АНУ-ЫН 7 САРЫН ИНФЛЯЦЫН МЭДЭЭ ГАРЛАА

|🛑China Evergrande Group-ийн хувьцаа биржээс хасагдана|🤩GC Супермаркет: Шинэ Бонд |Ethereum $4600 давлаа!🚀 |🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас|Хятадын чип үйлдвэрлэгчид өсөлтөд|

АНУ-ЫН 7 САРЫН ИНФЛЯЦЫН МЭДЭЭ ГАРЛАА 

📈АНУ-ын 2025 оны 7-р сарын инфляцын мэдээ гарлаа. Хэдийгээр ерөнхий инфляц тогтвортой байгаа мэт харагдаж байгаа ч, хүнс болон эрчим хүчний үнийг тооцоогүй үндсэн инфляц дахин хурдсаж, зах зээлийн хүлээлтээс давсан нь онцлог байлаа.

Энэхүү үзүүлэлт нь АНУ-ын эдийн засаг дахь үнийн дарамт арилаагүйг илтгэж байна.

Гол үзүүлэлтүүд: 📊
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр

1. Үндсэн инфляц (Core CPI) – ӨСӨЛТТЭЙ
Хүнс, эрчим хүчний үнийг хассан энэхүү үзүүлэлт нь үнийн суурь дарамтыг илтгэдэг.

  • Жилийн дүнгээр: 3.1%-иар өссөн (6-р сард 2.9% байсан).

  • Сарын дүнгээр: 0.3%-иар өссөн (6-р сард 0.2% байсан). Энэ нь сүүлийн 6 сарын хамгийн өндөр өсөлт юм.

  • Хүлээлт: Шинжээчид жилийн өсөлтийг 3.0%, сарын өсөлтийг 0.3% гэж таамаглаж байсан ч бодит дүн арай өндөр гарав.

Ethereum $4600-д хүрч сүүлийн 4 сард х3.3 дахин өслөө 🚀

Ethereum (ETH) энэ долоо хоногт $4,600-ын босгыг давж, 2021 оноос хойших хамгийн өндөр ханшдаа хүрээд байна. Энэхүү огцом өсөлт нь сүүлийн дөрвөн сарын дотор үнэ нь 3.3 дахин нэмэгдсэн гэсэн үг бөгөөд шинжээчид үүнийг хөрөнгийн урсгал Биткойноос Ethereum руу шилжиж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байна.

Өсөлтийг дэмжсэн гол хүчин зүйлс 📊
Шинжээчдийн үзэж буйгаар Ethereum-ийн өсөлтөд дараах хүчин зүйлс голлон нөлөөлжээ:

  • 💸Сүлжээний идэвхжил: Зөвхөн 7-р сард Ethereum сүлжээний гүйлгээний нийт хэмжээ $238 тэрбумд хүрсэн.

  • 💡Технологийн дэвшил: Layer-2 шийдлүүдийн хэрэглээ өргөнөөр нэмэгдсэн нь сүлжээний үр ашгийг дээшлүүлж, өсөлтийн чиг хандлагыг дэмжиж байна.

  • 🏦Институцийн сонирхол: Өмнө нь институцийн хөрөнгө оруулагчдын гол сонголт Bitcoin байсан бол одоо Ethereum-ийг “ирээдүйн санхүүгийн зах зээлийн нуруу” хэмээн харах болжээ.

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 8 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

  • 💰Жилийн 19% хүүтэй

  • 📅Хугацаа: 18 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан

Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.

🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.

🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм

Хятад Nvidia-д хориг тавьснаар Хятадын чип үйлдвэрлэгчдийн хувьцаа өсөв 📈

Хятад улс АНУ-ын технологийн аварга Nvidia компанийн зарим бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьсан нь тус улсын дотоодын чип үйлдвэрлэгчдийн хувьцааны ханшид эерэгээр нөлөөлж, богино хугацаанд огцом өсөхөд хүргэлээ.

📋Шийдвэрийн Үндэслэл ба Хамрах Хүрээ 
Хятадын төрийн хэвлэлүүд АНУ-аас тавьсан экспортын хязгаарлалтад нийцүүлэн Nvidia компанийн бүтээсэн H20 загварыг "аюулгүй байдлын эрсдэлтэй" 🛡️ гэж шүүмжилж эхэлсэн байна. Хэдийгээр Nvidia компани эдгээр мэдэгдлийг үгүйсгэсээр байгаа ч БНХАУ-ын удирдлагууд төрийн өмчит болон зарим хувийн компаниудад дараах зөвлөмжийг өгчээ:

  • Төрийн болон үндэсний аюулгүй байдлын ач холбогдолтой төслүүдэд Nvidia-ийн H20 процессорыг ашиглахаас зайлсхийх.

  • Энэхүү зөвлөмж нь зөвхөн Nvidia-д бус, Advanced Micro Devices (NASDAQ: AMD)-ийн зарим хиймэл оюун ухааны чипэнд ч мөн хамаарсан байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

China Evergrande Group-ийн хувьцаа 8/25-нд биржээс хасагдана 📉

🏛️Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын аварга China Evergrande Group-ийн хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржийн бүртгэлээс хасах эцсийн шийдвэр гарлаа. Тус биржийн мэдэгдсэнээр, хувьцааг 2024 оны 8-р сарын 25-ны өдрөөс эхлэн бүртгэлээс хасах юм.

Evergrande-ийн зүгээс биржийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ илэрхийлсэн байна.