📢Энэ 7 хоногт зарлагдах онцлох -Тайлан | Долларын 💵 өндөр өгөөж

📍Трамп - Цахилгаан автомашин | Хятадын хөрөнгийн бирж - Хуваалцахгүй | Алт - Өсөх үү? | Нүүрс - Эдийн засаг

БНХАУ-ын хөрөнгийн бирж өдөр тутмын мэдээллээ гаднын биржүүдэд дамжуулахгүй

Өнгөрсөн 👉4 сард гаднын хөрөнгө оруулагчид тус биржээс хөрөнгө оруулалтаа татаж эхэлсэн нь ийм алхам хийгдэх дохиог өгч эхэлсэн юм.

  • Шинжээчид үүнийг хөрөнгө оруулагчдын анхаарлыг урт хугацааны эдийн засгийн үзүүлэлт рүү чиглүүлэх, зах зээлийг тогтворжуулах зорилготой гэж дүгнэж байна.

БНХАУ-ын хөрөнгийн бирж

Тус шийдвэрийн дараа буюу баасан гарагт БНХАУ-ын Хөрөнгийн биржийн үзүүлэлт он гарснаас хойш анх удаа 📉 сөрөг гарчээ.

Хэрэв 👆 хөрөнгө оруулалтаа татсаар байвал энэ онд Хятадын хөрөнгийн зах зээл 2016 оноос хойш анх удаа сөрөг үзүүлэлттэй гарах эрсдэлтэй байна.

Коксжих нүүрсний үнэ буурч байгаа нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэллээ

Монголын V ангиллын түүхий нүүрсний үнэ Ганцмод боомтод тонн нь 💵1200 орчим юань болж буурчээ.

  • Учир нь Хятадын кокс үйлдвэрлэдэг гол бүсүүдийн агуулахын 📝нөөц илүүдэлтэй байгаа учраас коксжих нүүрсний үнэ цаашид ч буурч болзошгүй байна.

Хятадын кокс олборлогчид нүүрсний үнийг хямдруулах шахалтад орж, гангийн үйлдвэрүүдэд коксын эрэлт буурснаар нүүрс худалдан авалт ч багасжээ. 

Хамгийн сүүлд буюу 8 сарын 14-нд Хятадын ган үйлдвэрлэгчид коксын үнийг тонн тутамд 50-55 юаниар бууруулах хүсэлт гаргасан нь коксын үйлдвэрүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Энэ нь 🚨Монголын коксжих нүүрсний экспортын үнэ болон дуудлага худалдаанд ч сөргөөр нөлөөлж эхэллээ.

Energy Resources компани 8 сарын 14-ний дуудлага худалдааны үеэр 19,200 тонн угаасан коксжих нүүрсээ тонныг нь 1150 юанийн эхлэх үнээр санал болгосон ч 🤔борлуулж чадаагүй юм.

Энэ нь Хятадын зах зээлийн үнийн дарамт Монголын нүүрсний экспортод хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна. 

 

Алтны үнийн өсөлт үргэлжлэх үү? 

Алтны үнэ 2023 оны 10 сард 1,810 ам.доллароос огцом өссөөр өнгөрсөн долоо хоногт 2,500 ам.долларыг давж шинэ дээд түвшинд хүрсэн.

Энэ үзүүлэлт нь 2024 оны таамагласан зорилтот түвшин бөгөөд одоо алт цаашид өсөх боломжтой юу? гэсэн асуулт тавигдаж байна. 

Бидний хувьд алтны үнэ цаашид өсөх боломжтой гэж үзсэн хэд хэдэн шалтгаан байгаа юм. Үүнд:  

Pouring Discovery Channel GIF by Discovery

  • 🪙Геополитикийн эрсдэл: ОХУ, Украйн, Ойрх Дорнод дахь нөхцөл байдал болон АНУ-ын ирэх 11 сард болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тодорхой бус байдал

  • 🪙Хятадын жижиглэнгийн худалдааны хүчтэй эрэлт: Хятадын эдийн засаг, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тулгарч буй асуудлаас хамгаалахын тулд хөрөнгө оруулалтаа алт руу чиглүүлэх эрмэлзэл ихсэж, юань үнэгүйдэх эрсдэл байгаа юм.  

