• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • Энэ долоо хоногт онцлох мэдээнүүд | Голомт банкны 💵 ам.долларын бонд | АНУ-ын зах зээл 7 сарын 4-нд амарна.

Энэ долоо хоногт онцлох мэдээнүүд | Голомт банкны 💵 ам.долларын бонд | АНУ-ын зах зээл 7 сарын 4-нд амарна.

Nvidia -Хүчтэй уналт | Нүүрсний экспорт-39% өсөлт | Nokia - Infinera-г авна

ХОНОГООР БОНД АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО “10-21%”

Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

  • 📊 Өсөлттэй салбар

  • 📱Хүүгийн харьцуулалт

  • 📅Хүү төлөх давтамж, хугацаа

  • 💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

 

Энэ долоо хоногт онцлох мэдээнүүд  (GMT +8) 

 

Энэ долоо хоногт АНУ-ын зах зээлийн арилжааны идэвх бага байх бөгөөд ихэнх улс орны зах зээл амралттай байна. 

Харин 7 сарын 5 буюу баасан гарагт АНУ-ын 6 сарын ажилгүйдлийн түвшин болон хөдөө аж ахуйн бус салбаруудын ажил эрхлэлтийн мэдээ гарна.  

АНУ-ын зах зээл 2024.07.03-нд бүс нутгийн цагаар 13:00 цагт хаагдах бол 7 сарын 4-нд бүтэн амарна. 

АНУ 1776 оны 7 сарын 2-ны өдөр Их Британийн колоничлолоос гарч 7 сарын 4-нд тусгаар тогтнолоо зарлаж байсан түүхтэй. Тиймээс тус өдөр АНУ-д бүх нийтээр амарч улс орон даяар тусгаар тогтнолын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. 

Энэхүү амралт нь ихэвчлэн 7 хоног үргэлжилдэг учир энэ долоо хоногт АНУ-ын зах зээлийн арилжааны идэвх бага байна. 

NIKE хувьцаа хүчтэй уналаа.

Сүүлийн жилүүдэд Nike компанийн АНУ-ын спорт гутлын зах зээлд эзлэх байр суурь ганхаж байгаа бол өрсөлдөгч компаниудын дэлхийн зах зээлд эзлэх бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байна.

Үүний тод илрэл болж, өнгөрсөн баасан гарагт хувьцааны ханш нь 20 хувиар унасан нь түүхэнд тэмдэглэгдэхүйц нэг өдөрт үзүүлсэн томоохон уналт боллоо.

Тодруулбал, тус компанийн нэгж хувьцааны үнэ 95 ам.доллароос 73 ам.доллар хүртэл унасан нь тус компанийн зах зээлийн үнэлгээг 28.41 тэрбум ам.доллароор буурууллаа.

Шинжээчид тус компанийн 2025 оны орлогыг 10 дахин буурна гэж тооцоолоод байна.

Үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн гишүүн Фил Найт

Харин тус компанийг үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн гишүүн Фил Найт "Би Nike-ийн ирээдүйн төлөвлөгөөнд чин сэтгэлээсээ итгэж байгаа тул ирээдүйг нь өөдрөгөөр харж байна" гэжээ.      

Мөн 100-аас доош ам.долларын үнэтэй пүүзний нэр төрлийг нэмэхэд ихээхэн анхаарч байгаа бөгөөд үнэд суурилж худалдан авалт хийдэг хэрэглэгчдийг ихээр татахаар төлөвлөж байна. 

Чулуун нүүрсний экспорт 39 хувиар өслөө.

Монгол Улс 2024 оны 6 сарын 24-ний байдлаар 37.7 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 38.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин нөгөө талд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 31.4% унаад байна.

Манай улс 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс эхний 5 сарын байдлаар 31.7 сая тонн нүүрс экспортолжээ.

Тэгвэл нүүрсний гол худалдан авагч БНХАУ-ын аж үйлдвэрийн PMI индекс 6 сард 49.5 буюу дахин нэг сар уналттай, царцмал байдалтай байна.

ГОЛОМТ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН 💵 БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНААС АВАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Nokia 2.3 тэрбум ам.доллароор Infinera-г худалдаж авна

Финляндын 5G сүлжээний антенн үйлдвэрлэгч Nokia компани шилэн кабелийн Infinera компанийг худалдан авна гэдгээ мэдэгдлээ.

Тус компанийн нэгж хувьцааг 6.65 ам.доллароор худалдан авах бөгөөд 70 хувийг бэлэн мөнгөөр, үлдсэн 30 хувийг Nokia компанийн хадгаламжийн бичгээр барагдуулах юм байна.

Nokia компани Infinera-г үйл ажиллагаандаа нэгтгэснээр ашгаа өсгөж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Энэхүү хэлцэл нь хоёр компанийн ТУЗ-ийн зөвшөөрлийг авсан ба 2025 оны эхний хагас жилд эцэслэгдэхээр байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

МХБ-ийн 2024.06.27-ны өдрийн арилжаа

 

2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 362,574,048 төгрөгийн үнийн дүн бүхий 878,930 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас  26 компанийн хувьцааны ханш өсч, компанийн хувьцааны ханш буурсан бол  11 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Мик холдинг ХК (MIK +14.69%)

  • Хай би ойл ХК (HBO +14.39%)

  • Айтүүлс ХК (ITLS +13.50%)

  • Сэндли ББСБ ХК (SEND -3.85%)

  • Махимпекс ХК (MMX -1.80%)

  • Сүү ХК (SUU -1.70%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 142,754 ширхэг нэгж эрх  32,605,656 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,520 ширхэг үнэт цаас 352,000,000 · төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд  10,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 2,200,518 ширхэг үнэт цаас 478,392,613 төгрөгөөр,

  • Тендер саналын арилжаагаар 3,343,149,206.22төгрөгийн үнийн дүн бүхий 12,462,347 · ширхэг хувьцаа  тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,232,000 юань буюу  10,809,152,640 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс  12,032,000 юань буюу  5,598,128,640 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 384,300 ам.доллар буюу 1,299,279,870 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 22,285,282,673.22 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.93% хувиар өсч, 44,385.18 18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,284,614,235,055 төгрөг боллоо.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!