• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢Голомт банкны💵 бондод хөрөнгө оруулах боломж | АНУ-ын бодлогын хүү буурах уу?

📢Голомт банкны💵 бондод хөрөнгө оруулах боломж | АНУ-ын бодлогын хүү буурах уу?

📍Газрын тос - Өсөв | Зах зээл - Тогтворжив | Энэ 7 хоногт - Онцлох тайлан

 

Голомт банкны 💵ам.долларын бондыг санал болгож байна


Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.


Хэрэв та 🔈Монгол улсын 🎯B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.

8688-9922 | 8888-0272 |

Зах зээл 5 өдрийн савлагааны дараа эргэн сэргэлээ  

S&P 500 индексийн засварын хөдөлгөөний түүхэн үзүүлэлт

  • S&P 500 📊индексийн түүхэн хөдөлгөөнүүдийг харахад зах зээлд 10%-иас дээш хэмжээний уналт тохиолдох нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь бух зах зээлийн үед ч байж болох зүйл юм.

    Тухайлбал, 📝1928 оноос хойш S&P 500 индексийн үнэ жилдээ дунджаар 1.1 удаа 10%-иас дээш хэмжээний засварын хөдөлгөөн үзүүлж байжээ.

    Энэ төрлийн уналтууд нь богино хугацаанд сэтгэл түгшээж болох ч, урт хугацааны өсөлт, сэргэлтийг бий болгоход чухал үүрэгтэй байдаг.

Зах зээлийн сэргэлт ба урт хугацааны өсөлт

  • Хөрөнгө оруулагчид зах зээлийн уналт, савлагааны үед сандрах шаардлагагүй бөгөөд харин урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхой байлгаж, хөрөнгө оруулалтын стратегидаа үнэнч байх нь зүйтэй.

Түүхэн статистик

  • Хөрөнгийн зах зээл жилд 5% ба түүнээс дээш хэмжээгээр 3-аас дээш удаа, 10% ба түүнээс дээш хэмжээгээр 1 удаа засварын хөдөлгөөн үзүүлдэг нь бух зах зээлийн үед ч тохиолддог байна.

    Энэ төрлийн уналт, сэргэлтийн хөдөлгөөн нь зах зээлийн хэвийн нөхцөлд байгааг илтгэдэг бөгөөд урт хугацааны хөрөнгө оруулагчдын хувьд зах зээлд оролцох, стратегиа хадгалах боломжийг өгдөг.

  • Энэ бүхнээс үзэхэд Дэлгэрэнгүйг 👉чухал юм.

 

АНУ-ын бодлогын хүү буурах уу?

Энэ 7 хоногийн онцлох мэдээнүүд: Маргааш АНУ-ын хэрэглээний үнийн индексийн мэдээ зарлагдах бөгөөд өнгөрсөн сартай харьцуулахад бага зэрэг буурах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Энэ нь бодлогын хүүг бууруулах өөдрөг үзлийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. 

ХНС-аас ирэх 9 сард хүүг бууруулж эхлэх магадлал өндөр байгаа ч АНУ-ын эдийн засгийн хөрөлтийн шинж тэмдгүүд нэмэгдэж байгаатай учраас хүүг 25 эсвэл 50 суурь нэгжээр бууруулах эсэх дээр хөрөнгө оруулагчид хоёр талд хуваагдаад байна. 

“Morgan Stanley”👉 саяхны тэмдэглэлдээ, инфляцын мэдээлэл хоёр талын эрсдэл дагуулж болзошгүй гэжээ. Тодруулбал:

  • Өндөр үзүүлэлт нь эдийн засгийн зогсонги байдлыг өдөөж болзошгүй бол 

  • Бага үзүүлэлт нь эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг өргөжүүлэх магадлалтай ч инфляцын бууралт үргэлжлэх хандлагатай гэж үзэж байна. 

Энэ долоо хоногт зарлагдах онцлох тайлангууд

2024 оны 8 сарын 12-16-ны хооронд зарлагдах томоохон компаниудын 2-р улирлын 🎯тайлангийн хуваарь:

  •  Мягмар 08.13: Nu компани

  •  Лхагва 08.14: Cisco компани

  • Пүрэв 08.15: Walmart, Alibaba, Applied Materials, John Deere компаниуд тайлангаа тавина.

