- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.08.19/
📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.08.19/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл| ⏲️Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга

2024.08.19
Голомт Капитал ҮЦК нь харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын луужин байх үүргээ эрхэмлэн ажилладаг билээ.
Тиймээс зөвхөн Голомт Капитал ҮЦК-ийн харилцагчдадаа зориулж Даваа гараг бүрд “Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм”-ыг хүргэж байна.



Алтны ханш 🪙 огцом өсөж, 2500 ам.долларыг давлаа.
Варрен Баффет 📝хувьцааны багцаа шинэчилсэн ба SIRI, ULTA, HEIA компаниуд дахь эзэмшлээ нэмэгдүүлсэн байна. Харин PARA, SNOW зэрэг тикертэй хувьцаануудаа заржээ.
БНХАУ-ын зах зээлийн гигант 🎢Tencent компанийн ашиг 82%-иар өслөө.
АНУ-ын 👉инфляцын түвшин 2.9% буюу сүүлийн 3 жилийн хамгийн доод түвшинд хүрэв.
Эдийн засгийн “soft landig” хүлээлт нэмэгдэж, 📢S&P 500 индекс дахин сэргэлээ
График
АНУ-ын S&P500 индексийн ханшийн таамаглал

Эдийн засгийн 👉“soft landig” хүлээлт нэмэгдэж, S&P 500 индекс дахин сэргэлээ
7 сарын эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн мэдээ гарлаа
Орон сууцны зах зээл
График 1: АНУ-ын NASDAQ индексийн ханшийн таамаглал

Хятадын 🚨 хөрөнгийн биржүүдийн холимог байдал
Үйлдвэрлэл ба 👉 жижиглэн худалдаа хэвийн байна
Үл хөдлөх 🏢хөрөнгийн салбар ба ажилгүйдэл зах зээлийн хойш татаж байна
Хэтийн төлөв бүрэн сэргэх эсэх нь тодорхойгүй байна
График2: Hang-Seng индексийн ханшийн таамаг
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд
Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2024 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 (20.8%) их наяд төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 758.3 (5.6%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Монгол Улс 2024 оны эхний 7 сард нийт 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнээс экспорт 💵9.3 тэрбум ам.доллар, импорт 💵6.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 💵2.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

2024 оны 7-р сард ГВАН өмнөх сараас 101.76 сая ам.доллараар буурч 4,737 сая ам.долларт хүрлээ.
Нөгөө талдаа улсын 3-6 сарын (4.5 сар дундаж) импортыг хангах валютын нөөцийн түвшин 4.3 тэрбум ам.доллар байгаа нь валютын нөөц ба импортын харьцаа буурч байгааг илтгэж байна.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.7 (30.6%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.6 (38.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.9 (54.5%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Хэрэглээний бараа 👉 үйлчилгээний үнэ 2024 оны 7 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.5% хувь, өмнөх оны эцсээс 4.4% хувь, өмнөх сараас 0.1% хувиар өссөн байна.
2024 оны 7 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 5.6 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.4% хувиар, барааны бүлгийн үнэ 4.9%‑ хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.3% хувиар өсжээ.


Голомт банкны 💵ам.долларын бондыг санал болгож байна
Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та 🔈Монгол Улсын 🎯B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.
8688-9922 | 8888-0272 |
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
