- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.07.22/
📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.07.22/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл| ⏲️Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга

2024.07.22
Голомт Капитал ҮЦК нь харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын луужин байх үүргээ эрхэмлэн ажилладаг билээ.
Тиймээс зөвхөн Голомт Капитал ҮЦК-ийн харилцагчдадаа зориулж Даваа гараг бүрд “Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм”-ыг хүргэж байна.


Энэ долоо хоногт гарах онцлох мэдээнүүд (GMT +8)
Энэ 7 хоногт хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэд хэдэн онцлох үйл явдлууд багтаж байна.


Байдены засаг захиргаа Токио Электрон болон Нидерландын ASML Holding зэрэг компаниуд Хятадад дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжийг үргэлжлүүлэн олгохыг хориглохоор болов.
Аж үйлдвэр болон бизнесийн үйлчилгээний салбарын хувьцаанууд өссөөр байна.
Хятадын Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 6-р сард 10.1%-иар буурсан байна.
Хот суурин газрын ажилгүйдлийн түвшин 5%-д тогтвортой байсаар байгаа бол залуучуудын ажилгүйдлийн түвшин 13.2%-д хүрч буурчээ.
Хятадын ДНБ 2-р улиралд өмнөх оны мөн үеийнхээс бага буюу 4.7%-ийн түвшинд хүрсэн нь эхний улирлын 5.3%-ийн өсөлттэй харьцуулахад удааширсан байна.
График
АНУ-ын индексийн өгөөж
Европын индексийн өгөөж
Ази Номхон далайн индексийн өгөөж

Индексүүд хүчтэй хөдөлгөөнийг үзүүллээ
Томоохон мэдэгдлүүд зах зээлийг хөдөлгөөд байна
Хөдөлмөрийн зах зээл хөрж байгаа ч бизнесийн идэвхжил нэмэгдэж байна
График 1: АНУ-ын S&P500 индексийн ханшийн таамаглал

Эдийн засгийн өсөлт сул байсан ч хувьцаануудын ханшид мэдэгдэхүйц нөлөөлсөнгүй
Эдийн засгийн идэвхжил суларч байна
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд уналт үргэлжилж байна
График 2: Hang-Seng индексийн ханшийн таамаг
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга эхэллээ
Голомт Капитал ҮЦК нь Сэндли ББСБ ХХК-тай хамтран 👌Эрсдэл багатай 👌18.5%-ийн хүүтэй Sendly 2.0 бондын урьдчилсан захиалгыг эхлүүллээ.

Sendly 2.0 бондын нөхцөл:
Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Хүү: 18.5%
Тоо ширхэг: 100,000 ширхэг
Хугацаа: 24 сар
Хүү төлөх давтамж: Улирал тутам
Үндсэн төлөлт: Хугацааны эцэст
Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум
Хүүгийн татвар: 5%
Барьцаа: 50.0%-тай тэнцэх энгийн хувьцаа, Толгой компанийн эзэмшил дэх 11,200 мкв га газар

Үнэт цаас гаргагч Сэндли ББСБ ХХК нь дэвшилтэт технологид суурилсан Sendly аппликэйшнээр жижиглэн худалдаа эрхлэгчдэд Мерчантын зээл олгодгоос гадна 31.6 мянган хэрэглэгчдэд Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлж байна.
Sendly 2.0 бондыг сонгох шалтгаан
ЭРСДЭЛ БАГА
Үнэт цаас гаргагчийн толгой компани болох “Монголиан Финтек Групп” ХХК нь өөрийн эзэмшил дэх үнэт цаас гаргагчийн 50.0%-тай тэнцэх энгийн хувьцааг барьцаалж байгаагаас гадна толгой компани нь өөрийн эзэмшлийн нийт 11,200 мкв га талбай бүхий газрыг барьцаалж байна.
Хөндлөнгийн хууль, аудит, андеррайтерийн компаниуд болон зохицуулагч байгууллагууд болох СЗХ, МХБ-ийн шалгуурыг хангасан.
ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨР
Нээлттэй үнэт цаас учир хөрөнгийн биржээр дамжуулан хугацаанаас нь өмнө арилжаалах боломжтой.
ТОГТМОЛ ӨГӨӨЖ
Хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөн урсгал, хугацаа тодорхой.
ӨНДӨР ӨГӨӨЖ
Инфляцын түвшнээс 13.4 нэгж хувиар, бодлогын хүүтэй харьцуулахад 7.5 нэгжээр, ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.48 дахин өндөр өгөөжтэй.
ХҮҮ ТӨЛӨХ ДАВТАМЖ
Хадгаламжтай харьцуулахад Sendly 2.0 бондын хүү улирал тутам төлөгдөх нөхцөлтэй учир дахин хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой.
ТАТВАР
Нээлттэй бондын хүүгийн орлогын албан татвар нь хаалттай бонд, хадгаламжаас 2 дахин бага буюу 5%
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
