📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.05.27/

💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл| ⏲️ Таны хуримтлалын шинэ боломж бонд- БОНД

2024.05.27

Голомт Капитал ҮЦК нь харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын луужин байх үүргээ эрхэмлэн ажилладаг билээ.

Тиймээс зөвхөн Голомт Капитал ҮЦК-ийн харилцагчдадаа зориулж Даваа гараг бүрд “Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм”-ыг хүргэж байна.

Хонконгт Азийн Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болно

Энэ сарын 27-31-ны өдрүүдэд Хонконг хотноо UBS банкнаас зохион байгуулж буй Азийн Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт (AIC) болно.

Тус арга хэмжээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри болон Тайланд улсын Ерөнхий сайд Сретта Тависин нар оролцох юм байна.

AIC нь 15 улсын 300 гаруй компанийг хамрах бөгөөд 3000 гаруй оролцогчид оролцох юм байна.

Азийн Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Credit Suisse 27 жилийн өмнө зохион байгуулж эхэлсэн. Харин UBS тус банкийг 2023 оны 6 сард худалдан авснаас хойш анх удаа зохион байгуулж буй юм.

  • AIA Group Хятад дахь үл хөдлөх худалдан авч оффисын барилгуудын тоогоо нэмж байна.

  • Evergrande Group2-ын цахилгаан автомашины нэгж NEV компани худалдан авагчтай боллоо.

  • Өнөөдөр буюу Даваа гарагт дурсгалын өдөр (Memorial Day) тохиож байгаа тул хөрөнгийн зах зээл амарна.

  • Пүрэв гарагт S&P500 индексд багтдаг компаниудын 90 орчим хувь нь уналттай арилжаалагдсан.

  • Инфляцийг өдөөж байгаа гол хүчин зүйл нь үйлчилгээ бус харин үйлдвэрлэл байна.

Индонезийн эрх баригчид Tesla-г үйлдвэрээ барихыг зөвшөөрнө

Индонез улсад Starlink-ийн интернэтийн үйлчилгээ нэвтэрсэнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид өөрийн нутагт Илон Маскийг Tesla үйлдвэр болон SpaceX-ийн хөөргөлтийн станцыг барих хүсэлтийг тавьсан байна.

Индонез улсаас гадна Илон Маскийн сонирхож буй Зүүн өмнөд Азийн орнуудын дунд Малайз улс багтаж байгаа бөгөөд өнгөрсөн оны 7 сард тус бүс нутагт Tesla-ийн анхны төлөөлөгчийн газар байгуулагдсан байна.

Малайзийн Ерөнхий сайд мөн адилаар тус улс дахь Tesla-ийн батарей үйлдвэр байгуулах талаар яриа хийгдэж байгаа талаар тусгасан байна.  

 

Tesla GIF

 

  • АНУ-ын S&P500 болон Nasdaq100 индексүүд оройн цэгүүдээ дахин шинэчилсэн бол Dow Jones Industrial Average индекс -2.33 хувийн уналттай байлаа.

  • Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байсан үйл явдал бол Nvidia компанийн нэгдүгээр улирлын тайлан байлаа.

  • График 1: АНУ-ын S&P500 индекс ба техник шинжилгээ

  • БНХАУ мөнгөний бодлогоо хэвэнд нь үлдээн нэг болон таван жилийн зээлийн хүүг 3.45 болон 3.95 хувь дээр тогтоосон байна.

  • Тус улсын үл хөдлөх салбарын уналт үргэлжилсээр байгаа хэдий ч Азийн томоохон даатгалтын компани болох AIA Group Эх газрын Хятад улс дахь офисын барилгуудын тоог нэмэгдүүлж байна.

  • График 2: AIA Group хувьцааны ханшийн график ба техник шинжилгээ

ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

Хүснэгт 1: Өнгөрсөн долоо хоногт тайлангаа зарласан компаниуд

Хүснэгт 2: Энэ долоо хоногт тайлангаа зарлах компаниуд

Хонконгийн Greater Bay Airlines Сингапур руу нислэг үйлдэхгүй

Хонконгийн Greater Bay Airlines агаарын тээвэрлэгч компани энэ оны 2-р сард Сингапур руу өдөр бүр нислэг үйлдэх шийдвэр гаргасан ч хэрэгжээд дөнгөж нэг сар болж болсон үйлчилгээг эдийн засгийн үр ашиггүйн улмаас зогсоохоор болжээ.

Хонконгийн Хятадын Их сургуулийн Агаарын тээвэрлэлтийн бодлого, судалгааны төвийн ахлах лектор Эндрю Юен Чи-лок, энэ шийдвэр тус хотын агаарын тээвэрлэлтийн эрэлт төсөөлж байснаас доогуур байгааг харуулж байна гэжээ.

Тэрбээр үйлчлүүлэгчид Сингапур гэхээс илүүтэйгээр Азийн аялал жуулчлалын орнууд болох Япон, Эх газрын Хятад болон Зүүн өмнөд Азийн орнууд руу илүү зорчих хүсэлтэй байгааг онцолж эдгээр чиглэл рүү анхаарах болно гэсэн байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ТАНЫ ДАРААГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ Simple III БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Голомт Капитал ҮЦК нь MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран📍BBB+ зээлжих зэрэглэлтэй 18.0%-ийн хүүтэй  Simple III бондын бондын урьдчилсан захиалгыг эхлүүллээ.

Simple III бондын нөхцөл:

  •  Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  •  Хүү: 18%

  • Тоо ширхэг: 200.000

  • Хугацаа:18 сар

  • Хүү төлөх давтамж: Улирал тутам

  • Үндсэн төлөлт: Хугацааны эцэст

  • Нийт татан төвлөрүүлэх дүн: · 20 тэрбум

  •  Хүүгийн татвар : 5%

  •  Бондын зэрэглэл: BBB+

Simple III бондын хүүгийн нөхцөл:

  • Инфляцын түвшнээс нэрлэсэн хүүгийн түвшинд 10.8 нэгж хувиар өндөр өгөөж

  • Бодлогын хүүтэй харьцуулахад 7 нэгжээр өндөр өгөөж

  • ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.48 дахин өндөр өгөөж

Simple III бондын танилцуулга 👇

Simple III бондын хүүгийн татвар-5%

🎯Нээлттэй бондын орлогын албан татвар 5% байдаг тул Simple III бондын 18.0%-ийн хүү нь хаалттай бонд, банкны хадгаламжтай харьцуулахад бодит өгөөж нь 19.0%-ийн хүүтэй дүйцэхүйц байна.

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

  • 📊 Өсөлттэй салбар

  • 📱Хүүгийн харьцуулалт

  • 📅Хүү төлөх давтамж, хугацаа

  • 💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!