Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :

Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл

  • Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа

  • "TRQ" компанийн хувьцаа 24 хувийн уналаа

  • Монкон Констракшн ХХК-ийн 3 сарын хугацаатай бондын үндсэн төлөлт амжилттай хийж хаагдлаа

Олон Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Теслагийн Шанхай дахь үйлдвэр 1 сая дахь автомашинаа үйлдвэрлэлээ гэж Elon Musk жиргэлээ

  • БНХАУ бодлогын хүү болон репо санхүүжилтийн хүүгээ бууруулж эхэллээ

Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны  мэдээллийг хүргэж байна

МОНКОН КОНСТРАКШН ХХК-ИЙН 3 САРЫН ХУГАЦААТАЙ БОНДЫН ҮНДСЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ХААГДЛАА

Голомт Капитал ҮЦК-ийн гаргасан үл хөдлөх хөрөнгийн Монкон Бонд 2-н 3 сарын хугацаатай бондын хүүгийн болон үндсэн төлбөр амжилттай хийгдэж, хугацаандаа хаагдлаа.

Компанийн хэрэгжүүлсэн төслүүд ашиглалтад орж 2022 оны эцсээр 18 тэрбум төгрөгийн цэвэр мөнгөн ургсалтай гарахаар хүлээгдэж байна. Мөн түүнчлэн Оюу-Толгой компанийн захиалгат төслийн ажлууд амжилттай хэрэгжиж байна.

Хамтран ажилласан хөрөнгө оруулагчиддаа баярлалаа

Бусад бондын бүтээгдэхүүнийг сонирхох бол дараах утсаар холбогдоно уу: 8610-5050, 94904321

ТЕСЛАГИЙН ШАНХАЙ ДАХЬ ҮЙЛДВЭР 1 САЯ ДАХЬ АВТОМАШИНАА ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ГЭЖ ELON MUSK ЖИРГЭЛЭЭ

Өчигдөр Тесла компанийн гүйцэтгэх захирал Elon Musk өөрийн твиттер хуудсаараа Теслагийн Шанхай дахь үйлдвэр нэг сая дахь автомашинаа үйлдвэрлэж Тесла компанийн нийт автомашины үйлдвэрлэл 3 саяыг давсан талаар жиргэсэн байна.

Шанхайн хөл хорионы үеэр үйлдвэрлэл нь тасалдаад байсан Теслагийн Шанхай дахь үйлдвэрийн үйл ажиллагаа харин ч сайн байгаа бололтой. Тесла компани 7 сард хийсэн мэдэгдэлдээ 2-р улиралд нийт 254,695 автомашин борлуулсан хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 26.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тесла компанийн үйлдвэрүүд Шанхай, Калифорн, Техас, Берлин зэрэг газруудад байрлаж байгаа бол Теслагийн анхны үйлдвэр болох Калифорнийн Фремонт дахь үйлдвэр нь 7 сард 2 сая дахь автомашинаа үйлдвэрлэсэн хэмээн мэдэгдээд байсан юм.

Шанхай болон Техас дахь үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэдий сайн байгаа ч Берлин дахь үйлдвэр нь нийлүүлэлтийн сүлжээнээс шалтгаалан асар их хэмжээний алдагдалд хүргээд байгаа талаар Elon Musk мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт Elon Musk Твиттертэй хийсэн гэрээг нэг тийш болгохын тулд өөрийн эзэмшил бүхий Теслагийн 7 сая ширхэг хувьцааг худалдсан байна. Шанхай дахь үйлдвэр 1 сая дахь автомашинаа үйлдвэрлэсэн үйлдвэрийн үйл ажиллагаа сайн байгаа талаарх мэдээлэл нь өнөөдөр ханшид яаж нөлөөлөх нь арилжаачдын сонирхлыг татаж байна.

Сонирхуулахад Тоёота компани нь 2021 онд нийт 10 сая ширхэг автомашин борлуулсан бол Тесла компани 1 сая ширхэг /яг үнэндээ 936,222 ширхэг/ автомашин борлуулсан юм. Тесла компанийн борлуулалт нь бусад аваргуудтай харьцуулахад маш бага хэдий ч ирээдүйтэй зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа технологийн шинэлэг шийдлүүд зэрэг нь хөрөнгө оруулагчдыг их хэмжээгээр татаад байгаа юм.

БНХАУ БОДЛОГЫН ХҮҮ БОЛОН РЕПО САНХҮҮЖИЛТИЙН ХҮҮГЭЭ БУУРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

БНХАУ-н засгийн газар бодлогын хүүгээ энэ онд 2 дах удаагаа буурууллаа. Шалтгаан нь эхний 7 сарын БНХАУ-н эдийн засгийн мэдээллүүд муу гарч ковид тэг бодлого эдийн засгийг хүчтэй удаашруулж баталсан.

Бодлогын хүү буурсан тохиолдолд эдийн засагт өсөлт авчирч индексүүд 20-100 хувийн өсөлт үзүүлдгийг 2020 оны ковидын хямралын дараа АНУ тэргүүтэй бүхий л орнууд цаашлаад Монгол улс 130 хувийн өсөлт үзүүлж харуулсан билээ. Бодлогын хүүгийн өөрчлөлтийн нөлөөлөл 3-4 улирлын дараагаар мэдрэгддэг судалгаа байна.

Бээжингийн зүгээс эдийн засгийг дэмжих бодлого баримтална гэж зарлаж байсан хэдий ч дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн юм. Тэгвэл 1 жилийн хугацаатай богино хугацаат бодлогын хүүг 10 нэгжээр бууруулан 2.75 хувь хүргэлээ. Ингэснээр 200 тэрбум Юаны хөрөнгө эдийн засагт нийлүүлэгдэнэ гэж зарласан.

Хэдийгээр 10 нэгжээр бодлогын хүүг бууруулах нь эдийн засагт нөлөө багатай хэдий ч цаашид дэмжлэг болгон хэрэгжүүлэх шат дараатай  арга хэмжээний эхлэл байх магадлалтай гэж дүгнэж байна.

"TRQ" компанийн хувьцаа 24 хувийн уналаа

Оюу-Толгой компанийн өмчлөгч Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй TRQ компанийн хувьцаа  мягмар гарагт 26.25 ам.доллароос 24 хувийн уналт үзүүлэн эргээд өсөж 23.31 ам.доллар дээр хаагдлаа. Уналтын шалтгаан нь TRQ компанийн 51 хувийг эзэмшдэг Rio Tinto групп компанийн үлдсэн хувьцааг 25.90 ам.доллароор худалдан авах санал тавьсан хэдий ч татгалзсан хариу авчээ.

Оюу-Толгой компани нь бүрэн хүчин чадлаар ашиглалтад орсноор жилдээ 500,000 мянган тонн зэс боловсруулж дэлхийд 4-т эрэмбэлэгдэх уурхай болохоор потенциалтай байгаа билээ. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах бичлэгээс авна уу.