- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📉Биткойн хоёр дахь өдрөө дараалан огцом унаж, 7️⃣2️⃣мянган долларт хүрэв.
📉Биткойн хоёр дахь өдрөө дараалан огцом унаж, 7️⃣2️⃣мянган долларт хүрэв.
|📊 Alphabet тайлан | 📉Биткойн 72,000$-т хүрлээ | Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашиг | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

📊Alphabet тайлан хүлээлт давж, 2026 онд $180💵 тэрбумын AI хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зарлалаа
🪙Alphabet 2025 оны 4-р улиралд ашиг ба орлогоороо зах зээлийн таамгийг давсан ч 2026 онд 175–185 тэрбум ам.долларын буюу маш их капитал зардал (ихэнх нь хиймэл оюун ухаан, дата төв, чип) төлөвлөснөө зарлав. Энэ нь шинжээчдийн хүлээлтээс хавьгүй өндөр байлаа.

Хиймэл оюунд их хөрөнгө оруулж байгаа ч компанийн бизнес бүхэлдээ сайн өсөлттэй:
Орлого: $113.8 тэрбум
EPS: $2.82 (таамгаас давсан)
Жилийн орлого анх удаа $400 тэрбум+
Google Cloud орлого 48% өссөн
Search болон зар сурталчилгааны орлого мөн тогтвортой өсөлттэй
Gemini AI-ийн амжилт, Apple-тай AI хамтын ажиллагаа болон Cloud өсөлт нь Alphabet-ийн хувьцааг гайхамшигт 7 дундаас гүйцэтгэлээр тэргүүлэхэд нөлөөлжээ. Гэхдээ хиймэл оюун ухаанд зарцуулах асар их зардал нь зах зээлд богино хугацаанд савлагаа үүсгэв.

2️⃣ САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
🏭 Дэд бүтэц - 20%
💰 ББСБ - 19.50%

📉Биткойн хоёр дахь өдрөө дараалан огцом унаж, 72 мянган долларт хүрэв.
☝️Биткойны ханш энэ долоо хоногт хоёр дахь өдрөө дараалан хүчтэй уналт үзүүлж, $72,000 орчимд хүрч буулаа. Хамгийн доод цэгтээ $72,096 хүрч, өдрийн дотор 5%-иас дээш унасан бөгөөд нийтдээ өнгөрсөн 10-р сард хүрсэн $126,000 түүхэн дээд ханшаасаа 40 гаруй хувиар доошилсон байна.

Шинжээчид $70,000 түвшинг чухал дэмжлэг гэж үзэж, цаашдын чиглэлийг анхаарахыг зөвлөж байна.
Уналтад нөлөөлсөн гол хүчин зүйлс:
Геополитик, макро эдийн засгийн эрсдэл нэмэгдэж, хөрөнгө оруулагчид эрсдэлтэй активуудаас гарч эхэлсэн
АНУ–Европын хооронд үүссэн улс төрийн хурцадмал байдал, мөн АНУ-ын түр засгийн газрын зогсолт эдийн засгийн чухал мэдээллүүдийг хойшлуулсан
АНУ-ын мөнгөний бодлого өөрчлөгдөх хүлээлт, Холбооны нөөцийн сангийн даргад шинэ нэр дэвшигч тодорсонтой холбоотой тодорхойгүй байдал
Крипто салбарын зохицуулалт, хууль эрх зүйн ахиц удааширсан нь итгэлд сөргөөр нөлөөлсөн
📢Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэнэ
📊“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаанд ногдол ашиг тараах эсэхийг Засгийн газар дангаар шийдэхгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхийг компанийн зүгээс мэдээллээ.

2025 оны санхүүгийн тайланг ирэх оны 2-р сарын 15-ны үеэр эцэслэсний дараа ногдол ашиг тараах эсэхийг хэлэлцэх боломж бүрдэх бөгөөд одоогоор Засгийн газраас энэ асуудлаар тодорхой чиглэл, шийдвэр гаргаагүй байна.
Тус компани 2025 онд улсын болон орон нутгийн төсөвт нийт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлж, Баялгийн санд 397 тэрбум төгрөг хуримтлуулсан байна. Мөн төмөр зам, баяжуулах үйлдвэр зэрэг урт хугацааны стратегийн ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх шаардлага ногдол ашиг тараах

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


