📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.05.20/

💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл| ⏲️ Таны хуримтлалын шинэ боломж бонд- БОНД

2024.05.20

Голомт Капитал ҮЦК нь харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын луужин байх үүргээ эрхэмлэн ажилладаг билээ.

Тиймээс зөвхөн Голомт Капитал ҮЦК-ийн харилцагчдадаа зориулж Даваа гараг бүрд “Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм”-ыг хүргэж байна.

  • АНУ-ын хэрэглээний индекс эдийн засагчдын хүлээлтээс бага буюу 0.3% гарлаа.

  • Инфляц буурч байгаатай холбогдуулан ам.доллар суларч, ам.доллартай харьцаж байгаа алт, хувьцаа зэрэг бүтээгдэхүүний ханш өслөө.

  • АНУ-ын жижиглэнгийн борлуулалт өнгөрсөн сард өөрчлөлтгүй гарсан нь ХНС-ийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байгааг харууллаа.

  • Хятадын ардын банк үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжихийн тулд орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн хувийг бууруулжээ.

  • Мөн ипотекийн зээлийн хүүгийн доод хэмжээ арилгаж, хотын удирдлагууд өөрсдөө тогтоох эрхийг олгожээ.

  • АНУ-ын индексийн өгөөж

  • Европын индексийн өгөөж

  • Ази Номхон далайн индексийн өгөөж

 

  • АНУ-ын тэргүүлэх гурван индекс бүх цаг үеийн түүхэн дээд ханшдаа ойртож ирлээ.

  • Өнгөрсөн Пүрэв гарагийн жижиглэнгийн борлуулалтын тоо буурсан нь хэрэв эдийн засагт муу нөлөөтэй мэдээ боловч инфляц болон хөрөнгийн зах зээл сайн мэдээ гэж үзэж болно.

  • График 1: Ам.долларын ханшийн төлөв байдал ба техник шинжилгээ 

 

  • БНХАУ-ын Ардын Банк орон сууцны урьдчилгаа төлбөрийн харьцааг анхны худалдан авалтын хувьд 20 хувиас 15 хувь хүртэл бууруулсан бол хоёрдогч худалдан авалтын хувьд 25% болгож бууруулсан байна.

  • Хятадын эдийн засаг дефляцид өртөх эрсдэлтэй хэвээр байна.

  • Alibaba Group Holdings Хонконгийн хөрөнгийн бирж дээр анхдагч бүртгэлтэй хувьцаагаа байршуулах төлөвлөгөөтэй байна.

  • Саудын Арабын Public Investment Fund (PIF) болон алдарт Майкл Бьюрри-ийн Scion Asset Management Alibaba дахь эзэмшлээ нэмэгдүүлжээ.

  • График 2: BABA хувьцааны ханшийн график ба техник шинжилгээ

ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

Хүснэгт 1: Өнгөрсөн долоо хоногт тайлангаа зарласан компаниуд

Хүснэгт 2: Энэ долоо хоногт тайлангаа зарлах компаниуд

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

🎉13 ЖИЛ ХАМТДАА ХӨГЖСӨН ХАРИЛЦАГЧДАДАА БАЯРЛАЛАА!

Голомт Капитал компани нь хөрөнгө оруулагчид, хамтрагч байгууллагуудын бидэнд өгсөн итгэл сэтгэл, хамтран ажиллагсдынхаа хичээнгүй зүтгэлийн үр дүнд 13 жилийн амжилтын түүхээ тодоор бичиж, Монголын хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч байр суурьтай ажиллаж байна.

Цаашид ч бид харилцагчдынхаа эрх ашгийг үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд дээдлэн, үйлчилгээний чанараа улам сайжруулж, хөрөнгө оруулалтын ухаалаг шийдвэр гаргахад нь туслан эрсдэл багатай өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнийг санал болгон ажиллахаа илэрхийлж байна.

 

🤗13 ЖИЛ ХАМТДАА ХӨГЖСӨН ХАРИЛЦАГЧ ТАНД БАЯРЛАЛАА!

 

ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИЙН ХАМТ ОЛОН

 

 

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

  • 📊 Өсөлттэй салбар

  • 📱Хүүгийн харьцуулалт

  • 📅Хүү төлөх давтамж, хугацаа

  • 💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

 

МОНГОЛ УЛС БНХАУ-ЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТЫН 📊50.5%-ИЙГ ДАНГААР НИЙЛҮҮЛЖЭЭ

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний 4 сарын байдлаар тус улс 37.8 сая тонн коксжих нүүрс импортолсны 50.5 хувийг буюу 19.1 сая тонн коксжих нүүрсийг Монгол Улс нийлүүлжээ.

Энэ хугацаанд Монгол Улсын коксжих нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар өссөн байна.

Мөн Монгол Улсын нийт коксжих нүүрсний экспортын 49.2 хувийг буюу 9.4 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар борлуулсан байна. Үүнээс:

  •  Эрдэнэс Тавантолгой ХК 7.8 сая тонн

  • Энержи Ресурс ХХК 1.5 сая тонн

  • Хангад Эксплорейшн ХХК 25,600 тонн нүүрсийг тус тус борлуулжээ.

Нүүрсний үнэ

Ганц Мод хилийн боомт дээрх Монгол 5# нүүрс буюу өндөр чанартай боловсруулаагүй коксжих нүүрсний үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өссөн байна.

2022.12.23 өдөр УИХ-аас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийг баталснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход биржээр дамжуулан худалдан борлуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Голомт Капитал ҮЦК ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос “Уул Уурхайн Биржийн Арилжааны Зуучлагч (брокер)”-ийн тусгай зөвшөөрөл авсан анхны компаниудын нэг юм.  

Тус тусгай зөвшөөрлийн хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалттайгаар уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг бүтээгдэхүүнийг мэргэжлийн өндөр чанартайгаар зуучлан ажиллаж байна.

Та уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох мөн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дор дурдсан брокеруудтай холбогдоно уу.

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!