- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🪙ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ 🤗БОНДУУД | 📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.04.29/
🪙ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ 🤗БОНДУУД | 📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.04.29/
🔴Зэсийн баяжмалын бирж - Нээлт | ⏲️Blackstone - Шакира | 💵Тесла - 14% өсөлт | GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 - 🪙Week 4

ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД
Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД
📊 Өсөлттэй салбар
📱Хүүгийн харьцуулалт
📅Хүү төлөх давтамж, хугацаа
💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Зэсийн баяжмалын биржийн арилжааг албан ёсоор нээлээ.
2023 онд Монголын Хөрөнгийн Биржээр нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жонш арилжаалж эхэлсэн.
Засгийн Газрын 73-р тогтоолоор зэсийн баяжмалыг Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалахаар шийдвэрлээд байсан бол өнөөдрөөс эхлэн Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн арилжаагаар албан ёсоор эхлүүллээ.
Монгол Улсын 2023 он болон 2024 оны эхний улирлын байдлаар нийт 1.9 орчим сая тонн зэсийн баяжмал экспортлоод байна.

Засгийн Газраас уул уурхайн бүтээгдэхүүний биржээр хийгдэж буй арилжааг улсын нийт экспортын 25 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй байхаар төлөвлөж буй.
Сонирхуулахад, 2023 онд нүүрсний биржийн арилжааг эхлүүлснээс хойш 20.1 сая тонн нүүрс арилжаалсан нь тус хугацаанд улсын хэмжээнд нийт экспортолсон нүүрсний 23 хувьтай тэнцэж байна.
Голомт Капитал ҮЦК-ийн хувьд уул уурхайн биржийн арилжаа эрхлэх зөвшөөрлийг Монгол Улсад анх удаа авсан компани бөгөөд та хамтран ажиллах боломж болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
ХОЛБОО БАРИХ: 7012-1530



Apple компанийн 1-р улирлын БНХАУ дахь ухаалаг утасны борлуулалт 19%-иар буурлаа.
Тесла компани 2025 оны эхэн үеэс эхлэн хямд үнэтэй автомашиныхаа загварыг зах зээлд борлуулахаа мэдэгдсэнээр хувьцааных нь ханш 14.4% өслөө.
AT&T компанийн 1-р улирлын утасгүй сүлжээ хэрэглэгчдийн тоо шинжээчдийн хүлээлтийг давсан байна.
Verizon компанийн 1-р улирлын утасгүй сүлжээ хэрэглэгчдийн тоо шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй.
АНУ-ын индексийн өгөөж
Европын индексийн өгөөж
Ази Номхон далайн индексийн өгөөж

Өнгөрсөн долоо хоногт томоохон компаниудын тайлан зарлагдлаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт S&P 500 индексийг компаниудын гуравны нэг нь буюу нийт зах зээлийн үнэлгээний 40 хувь бүрдүүлдэг компаниуд орлогоо тайлагнажээ.
ДНБ-ний өсөлтийн задаргаа
График 1: Apple компанийн хувьцааны ханш ба техник шинжилгээ

Эдийн засгийн талаарх өөдрөг хүлээлт нэмэгдлээ
Эдийн засгийн үзүүлэлтийг хойш татах хүчин зүйлс
Мөнгөний бодлого тогтвортой хэвээр байна.
Гадаад худалдааны тэнцэл ашигтай байна
График 2: ICBC банкны хувьцааны ханшийн график ба техник шинжилгээ


Теслагийн хувьцаа 14%-иар өслөө.
Хятадын эрх баригчид Тесла компанид Хятадын технологийн аварга компани болох Baidu (NASDAQ:BIDU)-ийн газрын зураг, навигацийн технологийг ашиглаж, бүрэн өөрөө удирдах жолоодлогын шийдлээ бүрэн нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.
Байду компани нь хайлтын системээс гадна бие даасан жолоодлого, хиймэл оюун ухааны технологиудыг сайтар хөгжүүлсэн юм.
Тесла компани Baidu-тай хамтран ажилласнаар технологийн шийдлийг нь ашиглаад зогсохгүй мэдээллийн аюулгүй байдлын зохицуулалтын гол асуудлуудыг шийдвэрлэсэн.