Тайлангийн үеэр арилжаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  • Эрсдэлийг тооцох: 👆Тайлангийн үр дүн хүлээлтээс зөрөх боломжтой тул эрсдэлийг тооцон, хэт их хөрөнгө оруулалтаас зайлсхийх

  • Зах зээлийн нөхцөл байдлыг ажиглах: 👆 Зах зээлд нөлөөлөх бусад хүчин зүйлсийг харгалзан үзэх нь чухал.

Тайлангийн үеэр зах зээлийн нөхцөл байдал хурдан өөрчлөгдөх боломжтой тул арилжаа хийхдээ болгоомжтой хандах нь зүйтэй юм.

Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцадсанаар газрын тосны ханш өслөө

Даваа гарагт нефтийн үнэ 3% өссөнөөр 5 дахь өдрөө дараалж өслөө. Шалтгаан нь Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцадсанаар нефтийн нийлүүлэлт багасаж магадгүй гэсэн таамгаас үүдэлтэй юм.

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Ойрхи Дорнод руу удирдлагатай пуужин бүхий шумбагч онгоц илгээхээр болжээ. Энэ үйлдэл нь Иран болон түүний холбоотнууд Израил руу дайрах эрсдэлтэйг анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногт Брент маркийн нефть 3.7%-иар, WTI нефть 4.5%-иар өссөн нь АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, төв банкнаас хүүг бууруулна гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байсан.

Учир нь АНУ-ын эдийн засаг сайжирснаар нефтийн хэрэглээ нэмэгдэх Дэлгэрэнгүйг 👉боломжтой юм. 

Xiaomi-ийн борлуулалт Латин Америк, Энэтхэгт өсжээ

БНХАУ-ын 5 дахь томоохон гар утас үйлдвэрлэгч Xiaomi компани Латин Америк, Япон болон Энэтхэг дэх зах зээлээ өргөжүүлэх алхмуудыг хийж, 6.2 сая гар утас нийлүүлсэн нь өнгөрөгч улирлаас 35 хувиар илүү байна.

Гэсэн ч Samsung Electronics зах зээлийн 30 хувийг эзэлснээр Латин Америкийн бүс нутагт борлуулалтаараа Дэлгэрэнгүйг 👉тэргүүлж байна.

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Хөрөнгийн зах зээлийг хөглөх ”МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР” таныг урьж байна.  

Голомт Капитал нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж урамшуулдаг уламжлалтай.

 Бусад:

  • Цалин хөлсийг  тогтмол нэмэх, олон жил ажилласны нэмэгдэл олгох

  • Хагас жил тутам,  жилийн эцэст гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох

  • Ажилчдын орон сууцны болон хөнгөлөлттэй  зээл

  • Эрсдэлийн санд хамруулах

  • Эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулах

  • Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах

  • Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах

  • Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого

  • Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэх

  • Соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах

  • Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах

  • Спортын хөнгөлөлт олгох

  • Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг компаниас бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг.  

Эрхэм Маркетингийн менежер таныг Монголын тэргүүлэгч үнэт цаасны компани Голомт Капитал компанийн найрсаг, мэргэшсэн хамт олны эгнээнд нэгдэхийг Дэлгэрэнгүйг 👉урьж байна.  

📍Та өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү. 
📍CV хүлээн авах хугацаа: 2024.08.12- 2024.08.26

МХБ-ийн 2024.08.12-ны өдрийн арилжаа

2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 341,496,501 төгрөгийн үнийн дүн бүхий 3,668,264 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөж, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

  • ЛэндМН ББСБ ХК (LEND +8.00%)

  • Женко тур бюро ХК (JTB +4.75%)

  • Худалдаа Хөгжлийн банк (TDB +3.05%)

  • Оллоо ХК (OLL -13.16%)

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -12.06%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF -11.26%)

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,685 ширхэг нэгж эрх 5,845,819 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 155 ширхэг бонд 15,474,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,080,000 юань буюу 10,407,187,200 төгрөгөөр,

  • "Эрд гео" ХХК-ийн 20 багц 1,300 тонн caf2 55-63%-ийн агууламжтай хайлуур жонш 110,500 ам.доллар буюу 373,640,280 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 💵11,143,644,600 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 📊0.09% хувиар өсөж, 49,217.69 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,160,973,091,049 төгрөг боллоо.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!