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,073,298,175,638 төгрөг боллоо.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!