Элон Маск Хятатад ажиллахдаа Теслагийн батарейны гол нийлүүлэгч Contemporary Amperex Technology компанийн ТУЗ-ийн дарга Робин Зенгтэй уулзсан байна.
Wedbush-ийн шинжээчид Хятадын зах зээл дээр Тесла компани бүрэн өөрөө жолоодох автомашины зөвшөөрлийг авсан нь Теслагийн түүхийн чухал үе юм гэж тэмдэглэжээ.



Шакирагийн уран бүтээлүүдийн эрхийг Blackstone эзэмшинэ
Хөрөнгө оруулалтын Blackstone компани Concord дуу бичлэгийн үнийн саналыг давж, Hipgnosis Songs Fund-ийг ойролцоогоор 1.57 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохиролцов.
Тэд хөгжмийн зохиогчийн эрхийн хөрөнгө оруулагчийн нэгж хувьцааг 1.30 ам.доллароор үнэлсэн нь Concord-ын санал болгосон 1.25 ам.доллароос өндөр байсан юм.
Ингэснээр Blackstone компанийн эрхийн багцад Shakira, Red Hot Chili Peppers зэрэг уран бүтээлчдийн бүтээл багтсан бөгөөд тус санд нийт 65,000 гаруй хөгжмийн бүтээл нэмэгдэж байна.

Хэдийгээр Blackstone Hipgnosis-ийн дийлэнх хувьцааг хөрөнгө оруулалтын зөвлөх HSM эзэмшдэг ч тус саналыг дангаар гаргасан гэж мэдэгджээ.
Энэ нь Мерк Меркуриадисын 2018 онд үүсгэн байгуулсан Hipgnosis компани нь өнгөрсөн жил болсон хувьцаа эзэмшигчдийн зөрөлдөөн, HSM-тэй хийсэн маргааны улмаас стратегийн шинэчлэл хийх шийдвэр гаргаж буйн илрэл болж байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” - WEEK-4
Golomt Capital Championship уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж эхний долоо хоногтоо 19.7% байсан.
Харин 2 дахь долоо хоногтоо ТОП-10 оролцогчийн өгөөж 31.4%, ТОП-1 оролцогчийн өгөөж 36.8%-тай байсан бол 3 дахь долоо хоногт ТОП-10 оролцогчийн өгөөж 14.1%-тай, ТОП-1 оролцогчийн өгөөж 21.3%-тай байв.
Харин Golomt Capital Championship уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 4 дэх долоо хоногтоо 23.4% байна.
Харин ТОП-100 харилцагчийн өгөөж 4 долоо хоногийн хугацаанд 6.25% байгаа нь тухайн хугацааны S&P500 индексийн өгөөж болох -2.9%-иас өндөр байна.

Багц дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд
JD.com (NYSE:JD)
Xanadu Mines (ASX:XAM)
Alibaba Group Holdings (NYSE:BABA)
Багц дахь хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд
Ganfeng Lithium (HKEX:1772)
3M Co (NYSE:MMM)
NIO (NASDAQ:NIO)
Эхний 4 долоо хоногийн үр дүнг харвал уралдаанд оролцогчдын нийт багцын 31.6%-ийг түүхий эд, үндсэн материалын салбарын хувьцаанууд бүрдүүлж байгаа бол 21.5%-ийг мөчлөгийн чанартай бүтээгдэхүүний салбар, 15.8%-ийг технологийн салбарын хувьцаанууд бүрдүүлж байна.

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20



АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.
Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.
БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/
2 САР -13%
3 САР -14%
4 САР -15%
5 САР -16%
6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.
Харин компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.
Мөн Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.
БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

МХБ-ийн 2024.04.29-ний өдрийн арилжаа
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 456,837,083 төгрөгийн үнийн дүн бүхий 1,357,669 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,969 ширхэг нэгж эрх 6,994,614 төгрөгөөр
Багцын арилжаагаар 293,712 ширхэг үнэт цаас 323,083,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,232,000 юань буюу 10,828,667,520 төгрөгөөр
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,776,000 юань буюу 5,488,911,360 төгрөгөөр
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 НМТ 2,718 ХМТ 22.35% зэсийн агуулгатай баяжмал 5,821,494 ам.доллар буюу 19,661,222,558 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 36,765,716,335 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.87% хувиар өсч, 43,707.55 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,204,833,219,369 төгрөг боллоо.
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
