- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.04.22/
📊 "ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ" /2024.04.22/
💵Хувьцааны зах зээл - Онцлох мэдээ | 📊АНУ - Хөрөнгийн зах зээл | 📍БНХАУ - Хөрөнгийн зах зээл| ⏲️ “ХУЛАН” ам.долларын бонд-“12.4%”

2024.04.22
Голомт Капитал ҮЦК нь харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын луужин байх үүргээ эрхэмлэн ажилладаг билээ.
Тиймээс зөвхөн Голомт Капитал ҮЦК-ийн харилцагчдадаа зориулж Даваа гараг бүрд “Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм”-ыг хүргэж байна.


Борлуулалт буурч байгаагаас шалтгаалж Tesla компани дэлхий даяарх ажилчдынхаа 10%-ийг цомхотгоно
TSMC компанийн 2-р улирлын борлуулалт AI-ийн ханашгүй эрэлтийн улмаас өсөх хүлээлттэй байна
Тегераны зүгээс Израйлын довтолгоог чухал гэж үзэхгүй байгаа бөгөөд хариу арга хэмжээ авах магадлал бага байна
Huawei компанийн 2023 оны цэвэр ашиг 50 тэрбум юаниар буюу 2 дахин өслөө
АНУ-ын индексийн өгөөж
Европын индексийн өгөөж
Ази Номхон далайн индексийн өгөөж

АНУ-ын төв банкны бодлогын хүү хүлээлтээс удаан хугацаанд өндөр байх магадлалтай байна. Мөн ойрх дорнодод үүсэж байгаа хурцадмал нөхцөл байдлаас гадна бодлогын хүүгийн хүлээлтээс шалтгаалан АНУ-ын индексүүд 3 дах долоо хоног дараалан уналаа. Бодлогын хүү удаан хугацаанд өндөр байх нь технологийн аваргуудын цаашдын орлогод сөрөг үр дагавартай
Дэвшилтэт чип үйлдвэрлэгч ASML холдингийн эхний улирлын орлого шинжээчдийн хүлээлтэд хүрч чадаагүй нь тус компанийхтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад компанийн хувьцааны ханшид сөрөг нөлөө үзүүллээ
График 1: NASDAQ100 индекс

БНХАУ-ын 2024 оны 1-р улирлын эдийн засгийн өсөлт 5.3% буюу хүлээлтээс өндөр гарснаар Shanghai Composite index 1.52%, CSI 1.89% өссөн бол Hang Seng индекс 2.89% хувиар унажээ. Өнгөрсөн 4-р улиралд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 5.2% байсан ба 2024 оны эхний 3 сард өмнөх улирлаасаа эдийн засаг 1.6% өсөлт үзүүлжээ.
БНХАУ-ын ардын банкны 100 тэрбум юанийн дунд хэмжээний бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн эх үүсвэрийг зах зээлд нийлүүлсэн ба зээлийн хүүгийн түвшин өөрчлөгдөөгүй хэвээр байна
График 2: TSMC хувьцааны ханшийн график ба техник шинжилгээ
ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ
Хүснэгт 1: Өнгөрсөн долоо хоногт тайлангаа зарласан компаниуд
Хүснэгт 2: Энэ долоо хоногт тайлангаа зарлах компаниуд
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД
Голомт Капитал ҮЦК нь Монголын ТОП компаниудын болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.
Ингэхдээ хөрөнгө оруулагчдад:
Өсөлттэй салбар
Хүүгийн харьцуулалт
Хүү төлөх давтамж, хугацаа
Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтаа хийх боломжийг олгож байна.
Та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн бондын хөрөнгө оруулалтаа хийнэ үү.🤗

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 орчим хувийг дангаар гүйцэтгэсэн бөгөөд харилцагчийн өгөөжийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
ӨНДӨР ӨГӨӨЖ ХҮРТСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАНД БАЯРЛАЛАА. 🤗

Монгол Улсын Хөгжлийн Банкны 💵бондын захиалга авч байна
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922


”GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааны уралдааныг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулж цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн эзэн болж байсан юм.

Тэгвэл 2024 онд зарлаж буй “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ![]() |
Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж тусална.


АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.
Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
