Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

Компанийн зах зээлийн үнэлгээ мягмар гарагийн байдлаар 310 тэрбум ам.доллар хүрсэн нь Bank Of America-с том үнэлгээтэй болгожээ. Ялгаатай Bank of America 2021 онд 30 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан бол AMTD 0.17 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж зах зээлийн үнэлгээ цэвэр ашгийн харьцаа 1823 хүрсэн байна. Өөрөөр хэлбэл компанид хөрөнгө оруулсан тохиолдолд 1823 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөх хэмжээнд иржээ.

Энэхүү хөөсрөлтийн үйл явц 2021 онд GME зэрэг меме хувьцаанууд дээр ажиглагдаж байсан бөгөөд агуулга нь дампуурах дөхсөн компани дээр томоохон хедж сангууд шорт арилжаа эхлүүлдэг. Энэ үед жижиглэнгийн арилжаачид хувьцааг ихээр авах үед сангууд хүчээр алдагдлаа хүлээн эргүүлж худалдан авах шаардлага үүсч хувьцааны үнэ хөөсөрдөг байна.

Төлбөрийн тэнцлийн дүн 6-р сард 9.94 сая ам.долларын алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцэл нь тухайн орны валютын ханшийг тодорхойлдог хүчин зүйл билээ. Төлбөрийн тэнцлийн алдагдалтай явах нь валютын гадагшлах урсгалыг бий болгож валютын ханш чангарахад хүргэдэг.

Тэгвэл Монгол улсын төлбөрийн тэнцэл 2022 оны 6 сарын байдлаар 9.94 сая ам.долларын хасахтай гарсан нь өнгөрсөн сараас алдагдал буурсан дүн болжээ. 6-р сард аялал жуулчлал, худалдаа ихэссэнтэй холбоотойгоор урсгал дансны алдагдал 462 сая ам.доллар хүрчээ. Урсгал алдагдлыг тогтворжуулж буй гадаад валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар хүрч өнгөрсөн оны дүнгээс 40 хувь буурчээ. Төв банк 2.5 орчим тэрбум ам.долларын репо санхүүжилтийн өр төлбөртэй учир валютын нөөцөө цаашид хадгалж валютыг барих нийлүүлэлтээ зогсоох талтай. Иймд цаашдын төлбөрийн тэнцлийн алдагдал нь валютын ханшид шууд нөлөөлнө.

Монгол улсын эдийн засгийн өсөлтийг S&P үнэлгээний байгуулага 2022 онд 2.5 хувь өснө гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.

ХОНГ-КОНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХААРАЛ ХАНДУУЛАХ ХУВЬЦАА №1 ICBC (1398.HK)

Голомт Капитал нь Хонг-Конгийн зах зээлийн анхаарал хандуулах хувьцааны эхний дугаараар дэлхийн хамгийн том банк болох ICBC-г танилцуулахад бэлэн боллоо.

Танилцуулгыг дараах линкээр хүлээн авна уу. Танилцуулга

Гадаад арилжаанд оролцох: 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/