  • 🪙Төв банкнуудын тогтвортой эрэлт: Геополитикийн эрсдэл болон ам.долларын ханш буурахтай холбоотойгоор төв банкнууд алтад оруулах хөрөнгө оруулалтаа нэмж байна. Алт нь бусад хөрөнгөөс илүү аюулгүй байдал, тогтвортой байдлын баталгаа болдог.

     

  • 🪙АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль: Хоёр нэр дэвшигч их хэмжээний зардал гаргахаар байгаа нь АНУ-ын өрийн түвшнийг нэмэх магадлалтай. 


  • 🪙Томоохон эдийн засгуудын өрийн өсөлт: АНУ-ын өрийн өсөлт нь өрийн чанарт сөргөөр нөлөөлж байгаа учраас 2024 оны 2 улиралд чинээлэг хүмүүс болон хөрөнгө оруулалтын сангууд алт руу их хэмжээний хөрөнгө оруулахад хүргэсэн. 

  • 🪙АНУ-ын бодлогын хүүгийн бууралтын мөчлөг: Энэ нь түүхэнд алтны гүйцэтгэлд эерэг нөлөөлж ирсэн. Хүүгийн бууралтаас шалтгаалан хүүд мэдрэмтгий хөрөнгө оруулагчид алтанд буцаж хөрөнгө оруулж магадгүй юм.  

Эдгээр хүчин зүйлс 🪙алтны үнийг цаашид өсгөхөд нөлөөлж болно гэж таамаглаж байна.  

Дональд Трамп ерөнхийлөгч болвол цахилгаан машины татварын хөнгөлөлтийг цуцална

Трамп цахилгаан автомашины худалдан авалтад олгодог 💵 7,500 ам.долларын татварын хөнгөлөлтийг үр дүнгүй арга гэж үздэг учраас ерөнхийлөгчөөр сонгогдвол цуцална гэлээ.

  • Учир нь батарейн хязгаарлагдмал байдал, үнэ өртгөөс болж 🚗цахилгаан автомашины зах зээл жижигхэн хэвээр байгаа тул бензин болон гибрид хөдөлгүүртэй машин авсан хүмүүст ч адилхан дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн байна.

Мөн тэрээр Байдены засгийн газрын цахилгаан авто машинд тавьж буй хатуу стандартыг цуцлахаас гадна Мексикээс нийлүүлдэг 🏢 автомашины үйлдвэрийг АНУ-д шилжүүлэх, бүтээгдэхүүнд нь экспортын тариф тогтооно гэсэн байна.

  • Хятадын компаниудыг ч 🚗АНУ-д үйлдвэрээ барихыг дэмжих боломжтой гэсэн байна.

Түүнчлэн Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маскийг өөрийн засгийн газарт зөвлөх эсвэл сайдын албанд томилох эсэхээ нухацтай авч үзнэ гэжээ.

 

Энэ 7 хоногт зарлагдах онцлох компаниудын тайлан

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Голомт банкны 💵ам.долларын бондыг санал болгож байна


Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.


Хэрэв та 🔈Монгол Улсын 🎯B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.

8688-9922 | 8888-0272 |

2024 оны эхний 7-р сарын байдлаарх Монголын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд 

 

ДНБ 2024 оны эхний хагас жилд  2015 оны зэрэгцүүлэх үнээр 💵14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 758.3 тэрбум төгрөг буюу 5.6 хувиар өслөө. 

  • Монгол Улс 2024 оны эхний 7 сард нийт 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үүнээс экспорт 🎯9.3 тэрбум ам.доллар, импорт 6.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын өсөлтөд нүүрс, зэсийн баяжмалын өсөлт чухал нөлөөг үзүүлсэн байна.  

  • Гадаад валютын улсын нөөц 💵2024 оны 7 дугаар сарын эцэст 4,737 сая ам.доллар болж, өмнөх сараас 102 сая ам.доллароор буураад байна.  
     

  • Mөнгөний нийлүүлэлт 💵 (M2) 2024 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.7 (30.6%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.6 (38.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.9 (54.5%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. 

Үнэт цаасны хөрөнгө оруулалтаас үүссэн алдагдлыг нөхөн төлүүлэх боломжтой юу?  

Зуучлалын үйлчилгээ авах🏢

  • Хөрөнгө оруулагч ⚙️1-т гадаадын зах зээлд, 2-т дотоодын зах зээлд хөрөнгө оруулах боломжтой. 

  • Гадаадын зах зээлд ⚙️ хөрөнгө оруулахад гадаад зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах тусгай зөвшөөрөлтэй компани эсвэл олон улсын брокерт хандана.  

  • Хувь хүнээр ⚙️ зуучлуулах, хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах нь Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн хуульд харш тул зөвхөн тусгай зөвшөөрөлтэй компаниас авна.  

Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах 🤔

  • Биржид бүртгэлтэй ⚙️ үнэт цаас гаргагч нь үнэн зөв мэдээллийг тухай бүрд хүргэх үүрэгтэй. Үүнд зохицуулагч байгууллага болон бирж тогтмол хяналт тавьдаг бөгөөд худал төөрөгдүүлсэн мэдээлэл өгөх, дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох зэргийг хориглодог.

  • Холбогдох хууль, ⚙️ зохицуулах байгууллагын журмаар хөрөнгө оруулалт хийхийг ятгах хориотой. 

  • Хөрөнгө оруулах ⚙️ эцсийн шийдвэрийг хөрөнгө оруулагч өөрөө бие даан гаргах зохицуулалттай. 

Хохирол 👮‍♀️ 

  • Хэрвээ ятгах, ⚔️ худал амлалт баталгаа өгөх, худал төөрөгдүүлсэн мэдээлэлд автаж хөрөнгө оруулсан бол түүнээс учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх боломжтой. Тодруулбал, иргэн компанийн эрх бүхий албан тушаалтнаар төлүүлэхээр нэхэмжлэх боломжтой. 

  • Гадаад арилжааны явцад ⚔️ компанийн эрх бүхий албан тушаалтнаас болж учирсан хохирол “securities class action”-ийг хуулийн фирмүүд үүсгэдэг бөгөөд хохирогчид цахимаар нэгдэж хохирлоо нэхэмжилдэг.  

  • ҮЦК-иуд ⚔️ хувь нийлүүлсэн хөрөнгийн 3 хувиар эрсдэлийн сан байгуулдаг бөгөөд энэ сангаас төлүүлэхээр тухайн компанид эсвэл СЗХ-д хандах боломжтой. 

  • Хувь хүнд итгэж, ⚔️ хөрөнгөө удирдуулж хохирол амссан бол залилангийн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй бөгөөд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах боломжтой.

Энэ тохиолдолд СЗХ-оос хяналт тавьж торгох, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг авдаг.

Дүгнэлт: 👆Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй компаниас авахыг зөвлөж байна.

  • Хэрвээ тусгай зөвшөөрөлгүй этгээдээс энэ төрлийн үйлчилгээг авч хохирсон бол СЗХ-нд гомдол гаргах, залилуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад, шүүхэд хандаж хандах боломжтой. Жишээлбэл, “УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигч нэр бүхий ҮЦК нь шүүхэд хандсан кэйс байдаг. Шүүхийн шийдвэртэй энд дарж танилцах боломжтой. 

Жич: Энэхүү мэдээлэл 🚨зөвхөн мэдээллийн зорилгоор бэлдсэн ерөнхий тойм мэдээлэл болно.

МХБ-ийн 2024.08.19-ны өдрийн арилжаа

2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 367,928,318 төгрөгийн үнийн дүн бүхий 884,003 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Булигаар ХК (MBG +8.25%)

  • Сэндли ББСБ ХК (SEND +4.79%)

  • Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +3.10%)

  • Силикат ХК (SIL -14.98%)

  • Махимпекс ХК (MMX -11.24%)

  • Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -9.94%)-

  • Хөрөнгө оруулалтын сангийн 16,248 ширхэг нэгж эрх 8,048,994 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 680 ширхэг үнэт цаас 34,000,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 61 ширхэг бонд 6,100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 💵416,077,312 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 🧮-1.39% хувиар буурч, 47,853.49 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,916,053,563,041​​​​​​​ төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!